- Голомт Капитал ҮЦК
- Posts
- БОДЛОГЫН ХҮҮ БУУРСАН 📊 ҮЕД ЮУНД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ВЭ? | 📢Simple III бондыг шинжихүй
БОДЛОГЫН ХҮҮ БУУРСАН 📊 ҮЕД ЮУНД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ВЭ? | 📢Simple III бондыг шинжихүй
📊Iphone - Өсөлт | ⏲️Мөнгө - Өснө | 💵UBS -Таамаглал | 🤗Ууул уурхай - Цахилгаан машин


📢Бодлогын хүү буурсан үед юунд хөрөнгө оруулах вэ?
Цар тахлын үед “Эдийн засгаа аврах” тодотголтой 💵10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг ЗГ-аас баталсан нь инфляцыг өдөөсөн.
2021.08 сард инфляц Монголбанкны зорилтот түвшин болох 📊8%-иас давсан бол саяхнаас зорилтот түвшинд ирээд байна.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны шийдвэрээр эдийн засгийн энэхүү нөхцөл байдлыг харгалзаж, инфляцын зорилт биелсэн тул 3 сарын хурлаар бодлогын хүүг 📊%-иас 12%-д, 5 сарын хурлаар 📊11%-д хүргэсэн.

Цаашид инфляц тогтвортой байвал бодлогын хүүг дахин бууруулж, мөнгөний зөөлөн бодлогод бүрэн шилжиж магадгүй юм.
Хүүний түвшин цаашид ч буурах магадлалтай үед хөрөнгө оруулагчдын дунд юунд хөрөнгө оруулах вэ? гэсэн асуулт тавигдаж байна.
Тиймээс танд урьдчилсан захиалгаа саяхан эхлүүлсэн Simple III бондыг санал болгож, шийдвэр гаргалтад тань дөхөм болох үүднээс тус бондыг хамтдаа шинжихийг уръя.

Том зургаараа
Манай улсад 2010 оноос хойш дундаж цалин 🎢2.8 дахин нэмэгдсэн бол бараа, үйлчилгээний үнэ 🎢5.9 дахин нэмэгджээ.
Хэрэглээ, орлого хоёрын хооронд ийм их зөрүү байгаа нь иргэдийн хуримтлуулах боломжийг багасгаж, харин хэрэглээгээ хангахын тулд нэмэлт санхүүжилтийг эрэлхийлэх болжээ.
Үүнийг шийдвэрлэх зам нь финтект суурилсан ББСБ-ын хэрэглээний зээлийн бүтээгдэхүүн байв.

2024 оны 1 улирлын байдлаар 👨💼1.6 сая зээлдэгч ББСБ-уудаас финтек зээл авсан гэж бүртгэгдсэн нь өмнөх оны үетэй харьцуулахад 🎢500 мянгаар нэмэгдсэн байна.
Зөвхөн энэ оны эхний улиралд л гэхэд 1.4 их наяд төгрөгийн хэрэглээний болон автомашины зээл олгогдож, 1.2 их наяд төгрөгийн зээл төлөгджээ.
📢Цаашдаа ч энэ төрлийн зээлийн эрэлт буурахгүй байх нь маргаангүй байна. Иймд Simple-ийн зээлийн эрэлт буурахгүй буюу мөнгөн урсгал нь тогтвортой байна гэж дүгнэж болох юм.

📢Үргэлж хувьцаа эзэмшигчтэй нь хамт шинж
Хэдийгээр Ашид Капитал ББСБ нь 2016 онд байгуулагдаад 2020 онд М Си Эс Холдинг буюу М Си Эс Группийн 100% хувьцаа эзэмшилтэй охин компани болжээ.
Үүнээс гадна Юнител, Кока Кола, Юбикаб, Шангри-Ла, Скай Резорт нь бүгд М Си Эс группийн охин компани гэдгийг санахад илүүдэхгүй юм

Компанийн вэб сайтаас харвал тус группийн охин компаниуд эрчим хүч, барилга, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, мэдээлэл, харилцаа холбоо, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, санхүү гээд бизнесийн бүхий л чиглэлд тэргүүлэгчийн байр суурьтай байна.
2022 онд нийт 3.8 их наяд төгрөгийн борлуулалтын орлого
2022 онд 722 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт бүрдүүлсэн байна.
2022 оны байдлаар нэрлэсэн ДНБ-ийн дүн 53.8 их наяд төгрөг байсан гэвэл М Си Эс Групп нийт эдийн засгийн 7.1%-г дангаар бүрдүүлжээ.
Иймд хувьцаа эзэмшигч нь салбарын диверсификацийг сайн хийснээр тогтвортой мөнгөн урсгалтай байх боломжтой юм.
Мөн мөнгөн урсгалаараа охин компаниудаа дэмжсэнээр тэдний үйл ажиллагааг илүү өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Simple III бондын танилцуулга 👇
МЭДЭЭЛЭЛ АВАХ-ЭНД ДАР | ЗАХИАЛГА ӨГӨХ-ЭНД ДАР |

