• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • 👌 Sendly 2.0 бондын урьдчилсан захиалга | Банкнууд - Ногдол ашиг хуваарилна | LEND -Ашиг пуужиндав

👌 Sendly 2.0 бондын урьдчилсан захиалга | Банкнууд - Ногдол ашиг хуваарилна | LEND -Ашиг пуужиндав

📍 Хятадын Коммунист Нам - Шийдвэр | Байден - Өрсөлдөхгүй

Голомт Банк ХК 2024 оны 2-р улиралд 273.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь өмнөх оныхоос 3.5 дахин өндөр байна.

 

 

Байден Ерөнхийлөгчийн өрсөлдөөнөөс гарлаа

Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж, өөрийн оронд Ардчилсан Намаас Дэд Ерөнхийлөгч Камала Харрисыг нэр дэвшүүлэхийг дэмжихээр болсноо албан бусаар мэдэгдлээ.

Sendly 2.0 бондын урьдчилсан захиалга эхэллээ

Голомт Капитал ҮЦК нь Сэндли ББСБ ХХК-тай хамтран 👌Эрсдэл багатай 👌18.5%-ийн хүүтэй Sendly 2.0 бондын урьдчилсан захиалгыг эхлүүллээ.


Үнэт цаас гаргагч Сэндли ББСБ ХХК нь дэвшилтэт технологид суурилсан Sendly аппликэйшнээр жижиглэн худалдаа эрхлэгчдэд Мерчантын зээл олгодгоос гадна 31.6 мянган хэрэглэгчдэд Олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг үзүүлж байна.

Sendly 2.0 бондын нөхцөл:

Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
Хүү: 18.5%
Тоо ширхэг: 100,000 ширхэг
Хугацаа: 24 сар
Хүү төлөх давтамж: Улирал тутам
Үндсэн төлөлт: Хугацааны эцэст
Нийт татан төвлөрүүлэх дүн: 10 тэрбум
Хүүгийн татвар: 5%

Барьцаа: 50.0%-тай тэнцэх энгийн хувьцаа, Толгой компанийн эзэмшил дэх 11,200 мкв га газар

  

Sendly 2.0 бондыг сонгох шалтгаан

ЭРСДЭЛ БАГА

Үнэт цаас гаргагчийн толгой компани болох “Монголиан Финтек Групп” ХХК нь өөрийн эзэмшил дэх үнэт цаас гаргагчийн 50.0%-тай тэнцэх энгийн хувьцааг барьцаалж байгаагаас гадна толгой компани нь өөрийн эзэмшлийн нийт 11,200 мкв га талбай бүхий газрыг барьцаалж байна.

Хөндлөнгийн хууль, аудит, андеррайтерийн компаниуд болон зохицуулагч байгууллагууд болох СЗХ, МХБ-ийн шалгуурыг хангасан.

ХӨРВӨХ ЧАДВАР ӨНДӨР

Нээлттэй үнэт цаас учир хөрөнгийн биржээр дамжуулан хугацаанаас нь өмнө арилжаалах боломжтой.

ТОГТМОЛ ӨГӨӨЖ

Хөрөнгө оруулалтаас орж ирэх мөнгөн урсгал, хугацаа тодорхой.

ӨНДӨР ӨГӨӨЖ

Инфляцын түвшнээс 13.4 нэгж хувиар, бодлогын хүүтэй харьцуулахад 7.5 нэгжээр, ТОП-5 банкны хадгаламжийн дундаж хүүгээс 1.48 дахин өндөр өгөөжтэй.

ХҮҮ ТӨЛӨХ ДАВТАМЖ

Хадгаламжтай харьцуулахад Sendly 2.0 бондын хүү улирал тутам төлөгдөх нөхцөлтэй учир дахин хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө оруулалтын өгөөжөө нэмэгдүүлэх боломжтой.

ТАТВАР

Нээлттэй бондын хүүгийн орлогын албан татвар нь хаалттай бонд, хадгаламжаас 2 дахин бага буюу 5%

Банкнууд ногдол ашиг хуваарилна

 

"Худалдаа Хөгжлийн Банк" ХК 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас 1,033.00 (Нэг мянга гучин гурав) төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар баталлаа.

"Хас Банк" ХК 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 18.00 (арван найман төгрөг) төгрөг буюу нийт 18,948,600,000.00 (арван найман тэрбум есөн зуун дөчин найман сая зургаан зуун мянга) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар баталлаа.

CrowdStrike-ийн шинэчлэл Windows үйлдлийн системтэй 8.5 сая орчим төхөөрөмжид нөлөөлжээ.

Microsoft, Amazon, Google зэрэг технологийн томоохон компаниудад цахим аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлдэг CrowdStrike компани программ хангамжийн шинэчлэл хийснээр өнгөрсөн 7 хоногт дэлхий даяар технологийн доголдол үүссэн.

