• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • МОНГОЛЫН АНХНЫ “РЕЙТИНГТЭЙ БОНД” “SIMPLE” БОНДЫН УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ

МОНГОЛЫН АНХНЫ “РЕЙТИНГТЭЙ БОНД” “SIMPLE” БОНДЫН УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ

Жилийн 18 хувийн өгөөжтэй | Хугацаа 12 сар | ВВВ+ үнэлгээтэй | Хүү төлөлт-Улирал тутам

МОНГОЛЫН АНХНЫ “РЕЙТИНГТЭЙ БОНД” “SIMPLE” БОНДЫН УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ

Голомт Капитал ҮЦК нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа зарлагдаж буй анхны “РЕЙТИНГТЭЙ БОНД” буюу MCS группийн охин компани болох Ашид Капитал ББСБ ХХК-ийн BBB+ зээлжих зэрэглэлтэй “SIMPLE“ бондыг хөрөнгө оруулагчдад санал болгож, урьдчилсан захиалга авч эхэллээ.

Тодруулбал, тус бонд нь дотоодын санхүүгийн зэрэглэл тогтоогч Mongolian Investment Raiting Agency компаниар зэрэглэл тогтоолгож, аливаа барьцаагүйгээр гаргаж буй Монголын анхны өрийн хэрэгсэл юм.

ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООСОН ҮНДЭСЛЭЛ

Ашид Капитал ББСБ ХХК (SIMPLE)-ийн BBB+ зээлжих зэрэглэлийг тогтоохдоо толгой компани буюу MCS Холдинг компанийн дэмжлэг үзүүлж байсан түүхэн хандлагыг авч тусгасан.

Хөрвөх чадварын үзүүлэлтүүд хангалттай сайн байгаа нь BBB+ үнэлгээг баталгаажуулж байна. Компанийн ажлын капитал (эргэлтийн хөрөнгө-өөрийн хөрөнгө) нь нийт хөрөнгийн 52%-тай тэнцэж байгаа нь хөрвөх чадвар өндөр буйг илтгэнэ.

Хангалттай өөрийн хөрөнгөтэй байх нь урт хугацааны өсөлтөд өндөр ач холбогдолтой гэж үзсэн. Компанийн 1-р зэрэглэлийн өөрийн хөрөнгө 61.8 тэрбум төгрөг буюу санал болгож буй бондын дүнгээс өндөр байна

ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУД 

Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд тэмдэглэгдэх тус бондыг хөрөнгө оруулагчдад санал болгохын тулд салбартаа тэргүүлэгч компаниуд олон улсын стандартын дагуу өөрийн шалгуур үзүүлэлтээр шүүж, хамтран ажиллаж байна.

АРИЛЖААНД ОРОЛЦОХ 3 АЛХАМ

Та үнэт цаасны дансгүй бол trader.golomtcapital.com цахим хуудсаар болон Golomt Capital аппликэйшнийг татаж авснаар богино хугацаанд данс нээн, захиалга өгөх боломжтой.

Simple бонд эзэмшихийг хүсвэл:

☝️ Хэрэв та Монголын анхны “РЕЙТИНГТЭЙ БОНД” “SIMPLE” бонд эзэмшигч болохыг хүсвэл доорх холбоос дээр дарж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай эргэн холбогдох болно.

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД: 

8688-9922 | 8083-6622 | 8610-5050 | 8888-0272

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЛХМАА ХИЙЦГЭЭЕ☝️