- Голомт Капитал ҮЦК
- Posts
- АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЗААВАЛ СУДЛАХ БОНД 🪔“ШУНХЛАЙ”
АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЗААВАЛ СУДЛАХ БОНД 🪔“ШУНХЛАЙ”
🪔“ШУНХЛАЙ” бондын жилийн 🔋17% хүү хадгаламжийн 🤝18.7%-тэй дүйцнэ 📊| ⏲️Хүү төлөлт- Хагас жил тутам | 💵Хүүгийн татвар-5% | 🤗Нэгжийн үнэ - 100,000 төгрөг
31 жилийн түүхтэй Шунхлай Холдингийн охин компани болох 🪔Шунхлай ХХК нь Монголын ТОП-100 ААН-үүдээс анх удаа “Шунхлай” нээлттэй бондыг гаргаж, хөрөнгө оруулагчдад санал болгож эхэллээ.
Тус бонд нь Монголын хөрөнгийн зах зээл дээрх бондуудаас хамгийн өндөр 🥇“А ТОГТВОРТОЙ” рейтингтэй буюу хамгийн эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогдож байна.
🪔Тус бондын жилийн 💹17%-ийн хүү нь банкны хадгаламжийн 💹18.7%-тай дүйцэж буйгаараа онцлогтой.
🪔 Нийт татан төвлөрүүлэх 💰80 тэрбумын санхүүжилт нь борлуулалтын орлогынх нь 6.1%, өөрийн хөрөнгийнх нь 42.8%-тай дүйж байна.
🪔ШУНХЛАЙ БОНДЫН НӨХЦӨЛ
Нийт татан төвлөрүүлэх дүн: 80.0 тэрбум төгрөг
Үнэт цаасны хугацаа: 12 сар
Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
Хүү: 17%
Хүү төлөх давтамж: Хагас жил тутам
Үндсэн төлөлт: Хугацааны эцэст
Бондын рейтинг: А тогтвортой
Хүүгийн татвар : 5%
Бондын зарцуулалт: Эргэлтийн хөрөнгийн санхүүжилт
Монгол Улс 👆 зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, салбар бүрт хувийн хэвшлүүд үүсэн байгуулагдаж байсны нэг нь 🪔Шунхлай ХХК байлаа. 1993 онд авто засварын үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн Шунхлай ХХК газрын тосны салбарт орсноор хэрэглэгчдэд боломжийг нэмэгдүүлж, шударга өрсөлдөөнийг бий болгосон юм.
Компанийн 🤝үйл ажиллагааны үндсэн чиглэл нь газрын тосны бүтээгдэхүүний импорт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалт юм.
🪔🪔Шунхлай ХХК-ийн бүрэлдэхүүнд нь багтдаг Шунхлай Холдинг нь эгнээндээ шингэн хүнс, шатахуун, медиа харилцаа холбоо, үл хөдлөх, автоматив, жижиглэн худалдаа, санхүүгийн 🏢60+ компанийг эгнээндээ нэгтгэсэн Монголын эдийн засгийг гол хөдөлгөгч компани юм.
🪔Шунхлай ХХК-ийн хувьд шатахууны сарын худалдан авалт нь ойролцоогоор 💰30 сая ам.доллар бөгөөд зах зээлийн 🥇20% орчим хувийг нь дангаар эзэлдэг.
Шунхлай ХХК нь ТОП-100 аж ахуйн нэгжээр жил бүр шалгарч буй шилдэг компани бөгөөд 💰1.3 их наяд төгрөгийн борлуулалттайгаар зах зээлийн 20 хувийг эзэлж байна.
Олон нийтэд 👆 нээлттэй арилжаалагдах тул хөрвөх чадвар өндөртэй буюу хугацаанаас нь өмнө биржээр дамжуулан худалдах боломжтой.
ДЭЛГЭРЭНГҮЙ УНШИХ-ЭНД ДАР
Зээлжих зэрэглэл 👆 нь компанийн зээл, өрийн хэрэгсэл гэх мэт санхүүгийн өр төлбөрийг эргэн төлөх чадвар, найдвартай байдлыг илэрхийлдэг хараат бус үнэлгээ юм.
Монголын ⚙️ Хөрөнгө Оруулалтын Зэрэглэлийн Эжинси ХХК нь 🪔Шунхлай ХХК-ийн зээлжих зэрэглэлийг 🥇“А ТОГТВОРТОЙ” гэж үнэлсэн нь хамгийн эрсдэл багатай хөрөнгө оруулалтын зэрэглэлд тооцогдож байна.
Мөн “А ТОГТВОРТОЙ” үнэлгээ нь одоогоор дотоодын 🥇“ХАМГИЙН ӨНДӨР РЕЙТИНГ” төдийгүй тус бонд нь зээлжих зэрэглэл тогтоолгосон 🥇“ХАМГИЙН ӨНДӨР ДҮНТЭЙ БОНД” гэдгээрээ онцлогтой.
🪔ШУНХЛАЙ БОНДЫН ТАНИЛЦУУЛГА-👆ЭНД ДАР
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!