• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • БОНД БА 💵 ХАДГАЛАМЖИЙН ЯЛГАА | 🟡SIMPLE III БОНД- 📍ХҮҮГИЙН ӨНДӨР ӨГӨӨЖ | Хүү 📊 18% |

БОНД БА 💵 ХАДГАЛАМЖИЙН ЯЛГАА | 🟡SIMPLE III БОНД- 📍ХҮҮГИЙН ӨНДӨР ӨГӨӨЖ | Хүү 📊 18% |

📊PwC - ChatGPT-ын чатбот| ⏲️Dollar Tree - 99 Cents Only-г эзэмшинэ | 💵Salesforce -17 хувь уналаа

ТАНЫ ДАРААГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ SIMPLE III БОНД- ХҮҮГИЙН ӨНДӨР ӨГӨӨЖ

2024 оны Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2 удаагийн хурлын шийдвэрээр бодлогын хүүг тус бүр 1 нэгжээр бууруулах шийдвэр гарснаар 2023 оны эцэст 13 хувь байсан бодлогын хүү 📉11 хувь болж буураад байна.

Бодлогын хүү буурснаар зах зээлд хүүгийн түвшин буурах суурь нөхцөл бүрдэж байгаа юм.

Харин жилийн 18.0% хүүтэй, 18 сарын хугацаатай Simple III бондод хөрөнгө оруулснаар хүүгийн өгөөжөө өндөр түвшинд тогтвортой хадгалах боломжтой.

Голомт Капитал ҮЦК нь MCS группийн охин компани Ашид Капитал ББСБ ХХК-тай хамтран📍BBB+ зээлжих зэрэглэлтэй 18.0%-ийн хүүтэй  Simple III бондын урьдчилсан захиалгыг эхлүүлээд байна.

Simple III бондын нөхцөл:

  •  Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

  •  Хүү: 18%

  • Тоо ширхэг: 200.000

  • Хугацаа:18 сар

  • Хүү төлөх давтамж: Улирал тутам

  • Үндсэн төлөлт: Хугацааны эцэст

  • Нийт татан төвлөрүүлэх дүн: · 20 тэрбум

  •  Хүүгийн татвар : 5%

  •  Бондын зэрэглэл: BBB+

Simple III бондын танилцуулга 👇

БОНД БА ХАДГАЛАМЖИЙН ЯЛГАА 

2024 оны байдлаар 💵4 их наяд төгрөг давсан дүнгээр дотоодын бонд арилжаалагдаад байна.

Мөн энэ онд нийслэлээс 500 тэрбум төгрөгийн бонд гаргахаар бэлтгэл ажил хийгдэж байна.  

Одоогийн хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээнд нээлттэй бондод хөрөнгө оруулахад ямар нэгэн хязгаарлалт байхгүй бол хаалттай бондод хөрөнгө оруулахад МЭРГЭЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ байхыг шаардаж байна. 

Бондын хөрөнгө оруулалт нь эрсдэл багатайд зүй ёсоор тооцогддог ч гол өрсөлдөгч бүтээгдэхүүн нь банкны хадгаламж юм.

 

Бонд 

Банкны хадгаламж 

Хүүгийн түвшин

Бондын хүү ихэвчлэн хадгаламжаас өндөр хүүтэй байна. 

Банкны хадгаламж төв банкны бодлогын хүүтэй ойролцоо 

Эрсдэл

Хөрөнгө барьцаалах, баталгаа, батлан даалт гаргаж үүргийн гүйцэтгэл хангах аргыг ашигладаг.

Хадгаламжийн даатгалын корпораци 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжийг даатгадаг

Хүү төлөх давтамж

Үнэт цаас гаргагч сар, улирал, хагас жил гэх мэтээр тогтоох боломжтой. 

Хадгаламжийн хугацаатай уялдуулан тогтоодог 

Хөрөнгө оруулалт хийх арга 

Брокерт данс нээж арилжаанд оролцож бондод хөрөнгө оруулдаг

Тухайн банканд дансаа нээж гэрээ байгуулан мөнгөө байршуулж хадгалуулдаг. 

Хөрвөх чадвар 

Хоёрдогч зах зээл дээр ашигласан хугацааны хүүгээ шингээн арилжаалах боломжтой.

Хугацаанаас өмнө хадгаламжаа цуцалбал хүү нь буурдаг

Бүртгэл

Бонд нь нээлттэй арилжаалагддаг бөгөөд МХБ, СЗХ бүртгэдэг.

Харин хаалттай бондыг МҮЦАЭХ бүртгэдэг.

Хадгаламжид аливаа бүртгэл байхгүй ч Банк нь тусгай зөвшөөрөл авсан байх шаардлагатай. 

Salesforce компанийн хувьцааны ханш 17 хувь уналаа.


Өчигдөр технологийн салбарын Salesforce компанийн орлогын тайлан хүлээлтээс доогуур гарсны улмаас хувьцааны ханш нь 17 хувиар уналаа.

