• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • СҮҮ ХК 💵 НОГДОЛ АШИГ ТАРААЛАА | 🟡SIMPLE III БОНД- 📍ЦЭВЭР ЗЭЭЛИЙН БАГЦ | Хүү 📊 18% | (1)

СҮҮ ХК 💵 НОГДОЛ АШИГ ТАРААЛАА | 🟡SIMPLE III БОНД- 📍ЦЭВЭР ЗЭЭЛИЙН БАГЦ | Хүү 📊 18% | (1)

📊АНУ - Эдийн засаг | ⏲️Nordstrom - Тайлан | 🚗Jeep -Цахилгаан автомашин

ТАНЫ ДАРААГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ SIMPLE III БОНД- ЦЭВЭР ЗЭЭЛИЙН БАГЦ  

Үнэт цаас гаргагч MCS группийн охин компани Ашид Капитал ББСБ-ын цэвэр зээлийн багц сүүлийн 3 жилд дунджаар 15 хувь өсөж 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар 166.1 тэрбум төгрөгт хүрсний 56 хувь нь финтек зээл байна.

2021 онд Монголын ББСБ-ын нийт зээлийн 15 хувийг финтек зээл эзэлж байсан бол 2024 оны 1 улиралд 20.5 хувь болж өссөн.

Үүнээс Simple аппликэйшнээр олгосон финтек зээл нь 12 хувийг бүрдүүлж буй нь салбартаа тэргүүлэх үзүүлэлтийн нэг юм.​

Голомт Капитал ҮЦК нь MCS группийн охин компани Ашид Капитал ББСБ ХХК-тай хамтран📍BBB+ зээлжих зэрэглэлтэй 18.0%-ийн хүүтэй  Simple III бондын урьдчилсан захиалгыг эхлүүлээд байна.

Simple III бондын нөхцөл:

  •  Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

  •  Хүү: 18%

  • Тоо ширхэг: 200.000

  • Хугацаа:18 сар

  • Хүү төлөх давтамж: Улирал тутам

  • Үндсэн төлөлт: Хугацааны эцэст

  • Нийт татан төвлөрүүлэх дүн: · 20 тэрбум

  •  Хүүгийн татвар : 5%

  •  Бондын зэрэглэл: BBB+

Simple III бондын танилцуулга 👇

 

Сүү ХК нэгж хувьцаанд 5.9 төгрөгийн ногдол ашиг тараалаа 

 

Сүү ХК-ийн ТУЗ-ийн 2024.02.15-ны өдрийн 04 тоот тогтоолын дагуу компанийн 2023 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас💵2,024,479,726 төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэдээ, нэгж хувьцаанд💵5.9 төгрөгөөр тооцож ногдол ашиг тараалаа.

 

Ногдол ашгаа хэрхэн авах вэ?


Голомт Капитал компанийн харилцагч та дараах боломжуудаас сонгон ногдол ашгаа авна уу. 

  • trader.golomtcapital.com онлайн арилжааны системд өөрийн бүртгэлтэй цахим хаягаар нэвтэрч “Мөнгө хүсэх өргөдөл” цэсийн “Ногдол ашгийн мөнгө авах” хэсэгт “Гуравласан гэрээ”-гээ байгуулаад мөнгө хүсэх өргөдлөө илгээх

  • Golomt Capital аппликэйшнд өөрийн бүртгэлтэй цахим хаягаар нэвтэрч “Миний багц” цэсийн “Ногдол ашиг, IPO данс” хэсэгт орж “Гуравласан гэрээ” байгуулаад “Зарлага гаргах” хүсэлтээ илгээгээрэй. 

АНУ-ын эдийн засаг нэгдүгээр улиралд 1.3 хувиар өслөө.

Өчигдөр АНУ-ын Засгийн газраас тус улсын эдийн засаг нэгдүгээр улиралд 1.3 хувиар тэлж, 2022 оны хавраас хойших хамгийн 📉тааруу гүйцэтгэл үзүүлснийг мэдэгдлээ.

Учир нь шинжээчид нэгдүгээр улиралд эдийн засаг 1.6 хувиар өснө хэмээн тооцоолж байсан юм.

Дэлхийн хамгийн том эдийн засагтай тус улсын ДНБ 2023 оны сүүлийн улиралд 3.4 хувиар өсөж хөрөнгө оруулагчдад найдвар төрүүлж эхэлсэн ч ийнхүү нэгдүгээр улиралд огцом удаашраад байна.

Иргэдийн хэрэглээний зардал өссөн ч төдийлөн өндөр хувиар нэмэгдээгүй нь мөнгөний хатуу бодлого, инфляцын дарамт өрхийн төсөвт нөлөөлж байна хэмээн эдийн засагчид үзжээ.

АНУ-ын эдийн засгийн 70 хувийг бүрдүүлдэг иргэдийн хэрэглээ жилийн дүнгээр 2 хувиар өссөн ч өмнөх улирлуудыг гүйцэхгүй байна.

СЗХ-ны санаачилгаар Голомт Капитал ҮЦК-ийн хамт олон салбарын байгууллагуудын хамтаар мод тарилаа

“Тэрбум мод–Үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос санаачлан зохицуулалтын салбарын 14 байгууллагын 300 гаруй ажилтан, албан хаагчдын хамтаар Баянзүрх дүүргийн Гачууртад байрлах олон улсын Эко цэцэрлэгт 1360 мод тарилаа.

