• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • “РЕЙТИНГТЭЙ БОНД” “SIMPLE” БОНДЫН УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“РЕЙТИНГТЭЙ БОНД” “SIMPLE” БОНДЫН УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Жилийн 18 хувийн өгөөжт | Хугацаа 12 сар | ВВВ+ үнэлгээтэй | Хүү төлөлт-Улирал тутам

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • МОНГОЛЫН АНХНЫ “РЕЙТИНГТЭЙ БОНД” “SIMPLE” БОНДЫН УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА | Тус бонд нь дотоодын санхүүгийн зэрэглэл тогтоогч Mongolian Investment Raiting Agency компаниар зэрэглэл тогтоолгож, аливаа барьцаагүйгээр гаргаж буй Монголын анхны өрийн хэрэгсэл юм.

  • Unity компанийн хувьцааны ханш 15% өслөө. | Unity-гийн хэрэглэгчид Inworld AI болон Polyhive зэрэг компаниудын хиймэл оюун ухааныг ашиглан тоглоомын харилцан яриа, бүтэц, графикийг өөрөө үүсгэх гэх мэт зүйлсийг програм хангамжаас сонгох боломжтой болно.

  • Бичил 2.0 ХБҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ | 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг "BGFI-BD-30/06/25-C0046-18.5" үсгэн кодтойгоор эхлүүллээ

  • Golomt Capital Championship – "WEEK-15" үр дүнг танилцуулж байна. | TOP-10 жагсаалтад оролцогч Munkhzorig, Tsetse, Ari нар дахин орж ирсэн байна.

  • Хугацаагүй бондын захиалга авч байна. | Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад өөрийн гаргаж буй хугацаагүй бондоо санал болгож байна.

  • Costco гишүүнчлэлийн картын хэрэглээний бодлогоо өөрчилнө.| Косткогийн дэлгүүрүүд хэрэглэгчдийг худалдан авалт хийхэд нь гишүүнчлэлийн картыг шалгадаг ч бусдын карт ашиглах явдал түгээмэл гардаг тул одоо хувийн зурагтай карттай нь тулгаж шалгахаар болсон байна.  

  • МХБ-ийн 2023.06.27-ны өдрийн арилжааны мэдээ| ТOП-20 индекс -0.13% хувиар буурч, 37,474.42 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,960,222,196,225 төгрөг боллоо.

 

ОНЦЛОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

МОНГОЛЫН АНХНЫ “РЕЙТИНГТЭЙ БОНД” “SIMPLE” БОНДЫН УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа зарлагдаж буй анхны “РЕЙТИНГТЭЙ БОНД” буюу MCS группийн охин компани болох Ашид Капитал ББСБ ХХК-ийн BBB+ зээлжих зэрэглэлтэй “SIMPLE“ бондыг хөрөнгө оруулагчдад санал болгож, урьдчилсан захиалга авч байна.

Тодруулбал, тус бонд нь дотоодын санхүүгийн зэрэглэл тогтоогч Mongolian Investment Raiting Agency компаниар зэрэглэл тогтоолгож, аливаа барьцаагүйгээр гаргаж буй Монголын анхны өрийн хэрэгсэл юм.

Монгол улсад анх удаа дотоодын зээлжих зэрэглэлийг тогтоов

Санхүүгийн зохицуулах хорооноос зээлжих зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авсан МИРА (Монголын хөрөнгө оруулалтын зэрэглэлийн эжинси ХХК) нь Монгол улсад анх удаа М-Си-Эс Группийн охин компани болох “Ашид Капитал ББСБ ХХК”-д (Simple) байгууллагын болон бондын хувьд BBB+ (Хөрөнгө оруулалтын) зэрэглэлийг тогтоолоо. Төлөв - Хувьсах. 

BBB+ нь дунд зэргийн эрсдэлтэй буюу хөрөнгө оруулалтын дундаж зэрэглэл гэж тогтоосон. Зэрэглэлийн төлөв нь ирэх 1 жилийн хугацаанд тухайн тогтоосон зэрэглэлийн шатлал өөрчлөгдөх магадлалыг илтгэдэг ба Ашид Капитал ББСБ-ын зээлжих зэрэглэл нь хувьсах төлөвтэй байна. Тухайн байгууллагын үйл ажиллагаанаас хамааран зээлжих зэрэглэл нь ирэх 1 жилдээ хувьсах боломжтой гэсэн үг.

