- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Голомт Банк ХК-ийн гүйцэтгэх захирлаар А.Одонбаатар томилогдлоо | 👌 Sendly 2.0 бондын урьдчилсан захиалга | IPO хэрхэн хийх вэ? (1)
Голомт Банк ХК-ийн гүйцэтгэх захирлаар А.Одонбаатар томилогдлоо | 👌 Sendly 2.0 бондын урьдчилсан захиалга | IPO хэрхэн хийх вэ? (1)
📍 Канад - Бодлогын хүү | МХБ-ийн Цэвэр ашиг - 17.8 тэрбум


Голомт Банк ХК-ийн гүйцэтгэх захирлаар А.Одонбаатар томилогдлоо.
А.Одонбаатар нь 2008 онд Голомт банкны Дотоод аудитын газарт Аудитораар ажлын анхны гараагаа эхлүүлсэн ба 2014-2015 онд Зайсан скүэр Тооцооны төвийн захирал, 2015-2016 онд Дотоод аудитын газрын Мэдээллийн технологи, Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн захирал, 2016-2023 онд Голомт банкны Аудит хариуцсан захирал, 2023-2024.07 сар хүртэл Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч зэргээр тус банкны анхан шатны нэгжээс гүйцэтгэх удирдлага хүртэл дэвшин ажилласан 15 жилийн туршлагатай банкир юм.
Түүнчлэн Олон улсын дотоод аудиторуудын институт (IIA)-ын Монгол дахь салбар, Монголын банкны холбоо, Мэдээллийн системийн аудит хяналтын холбоо (ISACA)-нд удирдах албан тушаал хашиж байсан бөгөөд Монгол Улсын Дотоод аудитын салбарт шинэ стандартыг бий болгоход хувь нэмрээ оруулсан билээ.
Тодруулбал, Голомт банкны дотоод аудитын үйл ажиллагаа нь “Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандарт, Ёс зүйн кодтой бүрэн нийцсэн” гэх үнэлгээг авсан бөгөөд энэ туршлагыг Бутаны Вант Улсын Үндэсний банк судалж байсан юм.

Түүнийг Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байх хугацаанд Голомт банк нь Монголын арилжааны банкнуудын олон улсын зах зээлд завсарлаад байсан санхүүжилтийн үйл ажиллагааг дахин сэргээж, анх удаа олон улсын зах зээл дээр ам.долларын бондыг амжилттай гаргаснаас гадна 2024 оны 2-р улиралд 273.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 3.5 дахин өндөр өссөн зэрэг амжилтыг үзүүлээд байна.
А.Одонбаатар нь 2008 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Банкны менежментийн бакалавр, 2013 онд Энэтхэг улсын Bangalore их сургуулийн Санхүүгийн удирдлага, Маркетингийн удирдлагаар магистрын зэргийг тус тус хамгаалсан юм.
Голомт Банк ХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон А.Одонбаатарт ажлын өндөр амжилтыг хүсье!

Sendly 2.0 бондын урьдчилсан захиалга эхэллээ
Голомт Капитал ҮЦК нь Сэндли ББСБ ХХК-тай хамтран 👌Эрсдэл багатай 👌18.5%-ийн хүүтэй Sendly 2.0 бондын урьдчилсан захиалгыг эхлүүллээ.

Үнэт цаас гаргагч Сэндли ББСБ ХХК нь дэвшилтэт технологид суурилсан Sendly аппликэйшнээр жижиглэн худалдаа эрхлэгчдэд Мерчантын зээл олгодгоос гадна 31.6 мянган хэрэглэгчдэд Олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг үзүүлж байна.

Sendly 2.0 бонд- Хөрөнгө оруулагчдын итгэлт түнш
IPO хийснээс хойших 2 жилд 1.9 тэбум төгрөгийн ногдол ашгийг тараасан.
Нэг удаа нээлттэй бонд гаргасан бөгөөд тус бондын өгөөчид 2 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчдад олгосон.
Sendly 2.0 бонд- Гадаад хамтын ажиллагаа
Сэндли ББСБ ХК нь олон улсын мөнгөн гуйвуулгыг Sendly аппликэйшнээр дамжуулан дэлхийн 80 гаруй улс руу шилжүүлэг хийх боломжийг бүрдүүлсэн.
Мөн Монгол Улсаас гадаадын 30 гаруй улс руу ердөө 10 минутын потор мөнгөн гуйвуулга хийх боломжтой.
Sendly 2.0 бонд-Хурдацтай өсөлт
Сэндли ББСБ ХХК нь сүүлийн 3 жилд:
Актив-6.2 дахин нэмэгдсэн
Харилцагчдын тоо-6.7 дахин нэмэгдсэн
Орон нутагт-51 салбар, Улаанбаатарт 6 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Барьцаа: 50.0%-тай тэнцэх энгийн хувьцаа, Толгой компанийн эзэмшил дэх 11,200 мкв га газар


Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашиг 17.8 тэрбум төгрөгт хүрлээ
МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ашигт ажиллагаа өнгөрсөн оны мөн үеэс 754 хувиар өсөн 17.8 тэрбум төгрөгт хүрчээ.
Үйл ажиллагааны орлого 8.6 тэрбум төгрөгт хүрч 73 хувиар өссөн.
Эздийн өмчийн хэмжээ 57.6 тэрбум төгрөгт хүрч 53 хувиар өссөн.
2024 оны 7-р сарын 23 өдрийн ханшийг үндэслэн тооцсон P/E (TTM) харьцаа 6.7 байна.
Орлогын задаргааг авч үзвэл хүүгийн орлогоос 15.3 тэрбум төгрөгийг олсон бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 235 хувиар өссөн байна.

2024 оны эхний хагас жилийн байдлаар УУБ-ээр дамжуулан нийт 1,818 сая ам.долларын үнийн дүн бүхий 339 удаагийн арилжаа явагдсан ба энэ нь өнгөрсөн оны сүүлийн хагасаас 38 хувиар өсжээ. МХБ-ээр дамжуулан 2024 оны эхний хагаст 15.54 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалагдсан бөгөөд УУБ арилжаа нь цаашид тэлэх төлөвтэй байна.


Нягтлан бодогч таныг урьж байна.
Хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, эзэмшсэн мэргэжлээрээ өсөн дэвжих хүсэлтэй эрхэм Мэдээллийн ажилтан таныг найрсаг, эрч хүчтэй, мэргэшсэн хамт олонтой мөр зэрэгцэн ажиллахыг урьж байна.

Тавигдах шаардлага:
Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Компьютерийн хэрэглээний болон санхүүгийн программ дээр ажиллах чадвартай
Бичиг баримт төлөвлөх, боловсруулах, архивлах чадвартай
Хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай
Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Харилцааны болон багаар ажиллах чадвартай
Идэвх санаачилгатай, зөв хандлагатай
Цаашид суралцах, өссөн дэвжиж ажиллах хүсэлтэй
CV хүлээн авах хаяг: [email protected], [email protected]


Канадын төв банк бодлогын хүүгээ дахин 0.25 нэгжээр буурууллаа.
G7 улсуудаас хамгийн түрүүнд Канад хүүгээ бууруулж эхэлсэн бөгөөд удаан хугацаанд хадгалсан 5 хувийн хүүгээ өнгөрсөн сард 4.75-д хүргэсэн юм. Тэгвэл энэ удаад хүүгээ дахин 0.25 суурь нэгжээр бууруулан 4.5 хувь болголоо.
Канадын төв банкнаас инфляцыг 2025 оны хоёрдугаар хагаст хоёр хувийн зорилтот түвшинд шат дараалалтай хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. 2024 оны эхний улиралд эдийн засаг 1.7%-иар өссөн нь 4 сард таамаглаж байсан 2.8%-иас хамаагүй доогуур байгаа юм.

Автотээврийн хэрэгсэл, гадаад аяллын эрэлт удааширч, айл өрхүүд орлогынхоо ихэнх хувийг өр төлбөрт зарцуулж байгаатай холбоотойгоор хэрэглээ буурч инфляцын хүч саарч байгаа гэж үзэж байгаа юм. Ханш бууруулсан тухай мэдэгдлийн дараа канад долларын ханш улам суларч, нэг ам.доллартой харьцах ханш 1.3818 -д хүрлээ.
Дараагийн мөнгөний бодлогын шийдвэр 9-р сарын 4-нд гарах ба бодлогын хүүг дахин 0.25 нэгжээр бууруулах магадлал 56 хувьтай байна.


