- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Simple III бондын захиалга эхэллээ | "1" өдөрт ч хүү тооцно – 📊“10-21%”
Simple III бондын захиалга эхэллээ | "1" өдөрт ч хүү тооцно – 📊“10-21%”
📍Eвропын Төв банк -Бодлогын хүү | ББСБ - Чанаргүй зээл буурав | | GameStop -100% өсөлт | USD/CAD -Ханш
Simple III бондын анхдагч арилжааны захиалгыг нээж цан цохилоо.🎉🎉
Голомт Капитал үнэт цаасны компани, MCS группийн охин компани Ашид Капитал ББСБ ХХК-тай хамтран хөрөнгө оруулагчдад санал болгож буй BBB+ зээлжих зэрэглэлтэй Simple III бондын анхдагч зах зээлийн арилжааг нээж, цан цохих ёслол өнөөдөр /2024.06.07/ боллоо.

Simple III нэгжийн үнэ нь 100,000 төгрөг бөгөөд нийт 20 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, зээлийн багцыг нэмэгдүүлэхэд зарцуулах тул ашиг орлого нь өсөхөд нөлөөлнө.
Тус бондын жилийн 18%-ийн хүү нь инфляцын түвшнээс 10.8, бодлогын хүүгээс 7 нэгжээр, ТОП-5 банкны хадгаламжийн дундаж хүүгээс 1.48 дахин өндөр байгаа юм.
Мөн хүүгийн орлогын албан татвар нь хаалттай бонд, хадгаламжаас 2 дахин бага тул бодит өгөөж нь ✅19%-тай дүйцэж байна. Хүүгийн төлөлтийг улирал тутамд хийх нөхцөлтэй тул дахин хөрөнгө оруулж өгөөжөө нэмэх, хугацаанаас нь өмнө арилжаалах боломжтой, Монголын анхны рейтингтэй бонд юм.

Үнэт цаас гаргагч Ашид Капитал ББСБ нь дэвшилтэт технологид суурилсан Simple аппликэйшнийг зах зээлд нэвтрүүлснээр 40 мянга орчим хэрэглэгчдэд дижитал зээл, санхүүгийн үйлчилгээг үзүүлж буй салбартаа тэргүүлэгч компани юм.
![]() ![]() | ![]() ![]() |
Simple III бондыг сонгох шалтгаан
Зээлжих зэрэглэл
Simple III бондын BBB+ зэрэглэл нь хөрөнгө оруулахад тохиромжтой ангилалд орж буй. "Рейтинг" нь хөрөнгийн зах зээлд компанийн найдвартай байдлыг илтгэдэг үзүүлэлт юм.
Цэвэр ашиг
Ашид Капитал ББСБ нь 2021 онд 220 гаруй сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан бол 2023 оны эцэст 12 тэрбум төгрөгт хүрч өссөн байна.

Өөрийн хөрөнгийн өгөөж
Компанийн өөрийн хөрөнгийн өгөөж 2023 оны эцэст 18.9 хувьд хүрсэн нь салбарын дунджаас 3.1 нэгжээр өндөр байна.
Цэвэр зээлийн багц
Цэвэр зээлийн багц нь сүүлийн 3 жилд дунджаар 15 хувь өсөж 2024 оны 1-р улиралд 166.1 тэрбум төгрөгт хүрсний 56 хувь нь финтек зээл байгаагаас 12 хувийг Simple аппликэйшнээр олгосон зээл бүрдүүлж буй нь салбартаа тэргүүлэх үзүүлэлт юм.
Эргэн төлөгдөх найдвартай эх үүсвэр
Simple III бонд нь 20.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх бөгөөд өөрийн хөрөнгөөс 8.3 дахин бага буюу ердөө 12 хувьтай нь тэнцэж байна.


GameStop 100 хувь өслөө.
Өчигдөр Roaring Kitty нэрээр алдаршсан GameStop-ын хөрөнгө оруулагч Кит Гилл “YouTube дээр livestream хийнэ” гэж мэдэгдсэний дараа GameStop (NYSE:GME) компанийн хувьцааны ханш бараг 100%-иар өслөө.
Кит Гилл нь 2021 онд GameStop болон AMC хувьцааны гол тоглогч байсан юм.
Тэрээр 3 жил завсарласны дараа гэнэт гарч ирсэн бөгөөд X.com руу буцаж ирснээр GameStop-ын хувьцааны ханш өнгөрсөн сард 300 хувь өссөн юм.

Мөн Кит Гилл нь тус хувьцаанд 116 сая ам.долларын бооцоо тавьснаа нийтэлсний дараах даваа гарагт GameStop-ын хувьцаанууд 20 гаруй хувиар өссөн байна.

Харин өчигдөр AMC Entertainment (NYSE:AMC) хувьцаа 12%-иар өссөн бол чихэвч үйлдвэрлэгч Koss компанийн хувьцаа 15%-иар өсжээ.
GME-ийн нэгж хувьцаа үндсэн бирж дээр 46.55 ам.долларын ханштайгаар хаагдсан ч зах зээлийн дараах арилжаагаар 61 ам.долларт хүрсэн байна. Ингэснээр GameStop-ын хувьцааны ханш он гарсаар нийт 160%-иар өсөөд байна.


