- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ХЭН? ЮУ ХЭЛЭВ? - "РЕЙТИНГТЭЙ БОНД" SIMPLE БОНД
ХЭН? ЮУ ХЭЛЭВ? - "РЕЙТИНГТЭЙ БОНД" SIMPLE БОНД
БНХАУ-ын PMI унав |Хиймэл оюун ухааны бүтээсэн эмийг туршина | Хугацаагүй бондын захиалга авч байна.

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
ХЭН ЮУ ХЭЛЭВ? | MCS группийн охин компани Ашид Капитал ББСБ ХХК-ийн BBB+ зээлжих зэрэглэлтэй “SIMPLE“ бондын талаар “Хэн? Юу хэлэв?
Хятадын аж үйлдвэрийн салбарын PMI гурав дахь сардаа дараалан буурчээ | Хятадын аж үйлдвэрлэлийн салбарын өсөлт 6-р сард хүлээгдэж байсанчлан буурч эдийн засгийн хэтийн төлөв нь бүрхэг болсныг баасан гаригт гарсан мэдээллээс харж болохоор байна.
Монголын Хөрөнгийн Бирж Шанхайн Хөрөнгийн Биржтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа | Талууд хөрөнгийн зах зээлийн мэдээлэл солилцох, хувьцаа, өрийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, дэд бүтцийг өргөжүүлэх, хамтарсан бүтээгдэхүүн гаргах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээсэн анхны эмийн бэлдмэлийг хүн дээр туршина | Хонгконгд төвтэй 400 гаруй сая ам.долларын санхүүжилтийг татан төвлөрүүлсэн Insilico Medicine компани уушигны фиброзын эсрэг бэлдмэлийг бүтээсэн байна.
Хугацаагүй бондын захиалга авч байна. | Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад өөрийн гаргаж буй хугацаагүй бондоо санал болгож байна.
МХБ-ийн 2023.06.29-ний өдрийн арилжааны мэдээ | ТOП-20 индекс 1.37 хувиар өсч, 37,032.45 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,015,145,766,962 төгрөг боллоо.

ХЭН ЮУ ХЭЛЭВ?
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТҮҮХЭНД ТЭМДЭГЛЭГДЭХ "РЕЙТИНГТЭЙ БОНД"-SIMPLE БОНД
MCS группийн хөрөнгө оруулалттай Ашид Капитал ББСБ ХХК-ийн BBB+ зээлжих зэрэглэлтэй “SIMPLE“ бондын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлж цан цохисноос хойш 50 минутын дотор 20 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн билээ.
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал

"Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, тэр дундаа тус зах зээлийн гол бүтээгдэхүүн болох бондын зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд бодлогын тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсэн. Энэ хүрээнд Монгол Улсын санхүүгийн зах зээлд анхны рейтингтэй бонд гарсан явдалд баяртай байна.
Бид 2021 оны зургаадугаар сард өргөн хэрэгслийн бүртгэлийн журмыг шинээр баталсан. Журамд гурван шинэ зохицуулалтыг оруулж өгсөн. Тодруулбал:
Бондын хөтөлбөр буюу аж ахуйн нэгжүүд нэг бүртгүүлээд хэрэгцээтэй үедээ гаргах нөхцөл бүрдүүлсэн
Ногоон бонд
Рейтингтэй бонд буюу зээлжих зэрэглэлээ тогтоолгосон ААН-үүд барьцаа хөрөнгөгүйгээр бонд гаргах боломжийг бүрдүүлсэн. Энэ ажлын үр дүн гарлаа" хэмээв.
“Simple”-ийн Гүйцэтгэх захирал П.Батжаргал

"Simple гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогийн байдлаар 101 мянган гэрээт харилцагчтай, апп-ыг татаж авсан 600 мянга гаруй харилцагчтай. Банк бус санхүүгийн байгууллагын салбартаа бид нийт активын хэмжээгээрээ хоёрдугаарт явдаг. Харин Simple аппликэйшний зээлээрээ үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш түрүүнд явж байна.
Миний хувьд БНСУ-ын Шинхан банканд долоон жил ажилласан. Олон улсын зах зээлд бондын зах зээл нь маш том байр суурь эзэлдэг. Бондын зах зээл дотроо хамгийн гол нь рейтингтэй бонд байдаг. Рейтингтэй бонд нь шинэ бас дэвшилтэт бүтээгдэхүүн юм. Нөгөө талд М-Си- Эс группийн хөрөнгө оруулалттай бонд учраас найдвартай гэж үнэлэгдсэн.
Түүнчлэн бондын хүүгийн татвар 5% байгаа нь хөрөнгө оруулагчдын хувьд боломж гэж харж байна" хэмээв.
Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ

"Өнөөдөр Монголын хөрөнгийн зах зээлд түүхэн хуудас нээгдлээ. Хамгийн анхны зээлжих зэрэглэлтэй буюу рейтингтэй бонд захиалгаа эхлүүлж байна. Зах зээл дээр сайн рейтингтэй компаниуд илүү хямд хөрөнгө оруулалтыг татах боломж бүрддэг. Ингэснээр сайн засаглалтай, санхүүгийн сахилга баттай, бизнесийн үр ашигтай компаниуд илүү өсөж дэвших боломжийг олгодгоороо онцлог бүтээгдэхүүн юм.
Цаашид компаниуд зээлжих зэрэглэлээ тогтоолгож, зах зээл дээр өмнө татсанаасаа илүү том эх үүсвэр татах боломж хөрөнгийн зах зээлд бий болж байна. Голомт капиталын хувьд энэ удаа хамгийн анхны зээлжих зэрэглэл бүхий бондыг амжилттай гаргаж байгаадаа баяртай байна" гэлээ.
☝️Эрхэм та дараагийн ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах, эзэмшихийг хүсвэл дараах холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай эргэн холбогдох болно.
АРИЛЖААНД ОРОЛЦОХ 3 АЛХАМ
Та үнэт цаасны дансгүй бол trader.golomtcapital.com цахим хуудсаар болон Golomt Capital аппликэйшнийг татаж авснаар богино хугацаанд данс нээн, захиалга өгөх боломжтой.
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
8688-9922 | 8083-6622 | 8610-5050 | 8888-0272