Азийн хөрөнгө оруулалтын компаниуд 2026 онд 260 их наяд USD удирдана
Accenture консалтингийн компанийн хийсэн судалгаагаар Азийн хөрөнгө оруулалт менежментийн компаниуд 2026 он гэхэд нийт хөрөнгөө 260 их наяд ам.доллар хүртэл өсгөнө гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Судалгааны хамрах хүрээнд 4500 хөрөнгө оруулагч, 650 харилцааны менежер болон 16 компанийн удирдлага бөгөөд тэдгээр нь Ази, Номхон далайн 10 орныг төлөөлсөн байна.
Одоогоор чинээлэг Азийн хөрөнгө оруулагчдын багцын 11 хувь нь гадаад зах зээлд төвлөрсөн байгаа бөгөөд тэдгээрийн 60 гаруй хувь ньхөрөнгө оруулалтын менежерүүдээ гадаад зах зээлд гарцтай эсэхэд тулгуурлан сонгодог байна.

UBS банкны хийсэн судалгааны дагуу 2008 оноос хойш хамгийн хурдацтай хөгжиж буй бүс нутгаар Ази Номхон далайн орнууд 177 хувиар орсон бол хоёрдугаар байранд Америк тивийн орнууд 146 хувьтайгаар оржээ.
Энэ нь Азийн чинээлэг иргэдийн тоо нэмэгдсэнээр улс хоорондын хөрөнгийн урсгал илүү идэвхжиж буйг харуулж байна.
Гадаад арилжааны брокер 📱8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |

БОНД ЭЗЭМШСЭН “1” ӨДӨРТ Ч ХҮҮ ТООЦНО “10-21%”
Өндөр өгөөж хүртэх гэж жил, сараар хоног тоолон хүлээх шаардлагагүй боллоо.
Та өөрийн боломж, тохиромжтой цаг хугацаандаа тааруулан бондод хөрөнгө оруулснаар 1 хоног байсан ч хүү тооцуулах эрхтэй боллоо.
Голомт Капитал үнэт цаасны компанийн шинээр нэвтрүүлж буй тус үйлчилгээ нь танд банк санхүү, барилга, уул уурхайн салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудад хөрөнгө оруулалт хийж, 📊10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг олгож байна.

Та бондуудаас сонголт хийхдээ:
Салбарын өсөлт
Барьцаа, баталгаа
Хүү, өгөөжийн тооцоолол
Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоорой.
Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1 ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.
8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

Хөрөнгийн зах зээлийн 2024 оны эхний хагас жилийн голлох үзүүлэлтүүд
Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2024 оны 6 дугаар сард 43080.3 нэгж болж, өмнөх сараас 353.9 нэгжээр, өмнөх оны мөн үеэс 6604.3 нэгжээр өссөн байна.
Өрийн хэрэгслийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 565.03 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 5.67 сая ширхэг өрийн хэрэгсэл арилжсан нь нийт арилжааны үнийн дүнгийн 70.89 хувийг эзэлж байна. Нийслэлийн засаг даргын хөтөлбөрийн хүрээнд нийтэд 500.0 тэрбум төгрөгийн өрийн хэрэгсэл санал болгов.
Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2024 оны 6 дугаар сард 11.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 347.0 (3.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 288.1 (2.6%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Тайлант хугацаанд нийт 125 удаагийн арилжаагаар 136 ХК-ийн 184.70 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 773.76 сая ширхэг хувьцаа арилжигдсанаас Ард кредит ББСБ” ХК нийтэд санал болгон нэмж хувьцаа гаргаж, “Эм Жи Эл Акуа”ХК нээлттэй компани болов.
Үнэт цаасны арилжаагаар 2024 оны эхний 6 сард 797.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 785.3 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 284.2 (55.4%) тэрбум төгрөгөөр өсөж, арилжсан үнэт цаас 76.3 (8.9%) сая ширхгээр буурчээ.


МХБ-ийн 2024.07.24-ний өдрийн арилжаа
2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 502,510,134.00 төгрөгийн үнийн дүн бүхий 1,048,605 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсөж, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

|
|

Хөрөнгө оруулалтын 2 сангийн сангийн 73,570 ширхэг нэгж эрх 62,645,029 төгрөгөөр,
·Хөрөнгөөр баталгаажсан 1,001 ширхэг үнэт цаас 50,049,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,424,000 юань буюу 10,885,835,520 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 239,250 ам.доллар буюу 808,803,765 төгрөгөөр
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн Битумт, үл барьцалдах нүүрс 6,937,600 ам.доллар буюу 23,453,111,808 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 35,762,955,256 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс -1.43% хувиар буурч,48,088.54 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,948,410,571,463 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