БОНД ЭЗЭМШСЭН “1” ӨДӨРТ Ч ХҮҮ ТООЦНО “10-21%”
Өндөр өгөөж хүртэх гэж жил, сараар хоног тоолон хүлээх шаардлагагүй боллоо.
Та өөрийн боломж, тохиромжтой цаг хугацаандаа тааруулан бондод хөрөнгө оруулснаар 1 хоног байсан ч хүү тооцуулах эрхтэй боллоо.
Голомт Капитал үнэт цаасны компанийн шинээр нэвтрүүлж буй тус үйлчилгээ нь танд банк санхүү, барилга, уул уурхайн салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудад хөрөнгө оруулалт хийж, 📊10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг олгож байна.

Та бондуудаас сонголт хийхдээ:
Салбарын өсөлт
Барьцаа, баталгаа
Хүү, өгөөжийн тооцоолол
Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоорой.
Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1 ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.
8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

ББСБ-уудын чанаргүй зээл 1.1 нэгж хувиар буурч, 6.9 хувь боллоо.
СЗХ-оос 2024 оны эхний улиралд ББСБ-уудын олгосон зээл өмнөх оны мөн үеэс 42.4 хувиар өсөж, 4 их наяд төгрөг хүрснийг тайлагналаа.
Энэ хугацаанд зээлийн жигнэсэн дундаж хүү сарын 3.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.5 пунктээр өсжээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн хувьд нийт олгосон зээлд эзлэх хувь нь 0.7 хувиар буурч, 3.7 хувьд хүрснээс гадна чанаргүй зээлийн хэмжээ ч мөн буурч 6.9 хувийг бүрдүүлж байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 3 сарын ээлжит хурлаар бодлогын хүүг бууруулж, 11 нэгж болгосон.
Банкнуудын шинээр олгосон төгрөгийн зээлийн хүү 0.22 нэгж хувиар нэмэгдэж, 16.74 хувьд хүрснийг Монголбанкнаас мэдээлсэн юм.



Eвропын Төв банк бодлогын хүүг 25 суурь нэгжээр бууруулж 3.75 хувь болгов.
Европын Төв банк 9 сарын турш барьсан бодлогын хүүг 3.75 хувь болгож бууруулав. Ирэх онд инфляц өснө гэсэн таамаглал байгаа юм. Тиймээс энэхүү шийдвэр нь бодлогын хүүгийн цаашдын төлөв байдлын талаар тодорхойгүй байдал үүсгэлээ.
Мөн төв банкнаас ирэх 7 сард бодлогын хүүг дахин бууруулна гэж мэдэгдсэн нь зах зээлд томоохон эргэлзээг авчрав.

Өнгөрсөн оны 9 сард 4.3 хувьтай байсан инфляцын түвшин энэ оны 4 сарын байдлаар 2.4% болж буурсан. Мөн Евро бүсэд цалингийн өсөлт тогтворжиж 1-р улиралд 4.7 хувиар өссөн байна.
Бодлогын хүүг бууруулах шийдвэрийн дараа Европын хувьцаанууд өндөр өсөлтийг үзүүлсэн ба “EURO STOXX 600” индекс түүхэн дээд ханшинд дахин ирээд байна.

G7 улсуудаас Канадын төв банк анх удаа хүүгээ буурууллаа.
Канадын Төв банкнаас сүүлийн 4 жилд тогтвортой барьсан бодлогын хүүг 0.25 нэгжээр бууруулж 4.75% хувь болголоо.
Энэ нь их долоо буюу G7-д багтдаг улсуудаас бодлогын хүүгээ бууруулж байгаа анхны тохиолдол юм.

Одоогоор Канадын инфляцын түвшин 2.7% буюу зорилтот түвшин болох 2 хувиас дээгүүр байгаа ч хүүг бууруулсан нь эдийн засаг удаашрахаас сэргийлсэн үйлдэл гэж дүгнэж болохоор байна.
Канадын засгийн газрын урт хугацаат бондын өгөөж 3.33%-д хүрсэн бол АНУ-ын урт хугацаат бондын өгөөж 4.44%-тай байна.

Энэ нь цаашид USD/CAD ханшийг өсгөх буюу канад доллар нь ам.долларын эсрэг сулрах нөхцөлийг бүрдүүлж байна.
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |



Голомт Капитал ҮЦК ХХК нь GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2 арилжааны уралдааныг зохион байгуулж байна.
Уралдаанд оролцогчдоос өөрсдийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 🏆3 ялагч тодорч нийт 💵350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.
УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН ![]() | БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА ![]() |

МХБ-ийн 2024.06.06-ны өдрийн арилжаа
2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 451,590,615 төгрөгийн үнийн дүн бүхий 1,864,151 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 29 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

|
|

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 15,304 ширхэг нэгж эрх 10,756,540 төгрөгөөр арилжигдсан байна.

"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,848,000 юань буюу 10,663,618,560 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 252,450 ам.доллар буюу 853,717,739 төгрөгөөр,
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 3 багц 9,450 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 595,350 ам.доллар буюу 2,013,312,956 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 67 багц 4,355 тонн CaF2-95%-ийн агууламжтай хайлуур жоншны баяжмал 1,567,800 ам.доллар буюу 5,301,876,294 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 19,294,872,703 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.08% хувиар өсч, 43,123.97 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,072,533,132,651 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
