• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • "РЕЙТИНГТЭЙ БОНД" SIMPLE БОНД АНХДАГЧ АРИЛЖАА ЭХЭЛСНЭЭС ХОЙШ 50 МИНУТЫН ДОТОР ХААГДЛАА

"РЕЙТИНГТЭЙ БОНД" SIMPLE БОНД АНХДАГЧ АРИЛЖАА ЭХЭЛСНЭЭС ХОЙШ 50 МИНУТЫН ДОТОР ХААГДЛАА

Майкрософт, Activision Blizzard нэгдэнэ. | 2023.07.06-нд бүх хүүхдийн мөнгийг олгоно | Хугацаагүй бондын захиалга авч байна.

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • МОНГОЛЫН АНХНЫ "РЕЙТИНГТЭЙ БОНД" SIMPLE БОНД АНХДАГЧ АРИЛЖАА ЭХЭЛСНЭЭС ХОЙШ 50 МИНУТЫН ДОТОР ХААГДЛАА | MCS группийн охин компани болох Ашид Капитал ББСБ ХХК-ийн BBB+ зээлжих зэрэглэлтэй “SIMPLE“ бондын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлж цан цохисноос хойш 50 минутын дотор амжилттай хаагдлаа.

  • Майкрософт болон Activision Blizzard хоёр нэгдэнэ. | Microsoft-ын Гүйцэтгэх захирал Сатя Наделла “Activision Blizzard компанийг худалдаж авсны дараа тус компанийн тоглоомуудыг бусад платформ дээр үргэлжлүүлэн хэвийн гаргах болно” гэж мэдэгдлээ.

  • Долдугаар сарын 6-нд бүх хүүхдийн мөнгийг олгоно. |  Ингэхдээ хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 9% буюу 110,000 гаруй хүүхдийн мөнгийг 2023 оны нэгдүгээр сараас эхлэн тооцох бөгөөд нэг хүүхдийн 700,000 төгрөгийг данс руу нь шилжүүлнэ.

  • Nothing стартап 96 сая ам.доллар босголоо.  |  OnePlus компанийг хамтран үүсгэн байгуулагч Карл Пейгийн “Nothing” стартап компани нь АНУ дахь бизнесээ өргөжүүлэх, ухаалаг гар утсаа худалдаанд гаргахын тулд хөрөнгө оруулагчдаас 96 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлжээ.

  • Хугацаагүй бондын захиалга авч байна. | Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад өөрийн гаргаж буй хугацаагүй бондоо санал болгож байна.

  • МХБ-ийн 2023.06.28-ны өдрийн арилжааны мэдээ| ТOП-20 индекс -1.18% хувиар буурч, 37,031.08 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,992,848,468,449 төгрөг боллоо.

 

ОНЦЛОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

МОНГОЛЫН АНХНЫ "РЕЙТИНГТЭЙ БОНД" SIMPLE БОНД АНХДАГЧ АРИЛЖАА ЭХЭЛСНЭЭС ХОЙШ 50 МИНУТЫН ДОТОР АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

Голомт Капитал ҮЦК нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа зарлагдсан “РЕЙТИНГТЭЙ БОНД” буюу MCS группийн охин компани болох Ашид Капитал ББСБ ХХК-ийн BBB+ зээлжих зэрэглэлтэй “SIMPLE“ бондын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлж цан цохисноос хойш 50 минутын дотор амжилттай хаалаа.

ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНД ЭЗЭМШИГЧ БОЛСОН НИЙТ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАДАА БАЯРЛАЛАА

Тус бонд нь Монголд анх удаа дотоодын хөрөнгө оруулалтын зэрэглэл тогтоогч Mongolian Investment Raiting Agency компаниар зэрэглэл тогтоолгож, аливаа барьцаагүйгээр гаргасан анхны өрийн хэрэгсэл юм.

☝️Эрхэм та дараагийн ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах, эзэмшихийг хүсвэл дараах холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай эргэн холбогдох болно.

АРИЛЖААНД ОРОЛЦОХ 3 АЛХАМ

Та үнэт цаасны дансгүй бол trader.golomtcapital.com цахим хуудсаар болон Golomt Capital аппликэйшнийг татаж авснаар богино хугацаанд данс нээн, захиалга өгөх боломжтой.