Хэдийгээр нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээ хүлээлтээс өндөр буюу 2.44 ам.доллартой гарсан ч орлогын хэмжээ нь 40 сая ам.доллароор бага байв.

 

2024.04.30-нд дууссан нэгдүгээр улирлын байдлаарх тус компанийн орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 хувь өссөн ч 2006 оноос хойших хүлээлтийг хангаж чадаагүй анхны тохиолдол болж байна.

Өнгөрсөн саруудад тус компани программ хангамжийн Informatica компанийг худалдан авах хэлэлцээрийг эхлүүлсэн ч Wall Street Journal сонины мэдээлснээр цуцлагдсан байна.

PwC компани ChatGPT-ын чатботыг үйлчилгээндээ ашиглана.  


Дэлхийн томоохон аудитын пүүсийн нэг PwC компани нь АНУ болон Их Британийн оффисууддаа OpenAI-ийн бизнест зориулсан ChatGPT Enterprise хиймэл оюун ухаанд суурилсан чатботыг нэвтрүүлж эхлэхээ мэдэгдлээ.

Ингэснээр PwC компани нь тус хиймэл оюун ухаан хөгжүүлэгчийн томоохон үйлчлүүлэгч болохоос гадна анхны борлуулалтын хамтрагч болж байна.

 

Одоогоор тус хэлцлийн үнийн дүнгийн талаарх мэдээлэл алга байна. Гэхдээ ChatGPT-ийн хувьд цаашид бүтээгдэхүүнээ хөгжүүлж илүү боловсронгуй болгоход ихээхэн хэмжээний мөнгө хэрэгтэй болох нь тодорхой байгаа юм.

ТАНЫ ХУРИМТЛАЛЫН ШИНЭ БОЛОМЖ

БОНД- 18-21%

Монголбанкнаас бодлогын хүүг 📊11% болгосон нь хадгаламжийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн дунд өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгслийн эрэлтийг нэмж байна.

Тэгвэл яг одоо хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэл багатай бүтээгдэхүүн болох "БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ" зүй ёсоор орж байна.


Голомт Капитал үнэт цаасны компани нь танд тус өсөлттэй зах зээлээс 💵18-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.


Та БАНК САНХҮҮ, БАРИЛГА, УУЛ УУРХАЙ-н салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудаас сонголтоо хийхдээ:

  • 📊 Салбарын өсөлт

  • 💵Барьцаа, баталгаа

  • 📱Хүү, өгөөжийн тооцоолол

  • 📅Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байна.

 

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

Dollar Tree хямд үнийн сүлжээ дэлгүүр 99 Cents Only-г эзэмшинэ

 

Хямд үнийн сүлжээ дэлгүүр болох Dollar Tree өнгөрсөн 4 сард дампуурлаа зарласан 99 Cents Only-ийн 170 сүлжээ дэлгүүрийг эзэмшиж эхэллээ. Үүнээс гадна Family Dollar сүлжээ дэлгүүрүүдийг эзэмшдэг юм.

99 Сents Only сүлжээ дэлгүүр нь ихэвчлэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг байсан бол Dollar Tree нь үндэсний хэмжээнд гэр ахуйн жижиг төрлийн бараа худалдаалдаг юм.

Dollar Tree нь 2021 онд бүтээгдэхүүний үнээ 1.25 ам.доллар болгож өсгөх хүртэл 1 ам.долларын бүтээгдэхүүнтэй сүүлчийн дэлгүүр юм.

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

 

ГОЛОМТ БАНКНЫ 💵АМ.ДОЛЛАРЫН БОНДЫГ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНААС АВАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ

 

Голомт банк олон улсын зах зээлд жилийн 📊11%-ийн хүүтэй, 📅2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.

Хэрэв та Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмших эрх нээгдлээ.

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” 


Уралдаанд оролцогчдоос өөрсдийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 🏆3 ялагч тодорч нийт 💵350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.

УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

МХБ-ийн 2024.05.29-ний өдрийн арилжаа

 

2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 53 хувьцаат компанийн 302,955,591 төгрөгийн үнийн дүн бүхий 496,491 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Монноос ХК (MNS +14.98%)

  • Силикат ХК (SIL +14.97%)

  • Монгол нэхмэл ХК (MNH +14.95%)

  • Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -7.40%)

  • Би ди сек ХК (BDS -6.88%)

  • Шарын гол ХК (SHG -4.01%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 48,177 ширхэг нэгж эрх 13,969,055 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 40 ширхэг бонд 4,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,616,000 юань буюу 11,016,864,000  төгрөгөөр

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 259,050 ам.доллар буюу 875,767,745 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 3 багц 9,450 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 666,225 ам.доллар буюу 2,252,300,195 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,032,000 юань буюу 5,612,928,000 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 384,300 ам.доллар буюу 1,299,199,167 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 21,377,983,753 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.84% хувиар буурч, 42,557.42 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,939,634,155,106 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!