Тус арга хэмжээнд Голомт Капитал компанийн хамт олон нэгдсэнээр жил бүр тасралтгүй мод тарих үйлсээ үргэлжлүүлж байна.

СЗХ-ны хувьд салбартаа ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг тэлэх байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд анхаарч ажилладаг.

Тэрбум мод тарьж ногоон байгууламжийг нэмэх нь зөвхөн Монгол Улс төдийгүй дэлхийн дулаарлын эсрэг олон улсын зорилго зорилтуудад чиглэсэн чухал алхам учраас салбарын байгууллагууд тус арга хэмжээнд жил бүр идэвхтэй оролцдог байна.

Jeep маркийн анхны бүрэн цахилгаан автомашиныг танилцуулна

 

Энэ намар танилцуулахаар зэхэж буй Jeep маркийн Wagoneer S загварын бүрэн цахилгаан автомашиныг зах зээлд 72 мянган ам.доллароор борлуулах юм байна.  

Stellantis компанийн Гүйцэтгэх захирал Антонио Филоса “АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэлийн шинэ эрин үе эхэллээ” гэж тэмдэглэжээ.

Хэдийгээр АНУ-д цахилгаан автомашины эрэлт саармагжиж байгаа ч компанийн зүгээс тус загварын борлуулалтад төдийлөн санаа зовохгүй байна.

Гүйцэтгэх захирал Антонио Филоса

Учир нь Антонио Филосагийн хэлснээр компани нь Wagoneer S загварын автомашинаас гадна бусад шатахуунд суурилсан SUV, гибрид төрлийн автомашин, хол зайнд зорчих боломжтой цахилгаан хөдөлгүүрт гээд бүтээгдэхүүнээ солонгоруулах зорилготой гэдгээ тэмдэглэжээ.

ТАНЫ ХУРИМТЛАЛЫН ШИНЭ БОЛОМЖ

БОНД- 18-21%

Монголбанкнаас бодлогын хүүг 📊11% болгосон нь хадгаламжийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн дунд өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгслийн эрэлтийг нэмж байна.

Тэгвэл яг одоо хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэл багатай бүтээгдэхүүн болох "БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ" зүй ёсоор орж байна.


Голомт Капитал үнэт цаасны компани нь танд тус өсөлттэй зах зээлээс 💵18-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.


Та БАНК САНХҮҮ, БАРИЛГА, УУЛ УУРХАЙ-н салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудаас сонголтоо хийхдээ:

  • 📊 Салбарын өсөлт

  • 💵Барьцаа, баталгаа

  • 📱Хүү, өгөөжийн тооцоолол

  • 📅Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байна.

 

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

Nordstrom сүлжээ их дэлгүүрийн тайлан Wall Street-ийн таамаглалд хүрсэнгүй

Өчигдөр Nordstrom сүлжээ их дэлгүүрийн нэгдүгээр улирлын тайлан шинжээчдийн хүлээлтийг давж чадсангүй.

Компани борлуулалтаа нэмэх үүднээс хямд үнийн Rack дэлгүүрүүдэд томоохон хөрөнгө оруулалтыг хийж, өнгөрсөн улиралд 9 шинэ дэлгүүр нээсэн бөгөөд энэ ондоо багтаж 22 дэлгүүр нээх төлөвлөгөөтэй байна.

Гэсэн ч T.J.Maxx болон Marshalls зэрэг өрсөлдөгч компаниудын орлогыг гүйцэж чадахгүй байгаа юм.

Мөн тус компанийг эзэмшигч Nordstrom-ийн гэр бүл энэхүү бизнесээ хувьчлах бодолтой байгаагаа мэдэгдсэн бөгөөд одоогоор боломжит хувилбаруудтай танилцаж байна. 

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

 

ГОЛОМТ БАНКНЫ 💵АМ.ДОЛЛАРЫН БОНДЫГ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНААС АВАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ

 

Голомт банк олон улсын зах зээлд жилийн 📊11%-ийн хүүтэй, 📅2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.

Хэрэв та Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмших эрх нээгдлээ.

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” 


Уралдаанд оролцогчдоос өөрсдийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 🏆3 ялагч тодорч нийт 💵350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.

УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

МХБ-ийн 2024.05.30-ны өдрийн арилжаа

 

2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 397,418,014 төгрөгийн үнийн дүн бүхий 419,172 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Нэхээсгүй эдлэл ХК (NXE +14.96%)

  • Улаанбаатар БҮК ХК (BUK +13.68%)

  • Сүү ХК (SUU +9.25%)

  • Монинжбар ХК (MIB -14.98%)

  • Сэндли ББСБ ХК (SEND -11.19%)

  • Инновэйшн инвестмент ХК (QPAY -5.95%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 7,363 ширхэг нэгж эрх 833,487 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 30 ширхэг бонд 3,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,424,000 юань буюу 10,927,296,000  төгрөгөөр

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 259,050 ам.доллар буюу 875,987,937 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 3 багц 9,450 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 623,700 ам.доллар буюу 2,109,066,498 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,288,000 юань буюу 5,732,352,000 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 400,050 ам.доллар буюу 1,352,785,077 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 21,398,739,013 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.34% хувиар буурч, 42,413.48 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,944,155,556,781 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!