📢Simple III бондын тодотгол “Зээлжих зэрэглэл” гэж юу вэ?
Олон улсад зээлжих зэрэглэлийг хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт, компани үнэт цаасны хяналт зэрэгт өргөн хэрэглэдэг.
Тухайн компанийн бондоо төлөхөд учирч болох салбарын өрсөлдөөн, хууль эрх зүйн орчин, улс төр, компанийн засаглал, ашигт ажиллагаа, хөрвөх болон төлбөрийн чадвар, эрсдэлийн удирдлага, үйл ажиллагааны тогтвортой байдал гээд бүхий л эрсдэлүүдийг шинжиж хөндлөнгийн үнэлгээний агентлагаас тухайн компани өөрийн гаргасан бонд, зээлийг төлж чадах эсэхэд үнэлгээ тогтоох процессыг зээлжих зэрэглэл тогтоох үйл явц гэж хялбархнаар ойлгож болно.
Өөрөөр хэлбэл, энэ нь олон улсын түвшний стандарт мөн.

Moody’s, Fitch, S&P Global Rating зэрэг үнэлгээний байгууллагууд компани байтугай аливаа улсын засгийн газруудад зээлжих зэрэглэл тогтоодог.
Монгол Улсын Засгийн газар гэхэд B/B3 тогтвортой үнэлгээтэй бөгөөд энэхүү үнэлгээнд суурилан гадны хөрөнгө оруулагчид манай Засгийн газрын эрсдэлийг хялбарааарн ойлгож бондыг нь арилжаалдаг.
Монголын Зээлжих Зэрэглэл Тогтоох Агентлаг /МИРА/ нь компаниудын зээлжих зэрэглэлийг хөндлөнгийн шинжилгээгээр тогтоож эхлээд жил гаруй болж байна.

BBB+ үнэлгээ нь “Тухайн байгууллагын төлбөрийн чадвар болон зээлийн эрсдэл дунд байгааг илтгэдэг” хэмээн МИРА-с дурдсан байна.
Товчхондоо, BBB нь хөрөнгө оруулахад хангалттай түвшин юм.
Голомт Капитал ҮЦК нь MCS группийн охин компани Ашид Капитал ББСБ ХХК-тай хамтран📍BBB+ зээлжих зэрэглэлтэй 18.0%-ийн хүүтэй Simple III бондын бондын урьдчилсан захиалгыг эхлүүллээ.

Simple III бондын танилцуулга 👇
МЭДЭЭЛЭЛ АВАХ-ЭНД ДАР |


iPhone гар утасны нийлүүлэлт Хятадад 52 хувиар нэмэгджээ.
Хятадад iPhone гар утасны эрэлт өсөхөд их хэмжээний хямдрал зарласан нь нөлөөлсөн байна.
Хятадын Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологийн Газраас мэдээлснээр тус улсад ухаалаг гар утасны нийлүүлэлт 3.5 орчим саяыг гадаадын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн бүрдүүлжээ.

Үүний дийлэнх хувийг Apple компанийн iPhone гар утас эзэлж байгаа бөгөөд оны эхний хоёр сард огцом буурсан ч гуравдугаар сараас эргэн сэргэсэн байна.


UBS мөнгөний ханшийн таамаглалаа шинэчиллээ.
UBS хөрөнгө оруулалтын банкнаас аж үйлдвэрийн эрэлт, хэрэгцээ, зах зээл дэх нийлүүлэлтийн хомсдолын улмаас мөнгөний үнэ өснө гэж үзсэнээр ханшийн таамаглалаа шинэчилсэн байна.
Тус байгууллага нь нэг унц мөнгөний ханшийн таамаглалыг 💵4 ам.доллароор нэмж, 9 сарын эцэс гэхэд унц нь 💵34 ам.доллар, 2024 оны эцэс гэхэд унц нь 💵36 ам.долларт хүрч, 2025 оны 3 сарын эцэс хүртэл энэ түвшинг хадгална гэж таамаглажээ.
Түүнчлэн 2025 оны 6 сарын сүүлчээр нэг унц нь 💵38 ам.доллар болно гэсэн шинэ таамаг дэвшүүлсэн байна.

Одоогоор мөнгөний фьючерс (2024.07сарын гэрээнүүд) 31.72 ам.доллароор арилжаалагдаж байна.
Мөнгөний зах зээлийн сүүлийн үеийн гүйцэтгэл маш сайн байна. Ялангуяа 5 сард алтнаас илүү өссөн ба алт-мөнгөний харьцаа 2022 оны 12 сараас хойших хамгийн доод цэгт хүрээд байгаа юм.