Энэ нь Microsoft-ын 8.5 сая орчим төхөөрөмжид нөлөөлсөн хэмээн тус компанийн зүгээс мэдэгджээ.

Гэхдээ энэ үзүүлэлт нь Windows төхөөрөмжүүдийн 1 хувьд ч хүрэхгүй юм байна.

Энэ үеэр агаарын тээврийн компаниуд тэдгээрийн нисэх онгоцны буудлууд, банк, хэвлэл мэдээллийн компаниудын үйл ажиллагаа доголдсон байна. 

Гадаад арилжааны брокер

📱8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

Гадаад арилжааны брокер

📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

LEND: Ашиг пуужиндав 

Монголын анхны финтек байгууллага болох ЛендМН нь 2024 оны 1 улиралд 100% дижитал бизнесийн зээлийн бүтээгдэхүүнээ нэвтрүүлсэн.

Ингэснээр бизнес эрхлэгчид барьцаа хөрөнгийн шаардлагагүйгээр санхүүжилтээ 2 минутын дотор бүрэн шийдэх боломжийг олгосон юм. Үр дүнд нь LendMN аппликэйшнээр 3 сарын хугацаанд:

  • 5000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчид зээлийн тооцооллоо хийлгэж

  • 56.2 тэрбум төгрөгийн зээлийг 10667 удаагийн давтамжтайгаар олгоод байна.

ЛэндМН нь 2024 оны эхний хагас жилд 17.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оноос 2 дахин өндөр үзүүлэлт гаргасан байна.

ЛэндМН ББСБ-ын энэ оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг харвал: 

БОНД ЭЗЭМШСЭН “1” ӨДӨРТ Ч ХҮҮ ТООЦНО “10-21%”

Өндөр өгөөж хүртэх гэж жил, сараар хоног тоолон хүлээх шаардлагагүй боллоо.

Та өөрийн боломж, тохиромжтой цаг хугацаандаа тааруулан бондод хөрөнгө оруулснаар 1 хоног байсан ч хүү тооцуулах эрхтэй боллоо.

Голомт Капитал үнэт цаасны компанийн шинээр нэвтрүүлж буй тус үйлчилгээ нь танд банк санхүү, барилга, уул уурхайн салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудад хөрөнгө оруулалт хийж, 📊10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг олгож байна.

Та бондуудаас сонголт хийхдээ:

  • Салбарын өсөлт

  • Барьцаа, баталгаа

  • Хүү, өгөөжийн тооцоолол

  • Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоорой.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

Хятадын Коммунист Намын III их хурлын онцлох шийдвэрүүд

Эдийн засаг ба инновац 

  • Урт хугацааны технологийн хөрөнгө оруулалт: Хятад дэвшилтэт технологид эрчимтэй хөрөнгө оруулж, иргэдийнхээ аж амьдрал, бүтээмжийг өсгөх

  • Нээлттэй байдал: Хөгжлийн шинэ философи нээлттэй байдалд тулгуурлана. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх бодлого барих

Хятад онцлогтой социализм 

  • Орчин үеийн социалист орон: 2035 он гэхэд Хятадын онцлогтой социалист зах зээлийн эдийн засгийг бүх талаар бүтээн байгуулж, төгөлдөржүүлнэ. 

  • Хариу цохилт 

  • Боловсрол, ШУ ба авьяас чадвар 

  • Эцэст нь дүгнэхэд

МХБ-ийн 2024.07.19-ний өдрийн арилжаа

2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 1,292,177,973  төгрөгийн үнийн дүн бүхий 2,127,135 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсөж, 15  компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Эм Жи Эл Акуа ХК (MGLA +14.99%)

  • Хорин хоёрдугаар бааз ХК (AHH +13.94%)

  • Шивээ овоо ХК (SHV +11.05%)

  • Монголын хөрөнгийн бирж ХК (MSE -8.63%)

  • Сүү ХК (SUU -7.43%)

  • Таван толгой ХК (TTL -3.81%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 38,904  ширхэг нэгж эрх 29,919,875  төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 12 ширхэг үнэт цаас 600,000  төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20 ширхэг бонд 2,000,000  төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 826,063 ширхэг үнэт цаас 1,755,383,875   төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,616,000  юань буюу 10,998,443,520 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300  тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 240,900 ам.доллар буюу814,425,084  төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн 80 багц 512,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 77,056,000 ам.доллар буюу  260,507,842,560  төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн эрчим хүчний нүүрс /битумт, үл барьцалдах нүүрс/10,240,000  ам.доллар буюу 34,618,982,400  төгрөгөөр,

Энэ өдөр нийт 310,019,775,287  төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс +0.62% хувиар өсөж, 48777.96 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,036,474,166,260  төгрөг боллоо. 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!