• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • 👌 Sendly 2.0 бондын урьдчилсан захиалга эхэллээ |📈 TWFG даатгалын брокер NASDAQ дээр IPO хийнэ | "1" өдөрт ч хүү тооцно – 📊“10-21%” (1)

👌 Sendly 2.0 бондын урьдчилсан захиалга эхэллээ |📈 TWFG даатгалын брокер NASDAQ дээр IPO хийнэ | "1" өдөрт ч хүү тооцно – 📊“10-21%” (1)

📍Хагас дамжуулагчийн хувьцаа | DJIA индекс бүх цаг үеийн дээд үнийн түвшин дээр ирлээ.

Sendly 2.0 бондын урьдчилсан захиалга эхэллээ🎉🎉

Голомт Капитал ҮЦК, Өлзий энд Ко Капитал ҮЦК нар нь Сэндли ББСБ ХХК-тай хамтран

👌Эрсдэл багатай 

👌18.5%-ийн хүүтэй Sendly 2.0 бондын урьдчилсан захиалгыг эхлүүллээ.

Үнэт цаас гаргагч Сэндли ББСБ ХХК нь дэвшилтэт технологид суурилсан Sendly аппликэйшнээр жижиглэн худалдаа эрхлэгчдэд Мерчантын зээл олгодгоос гадна 31.6 мянган хэрэглэгчдэд Олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг үзүүлж байна.

Sendly 2.0 бондын нөхцөл:

• Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
• Хүү: 18.5%
• Тоо ширхэг: 100,000 ширхэг
• Хугацаа: 24 сар
• Хүү төлөх давтамж: Улирал тутам
• Үндсэн төлөлт: Хугацааны эцэст
• Нийт татан төвлөрүүлэх дүн: 10 тэрбум
• Хүүгийн татвар : 5%

• Барьцаа : 50.0%-тай тэнцэх энгийн хувьцаа,

Толгой компанийн эзэмшил дэх 11,200 мкв га газар


Sendly 2.0 бондыг сонгох шалтгаан:

ЭРСДЭЛ БАГА

Үнэт цаас гаргагчийн толгой компани болох “Монголиан Финтек Групп” ХХК нь өөрийн эзэмшил дэх үнэт цаас гаргагчийн 50.0%-тай тэнцэх энгийн хувьцааг барьцаалж байгаагаас гадна толгой компани нь өөрийн эзэмшлийн нийт 11,200 мкв га талбай бүхий газрыг барьцаалж байна.

Хөндлөнгийн хууль, аудит, андеррайтерийн компаниуд болон зохицуулагч байгууллагууд болох СЗХ, МХБ-ийн шалгуурыг хангасан.

ХӨРВӨХ ЧАДВАР ӨНДӨР

Нээлттэй үнэт цаас учир хөрөнгийн биржээр дамжуулан хугацаанаас нь өмнө арилжаалах боломжтой.

ТОГТМОЛ ӨГӨӨЖ

Хөрөнгө оруулалтаас орж ирэх мөнгөн урсгал, хугацаа тодорхой.

ӨНДӨР ӨГӨӨЖ

Инфляцын түвшнээс 13.4 нэгж хувиар, бодлогын хүүтэй харьцуулахад 7.5 нэгжээр, ТОП-5 банкны хадгаламжийн дундаж хүүгээс 1.48 дахин өндөр өгөөжтэй.

ХҮҮ ТӨЛӨХ ДАВТАМЖ

Хадгаламжтай харьцуулахад Sendly 2.0 бондын хүү улирал тутам төлөгдөх нөхцөлтэй учир дахин хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө оруулалтын өгөөжөө нэмэгдүүлэх боломжтой.

ТАТВАР

Нээлттэй бондын хүүгийн орлогын албан татвар нь хаалттай бонд, хадгаламжаас 2 дахин бага буюу 5%

УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГАД НЭГДЭХ

📲Golomt Capital app
📱8688-9922
📱8610-5050
📱8888-0272
📱8083-6622
(Захиалга дүүрэхээр хаагдах нөхцөлтэй байгаа тул та бүхэн амжиж захиалгаа өгөөрэй.)

DJIA индекс бүх цаг үеийн дээд үнийн түвшин дээр ирлээ.

Аж үйлдвэрлэлийн салбарын 30 компанийг багтаадаг DJIA (Dow Jones Industrial Average) индекс 41,340 ам.доллар хүрч бүх цаг үеийн дээд үнийн түвшин дээрээ ирээд байна. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн ихэнх компаниудын 2-р улирлын тайлан олон нийтэд зарлагдаж байгаа юм.  

2-р улиралд эрүүд мэндийн салбар өсөлттэй байж эмийн борлуулалт ихтэй байсан учраас уг салбарын компаниудын орлого таамаглалаас давсан байна. Johnson&Johnson (JNJ) 4%, UnitedHealth Group (UNH) 5% өсөлтийг нэг өдрийн дотор үзүүлээд байгаа ба уг компаниудын орлого хүлээлтээс даваад байгаа юм.

Мөн Goldman Sachs, JPMorgan Chase гэх мэт томоохон банкнуудын 2-р улирлын тайлангууд таамаглалаас сайн гарч DJIA индексийн өсөлтөд чухал нөлөө үзүүлээд байна. Эсрэгээрээ технологийн компаниудын хувьцаа уналттай байж S&P 500 индекс 1.5%, NASDAQ индекс 3 орчим хувиар унаад байна.  