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД: 

8688-9922 | 8083-6622 | 8610-5050 | 8888-0272

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

“Nothing” стартап компани 96 сая ам.доллар босголоо 

OnePlus компанийг хамтран үүсгэн байгуулагч Карл Пейгийн “Nothing” стартап компани нь АНУ дахь бизнесээ өргөжүүлэх, ухаалаг гар утсаа худалдаанд гаргахын тулд хөрөнгө оруулагчдаас 96 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлжээ.

Тус хөрөнгө оруулалтыг үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, борлуулалтаа өсгөхөд зориулна.

Одоогоор тус компани Ear 1, Ear 2, Ear Stick утасгүй чихэвч, Nothing phone буюу өөрсдийн анхны ухаалаг гар утсаа худалдаанд гаргаад удаагүй юм.

Тэгвэл 7 сарын 11-нд АНУ-ын Qualcomm компанийн чиптэй шинэ ухаалаг гар утас болох Phone 2-ыг худалдаанд гаргахаар төлөвлөж байна.  

Ингэснээр АНУ-ын зах зээлд бизнесийг өргөжүүлээд зогсохгүй технологийн салбарт тэргүүлэгч Apple компанитай хүчтэй өрсөлдөхөөр төлөвлөжээ.

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:

📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

 

НЭГДЭЛ

Мicrosoft болон Activision Blizzard нэгдэнэ

Майкрософт болон Activision Blizzard компаниуд нэгдэх болсноо мэдэгдээд байна. Мөн шударга бус өрсөлдөөн явуулахгүй гэдгээ баталж, бусад компаниудад ижил тэгш өрсөлдөөнийг бий болгохыг зорино гэдгээ илэрхийллээ.

Тодруулбал, Microsoft компанийн Гүйцэтгэх захирал Сатя Наделла хэлэхдээ “Activision Blizzard компанийг худалдаж авсны дараа тус компанийн тоглоомуудыг бусад платформ дээр үргэлжлүүлэн хэвийн гаргах болно. Тус компанийн тоглоомуудыг онцгой болгох стратегиас ангид байх болно” гэжээ. 

Мөн Activision-ийн гүйцэтгэх захирал Бобби Котик хөгжүүлэгчдийн тоглоомууд тэр дундаа Call of Duty франчайз нь Microsoft-ын Xbox-той өрсөлддөг Sony группын тоглоомууд PlayStation-д хэвээр байх болно гэсэн байна.

ХУГАЦААГҮЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад өөрийн гаргаж буй хугацаагүй бондоо санал болгож байна.

ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН БАТАЛГАА

Голомт Банкны 4.0 тэрбум төгрөгийн зээлийн шугамаар баталгаажсан.

ДОТООДЫН АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Биржийн 2023.06.28-ны өдрийн арилжааны мэдээ

 

2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 309,202,516 төгрөгийн үнийн дүн бүхий 570,617 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.

Хамгийн их өсөлттэй:

  • Монгол нэхмэл ХК (MNH +14.89%),

  • Монгол савхи ХК (UYN + 14.35%),

  • Мик холдинг ХК (MIK +11.39%)

Хамгийн их бууралттай:

  • Улсын их дэлгүүр ХК (UID -8.36%),

  • Монос хүнс ХК (MFC -5.45%),

  • Богд Банк ХК (BOGD -5.33%)

Энэ өдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 6,955 ширхэг нэгж эрх 3,399,703 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 588 ширхэг үнэт цаас 33,545,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг үнэт цаас 200,000 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц /64,000 тн/ дэгдэмхий бодис дунд коксжих нүүр 7,622,400 ам.доллар буюу 26,161,143,936 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 25 багц /160,000 тн/ дэгдэмхий бодис дунд коксжих нүүр 19,056,000 ам.доллар буюу 65,402,859,840 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 3 багц /19,200 тн/ эрчим хүчний нүүр 1,127,040 ам.доллар буюу 3,868,159,066 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 95,778,450,061 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -1.18% хувиар буурч, 37,031.08 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,992,848,468,449 төгрөг боллоо.

 

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!