ТАНЫ ХУРИМТЛАЛЫН ШИНЭ БОЛОМЖ
БОНД- 18-21%
Монголбанкнаас бодлогын хүүг 📊11% болгосон нь хадгаламжийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн дунд өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгслийн эрэлтийг нэмж байна.
Тэгвэл яг одоо хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэл багатай бүтээгдэхүүн болох "БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ" зүй ёсоор орж байна.
Голомт Капитал үнэт цаасны компани нь танд тус өсөлттэй зах зээлээс 💵18-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

Та БАНК САНХҮҮ, БАРИЛГА, УУЛ УУРХАЙ-н салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудаас сонголтоо хийхдээ:
📊 Салбарын өсөлт
💵Барьцаа, баталгаа
📱Хүү, өгөөжийн тооцоолол
📅Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байна.
Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1 ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.
8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530
Уул уурхайн компаниуд хүнд даацын цахилгаан автомашиныг туршина.
Дэлхийн уул уурхайн хамгийн том хоёр компани болох BHP болон Rio Tinto компаниуд Komatsu, Caterpillar компанитай хамтран ажиллаж эхэллээ.
Хамтын ажиллагаа нь том оврын, цахилгаан ачааны автомашины технологийн анхны туршилтыг хурдасгахад чиглэж байна.
Туршилтыг баруун Австралийн Пилбара муж дахь төмрийн хүдрийн уурхайд хийхээр төлөвлөсөн бөгөөд туршилтын гүйцэтгэл, бүтээмжид түлхүү анхаарлаа хандуулахаа мэдэгдлээ.

Ингэснээр BHP болон Rio Tinto компаниуд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулж, 2050 он гэхэд тэглэх зорилгод нь нийцэж буй юм.
Komatsu болон Caterpillar компаниас уг туршилтад зориулан уул уурхайн компаниудад тус бүр хоёр цахилгаан ачааны автомашин нийлүүлнэ.
Caterpillar компанийн хүнд даацын цахилгаан автомашинуудыг 2024 оны хоёрдугаар хагасаас туршиж эхлэх бол Rio Tinto компани Komatsu компанийн автомашиныг 2026 оноос турших юм.

Rio Tinto компанийн Төмрийн хүдрийн бизнес эрхэлсэн захирал Саймон Тротт “Утаагүй тээвэрлэлтгүйгээр нүүрстөрөгчийн ялгаруулалтыг халах боломжгүй. Тиймээс бид аль болох хурдан, үр дүнтэй хамтран ажиллах нь чухал байна” гэжээ.
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |

ГОЛОМТ БАНКНЫ 💵АМ.ДОЛЛАРЫН БОНДЫГ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНААС АВАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
Голомт банк олон улсын зах зээлд жилийн 📊11%-ийн хүүтэй, 📅2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.
Хэрэв та Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмших эрх нээгдлээ.

8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530
“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” 🤗WEEK-8
“GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” уралдааны 🏆ТОП-10 оролцогчийн дундаж өгөөж 8 дахь долоо хоногт хуримтлагдсан дүнгээр 50.38%-тай байна.
Харин нийт харилцагчийн өгөөж 8 дахь долоо хоногт (05/20-05/24) -3.45 хувьтай байгаа нь тухайн хугацааны S&P500 индексийн уналтаас давсан үзүүлэлт юм.

Багц дахь хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн хувьцаанууд:
• Moderna (NASDAQ:MRNA)
• Grayscale Bitcoin Trust (NYSE: GBTC)
• Tesla Inc (NASDAQ:TSLA)
Багц дахь хамгийн өндөр уналтыг үзүүлсэн хувьцаанууд:
• Alibaba Group (NYSE:BABA)
• JD.com (NYSE:JD)
• Saic Motors (SSE:600104)
Уралдаанд оролцогчдоос өөрсдийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 🏆3 ялагч тодорч нийт 💵350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.
УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН ![]() | БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА ![]() |

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

МХБ-ийн 2024.05.28-ны өдрийн арилжаа
2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 307,165,617 төгрөгийн үнийн дүн бүхий 689,585 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

|
|

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 15,435 ширхэг нэгж эрх 2,760,421 төгрөгөөр
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 121 ширхэг бонд 12,100,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,232,000 юань буюу 10,843,303,680 төгрөгөөр
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 781,114,950 төгрөгөөр
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 3 багц 9,450 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 618,975 ам.доллар буюу 2,093,033,014 төгрөгөөр
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 50 багц 320,000 тонн эрчим хүчний нүүрс (Битумт, үл барьцалдах нүүрс) 17,824,000 ам.доллар буюу 60,270,964,800 төгрөгөөр
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,032,000 юань буюу 5,615,815,680 төгрөгөөр
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 409,500 ам.доллар буюу 1,384,703,775 төгрөгөөр
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 3,000 НМТ /нойтон метр тонн/ 2,718 ХМТ /хуурай метр тонн/ 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмал /ангиллын код: 2603.00.20/ 6,162,874.74 ам.доллар буюу 20,839,452,790 төгрөгөөртус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 102,150,414,726 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.58% хувиар өсч, 42,918.43 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,991,320,572,715 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