Бидний санал болгосон эрүүл мэндийн салбарын CVS Health компанийн хувьцаа 9.5 хувийн өсөлтийг үзүүлэн 61.2 ам.долларын ханшин дээр байна.  

CVS Health Corporation (NYSE:CVS) зорилтот ханш 67.1 ам.доллар 

БОНД ЭЗЭМШСЭН “1” ӨДӨРТ Ч ХҮҮ ТООЦНО “10-21%”

Өндөр өгөөж хүртэх гэж жил, сараар хоног тоолон хүлээх шаардлагагүй боллоо.

Та өөрийн боломж, тохиромжтой цаг хугацаандаа тааруулан бондод хөрөнгө оруулснаар 1 хоног байсан ч хүү тооцуулах эрхтэй боллоо.

Голомт Капитал үнэт цаасны компанийн шинээр нэвтрүүлж буй тус үйлчилгээ нь танд банк санхүү, барилга, уул уурхайн салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудад хөрөнгө оруулалт хийж, 📊10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг олгож байна.

Та бондуудаас сонголт хийхдээ:

  • Салбарын өсөлт

  • Барьцаа, баталгаа

  • Хүү, өгөөжийн тооцоолол

  • Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоорой.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

Хагас дамжуулагчийн хувьцаа геополитикийн нөхцөл байдалд өртөмтгий байна

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч Доналд Трамп Хятадтай хийх чипний худалдаанд илүү хатуу хориг тавих тухай мэдэгдэл хийсний дараагаар хагас дамжуулагчийн хувьцааны ханш унасан байна. Өчигдөрийн арилжаагаар Nasdaq индекс 2.8%-иар унасан нь 2022 оны 12 сараас хойшхи нэг өдөрт хамгийн их уналтыг үзүүлээд байна. S&P индекс 1.4%-иар унасан бол харин Dow Jones 0.6%-иар өсжээ.

Хөрөнгө оруулагчид ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахаас үл хамааран хагас дамжуулагч үйлдвэрлэгчид худалдааны хоригтой тулгарна гэсэн айдастай байна. АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Байден мөн энэ салбарын худалдааны хоригийг чангатгах тухай мэдүүлсэн бөгөөд энэхүү хориг нь зөвхөн АНУ-ын компаниуд бус тус улсын технологийг их бага хэмжээгээр ашиглаж байгаа бүх компанид хамаарах боломжтой. Нидерланд улсын ASML хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаний борлуулалтын 49%-ийг Хятад бүрдүүлдэг ба хувьцаа нь 11%-иар унаад байна.

Loop Satisfying GIF by ONiO

Түүнчлэн, Доналд Трамп Хятадтай хийх худалдааны хоригоос гадна Тайваны асуудлыг хөндсөн бөгөөд “АНУ-ын хамгаалалтанд хариу төлбөр төлөх ёстой”, “Тэд АНУ-ын хагас дамжуулагчийн бизнесийг 100% эзэлсэн” хэмээжээ. Энэхүү мэдээний дараагаар Тайваны хагас дамжуулагч үйлдвэрлэгч TSMC-н хувьцаа 8%-иар унасан байна. Дэлхийн хамгийн дэвшилтэт технологийн чипний үйлдвэрлэлийн 66%-ийг Тайван бүрдүүлдэг бол АНУ 6%-ийг үйлдвэрлэдэг байна. 

TWFG даатгалын брокер NASDAQ дээр IPO хийхээр болж байна

Даатгалын брокер болох TWFG NASDAQ бирж дээр IPO хийх болж байна. Нэгж хувьцааны анхдагч ханшийг 17 ам.доллар дээр тогтоосон бөгөөд өмнө нь 14-с 16 ам.долларын ханшийн мужид тодорхойлогдоод байжээ. Тус компани үйл ажиллагаагаа дийлэнхдээ Техас, Калифорни, Луизиана мужуудад явуулдаг байна.

Энэхүү IPO нь анхдагч зах зээлийн эрэлт болон даатгалын салбарын өсөлттэй давхцаж байгаа бөгөөд андеррайтерийн компаниудын дунд J.P.Morgan Securities болон Morgan Stanley зэрэг томоохон хөрөнгө оруулалтын банкууд орж байна.

Гадаад арилжааны брокер

📱8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

Гадаад арилжааны брокер

📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” сургалт зарлагдлаа

Сэдэв: "Зах зээлийн сентиментийг тодорхойлох техник шинжилгээний аргууд"

Ментор: Ахлах шинжээч Р.Дарханбаяр

Хэзээ: 2024.07.18

МХБ-ийн 2024.07.17-ны өдрийн арилжаа

2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 562,563,621 төгрөгийн үнийн дүн бүхий 1,111,199 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Нэхээсгүй эдлэл ХК (NXE +15.00%)

  • Хорин хоёрдугаар бааз ХК (AHH +14.99%)

  • Монгол керамик ХК (KEK +14.97%)

  • Айтүүлс ХК (ITLS -6.05%)

  • Ремикон ХК (RMC -4.76%)

  • Оллоо ХК (OLL -4.52%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 21,372 ширхэг нэгж эрх 15,474,529 төгрөгөөр

  • Багцын арилжаагаар 72,674 ширхэг үнэт цаас 499,997,120 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,616,000 юань буюу 10,988,288,640 төгрөгөөр

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 242,550 ам.доллар буюу 820,013,040 төгрөгөөр

Энэ өдөр нийт 12,886,336,950 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс +2.83% хувиар өсч, 48,150.22 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,856,126,339,711 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!