Зээлжих зэрэглэлийг тогтоохдоо байгууллагын өрийн бичгийн эргэн төлөх чадварт нөлөөлж болохуйц тоон болон чанарын олон хүчин зүйлийг харгалзан үздэг тул байгууллагын үйл ажиллагаа эрхэлж буй салбараас хамааран зэрэглэл тогтоох аргачлал нь ялгаатай байдаг.

ББСБ-ын зэрэглэл тогтоохдоо тухайн байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага, стратеги, санхүүгийн тайлагналын ил тод байдал, толгой компанийн харилцаа, дэмжлэг зэрэг чанарын үзүүлэлтийг харгалзан үздэг бол, тоон үзүүлэлтүүдэд ашигт ажиллагаа, активын чанар, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, хөрвөх чадвар, зээлийн төвлөрөл зэрэгт үндэслэнэ.

Ашид Капитал ББСБ ХХК-ийн зээлжих зэрэглэлтэй танилцах бол:

Simple бондтой танилцах:

☝️Хэрэв та Монголын анхны “РЕЙТИНГТЭЙ БОНД” буюу “SIMPLE“ бондын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор орж танилцана уу.

АРИЛЖААНД ОРОЛЦОХ 3 АЛХАМ

Та үнэт цаасны дансгүй бол trader.golomtcapital.com цахим хуудсаар болон Golomt Capital аппликэйшнийг татаж авснаар богино хугацаанд данс нээн, захиалга өгөх боломжтой.

Simple бонд эзэмшихийг хүсвэл:

☝️ Хэрэв та Монголын анхны “РЕЙТИНГТЭЙ БОНД” “SIMPLE” бонд эзэмшигч болохыг хүсвэл доорх холбоос дээр дарж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай эргэн холбогдох болно.

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД: 

8688-9922 | 8083-6622 | 8610-5050 | 8888-0272

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЛХМАА ХИЙЦГЭЭЕ☝️

ӨСӨЛТ:

Unity компанийн хувьцааны ханш 15% өслөө

Мягмар гарагт тоглоом уйлдвэрлэгч Unity компани үйлдвэрлэлдээ хиймэл оюун ухааны програм хамгамжийг хөгжүүлэхээр болсноо зарлав.

Тодруулбал, Unity-гийн хэрэглэгчид нь Inworld AI болон Polyhive зэрэг бие даасан компаниудын хиймэл оюун ухааныг ашиглан тоглоомын харилцан яриа, бүтэц, графикийг өөрөө үүсгэх гэх мэт зүйлсийг програм хангамжаас сонгох боломжтой болно.

AI компаниудын хувьд програм хангамжаа тоглоом үйлдвэрлэгчдэд нийлүүлж Unity-ийн Asset Store-оор дамжуулан дэлгэрүүлэх боломжтой болж байна.

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:

📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

 

GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP – "WEEK-15" ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

Тэмцээн эхэлснээс хойш S&P 500, NASDAQ болон Hang Seng индекс дунджаар 9.76 хувь өссөн бол тэмцээний TOP-20 оролцогчийн хувьд 43.78 хувийн өсөлттэй буюу зах зээлийн үзүүлэлтийг 5 дахин давсан арилжаа хийгээд байна.

Өнгөрсөн 7 хоногт TOP-10 жагсаалтад оролцогч Munkhzorig, Tsetse, Ari нар дахин орж ирсэн байна. Онцлох арилжааны дунд оролцогч BMX болон Simba нарын хийсэн Marathon Digital Holdings Inc /MARA.NASDAQ/, CleanSpark Inc /CLSK.NASDAQ/ болон New Oriental Education & Tech Group Inc /EDU.NYSE/ компаниудын хувьцаа орж байна.

ТОВЧ ТОЙМ

• “Week 14”-ийн үеэр TOP-20 оролцогчдын 66.96 хувь нь Хойд Америк, 21.08 хувь нь Австрали, 11.50 хувь нь Азийн зах зээлийг сонгож арилжаанд оролцжээ.

• TOP-20 оролцогчийн хөрөнгө оруулалтыг салбараар нь авч үзвэл 23.77 хувь нь мөчлөгийн чанартай хэрэглээний бүтээгдэхүүн, 18.56 хувь нь үндсэн бараа материал, 8.66 хувь нь технологи, 7.61 хувь нь эрчим хүчний салбарт хөрөнгө оруулжээ.