УНАЛТ
Хятадын аж үйлдвэрийн салбарын өсөлт 3 дахь сардаа буурчээ
Хятадын аж үйлдвэрлэлийн салбарын өсөлт 6-р сард хүлээгдэж байсанчлан буурч эдийн засгийн хэтийн төлөв нь бүрхэг болсныг баасан гаригт гарсан мэдээллээс харж болохоор байна.
Тус улсын Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан мэдээллээр аж үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын албан ёсны индекс (PMI) зургадугаар сард 49.0-д хүрсэн нь өмнөх сарын 48.8-аас бага зэрэг өндөр байв.
50-аас доош үзүүлэлт нь агшилтыг харуулдаг бөгөөд аж үйлдвэрлэлийн PMI индекс ийнхүү гурав дахь сардаа дараалан буурч байна.
Хэдийгээр Хятадын засгийн газраас эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд шат дараалсан арга хэмжээнүүдийг авч, Хятадын Ардын банк хүүгээ хэд хэдэн удаа бууруулсан ч тус салбар COVID-ийн үеийн сөрөг нөлөөнөөс гарч чадахгүй байна.

Хятадын эдийн засгийг гол хөдөлгөгч хүчнүүд, ялангуяа хэрэглээний зардал, үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн салбарын борлуулалт муу байгаа нь бусад салбарын өсөлтийг нь ч хязгаарлаж байгаа юм.
Мөн энэ оны Хятадын эдийн засгийн хэтийн төлөвт эргэлзэж, COVID-тэй холбоотой бэрхшээлээс эмээсэн айдсаас үүдэн хөрөнгө оруулалт буурсан нь ч үүнд нөлөөлж байна.
Түүнчлэн АНУ-ын Хятадын чип үйлдвэрлэл, зах зээлд нэвтрэхийн эсрэг хийж буй арга хэмжээнүүд нь эдийн засагт нь хохирол учруулах төлөвтэй байна.

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.
Бондын зөвлөхүүдтэй холбогдох:
📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922


НЭЭЛТ
Хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээсэн анхны эмийг хүн дээр туршина
Хонгконгд төвтэй 400 гаруй сая ам.долларын санхүүжилтийг татан төвлөрүүлсэн Insilico Medicine компани уушигны фиброзын эсрэг бэлдмэлийг бүтээсэн байна.
Medicine компанийн үүсгэн байгуулагч Алекс Жаваронков CNBC-д өгсөн ярилцлагандаа “Тус бэлдмэл нь анхны хиймэл ухааны тусламжтайгаар бүтээгдсэн гэдгээрээ онцлогтой. Бид хоёрдугаар шатны туршилтын үр дүнг ирэх жил гарна гэж хүлээж байна. Эмийн үйлчлэл, өвчний шинж тэмдэгт хэрхэн нөлөөлж байгааг тогтооход тодорхой хугацаа заах боломжгүй байна” гэжээ.

АНУ-ын үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн мэдээллээр тус өвчнөөр АНУ-д 100 мянга гаруй өвчилсөн байгаа бөгөөд энэ тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна.

ХУГАЦААГҮЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад өөрийн гаргаж буй хугацаагүй бондоо санал болгож байна.

ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН БАТАЛГАА
Голомт Банкны 4.0 тэрбум төгрөгийн зээлийн шугамаар баталгаажсан.


ХАМТЫН АЖИЛЛАГАА
МХБ Шанхайн Хөрөнгийн Биржтэй санамж бичиг байгууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын хүрээнд “Монголын хөрөнгийн бирж”-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай “Шанхайн хөрөнгийн бирж”-ийн Ерөнхийлөгч Цаи Жианчун /CAI Jianchun/ болон албаны бусад хүмүүстэй албан уулзалт хийж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд талууд хөрөнгийн зах зээлийн мэдээлэл солилцох, хувьцаа, өрийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, хоёр орны зах зээлийн орчин нөхцлийг харилцан сурталчлах, дэд бүтцийг өргөжүүлэх, хамтарсан бүтээгдэхүүн гаргаж хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Монголын хөрөнгийн бирж 2021 онд Шанхайн хөрөнгийн биржтэй хамтын ажиллагаа эхлүүлж Шанхайд төвтэй хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны компаниудын 50 гаруй төлөөллийг оролцуулсан “Mongolia capital markets day 2021” вебинар арга хэмжээг зохион байгуулсан билээ.

ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 2023.06.29-ний өдрийн арилжааны мэдээ

2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 277,811,588 төгрөгийн үнийн дүн бүхий 716,052 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.
Хамгийн их өсөлттэй:
Техник импорт ХК (TEX +15.00%),
Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT +14.85%),
Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +9.59%)
Хамгийн их бууралттай:
Эрдэнэс сольюшинс ХК (AMT -9.09%),
Дархан нэхий ХК (NEH -6.18%),
Газар Шим Үйлдвэр ХК (GAZR -3.21%)
Энэ өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 10,125 ширхэг нэгж эрх 7,219,227 төгрөгөөр,
Багцын арилжаанд 220,000 ширхэг үнэт цаас 1,199,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 1,484,030,815 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.37 хувиар өсч, 37,032.45 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,015,145,766,962 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