• Тэмцээн эхэлснээс хойш TOP-20 оролцогчийн хамгийн их өсөлт үзүүлсэн багцын хувьцааны дунд Тesla, Inc. /TSLA.NASDAQ/, Xanadu Mines Ltd. /XAM.ASX/, Guangzhou Xiaopeng Automotive Technology Co. Ltd. /XPEV.NYSE/, Meta Platforms, Inc. /META.NASDAQ/ болон Amazon.com, Inc. /LYFT.NASDAQ/ орж байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛСАН ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН

Marathon Digital Holding Inc. /MARA.NASDAQ/

2010 онд байгуулагдсан Marathon Digital Holding Inc нь АНУ-ын дижитал активуудын технологийн компани юм. Тус компанийн үйл ажиллагаагаа блокчейн систем дээр тулгуурладаг бөгөөд одоогоор зах зээлийн үнэлгээ нь 2 тэрбум ам.долларт хүрээд байна. 2021 оноос өмнө тус компани Marathon Patent Group, Inc. нэр дор үйл ажиллагаагаа явуулж байсан.

 

ДЭЛХИЙД

Costco гишүүнчлэлийн картын хэрэглээний бодлогоо өөрчилнө.

Косткогийн бизнес загвар нь бусад жижиглэн худалдаа эрхлэгчдийнхээс өөр байдаг. Орлогын дийлэнх хувиа гишүүнчлэлийн хураамжаас бүрдүүлдэг бөгөөд энэ нь компанийн зардлыг нөхөж, хямд нийн бодлогыг хэрэгжүүлэхэд нь туслапдаг. Тус компанийн гишүүнчлэлийн жилийн хураамж нь 60 ам.доллар байдаг бол Executive Membership хэмээх дээд түвшний сүлжээнийх жилд 120 ам.доллар байдаг.

Хэдийгээр Косткогийн дэлгүүрүүд хэрэглэгчдийг худалдан авалт хийхэд нь гишүүнчлэлийн картыг шалгадаг ч бусдын карт ашиглах явдал түгээмэл гардаг байсан тул одоо хувийн зурагтай карттай нь тулгаж шалгахаар болсон байна.  

Сүүлийн гурван жилд гишүүнчлэл бүхий агуулахын бөөний худалдааны салбарын үйлчлүүлэгчид ихээр нэмэгдсэн байна. Хэрэглэгчид Ковидын үед ариун цэврийн цаас, гар ариутгагч ихээр авдаг байсан бол инфляци өссөнөөр хямд хий болон хоол хүнсээ бөөнөөр авахаар Костког зорих болжээ.  

ХУГАЦААГҮЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад өөрийн гаргаж буй хугацаагүй бондоо санал болгож байна.

ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН БАТАЛГАА

Голомт Банкны 4.0 тэрбум төгрөгийн зээлийн шугамаар баталгаажсан.

ДОТООДЫН АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Биржийн 2023.06.27-ны өдрийн арилжааны мэдээ

 

2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 494,315,483 төгрөгийн үнийн дүн бүхий 3,772,793 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.

Хамгийн их өсөлттэй:

  • Нэхээсгүй эдлэл ХК (NXE +15.00%),

  • Хот девелопмент ХК (SDT + 14.99%),

  • Монгол нэхмэл ХК (MNH +14.91% )

Хамгийн их бууралттай:

  • Мон Бийф ХК (MBF -6.29%),

  • Талх чихэр ХК (TCK -6.06%),

  • Крипто Үндэстэн ХК (CNF -5.98%)

Энэ өдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 9,930 ширхэг нэгж эрх 3,222,084 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,503 ширхэг үнэт цаас 450,255,000 төгрөгөөр

  • Багцын арилжаанд 577,975 ширхэг үнэт цаас 3,249,993,300 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц /64,000 тн/ 1/3 коксжих нүүрс 5,497,600 ам.доллар буюу 18,870,676,928 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 25 багц /160,000 тн/ 1/3 коксжих нүүрс 13,744,000 ам.доллар буюу 47,176,692,320 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 70,245,155,115 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.13% хувиар буурч, 37,474.42 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,960,222,196,225 төгрөг боллоо.

 

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!