- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 👌 Sendly 2.0 бондын урьдчилсан захиалга | ETF- Хүлээн зөвшөөрөгдлөө
👌 Sendly 2.0 бондын урьдчилсан захиалга | ETF- Хүлээн зөвшөөрөгдлөө
📍 Экспорт - Өслөө | Зах зээлийг гуйвуулсан 3 хүн яллагдлаа


АНУ-ын Үнэт цаас болон биржийн хорооноос ethereum ETF-ийг хүлээн зөвшөөрлөө
Энэ оны эхэнд bitcoin ETF хөрөнгийн зах зээлд гарсан бол АНУ-ын Үнэт цаас болон биржийн хорооноос өчигдөр анхны спот etheruem ETF-ийг хүлээн зөвшөөрлөө.
Ether бол ethereum блокчэйн нь технологи дээр суурилсан бөгөөд 415 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээгээр биткойний дараа дэлхийд хоёрт ордог криптовалют юм.
Одоогоор нэгж ethereum-ийн ханш 3450 ам долларт хүрээд байна.

Эхний ээлжинд Grayscale Ethereum Mini Trust (ETH), Franklin Ethereum ETF (EZET), VanEck Ethereum ETF (ETHV), Bitwise Ethereum ETF (ETHW), 21Shares Core Ethereum ETF (CETH), Fidelity Ethereum Fund (FETH), iShares Ethereum Trust (ETHA), Invesco Galaxy Ethereum ETF (QETH) гэсэн найман ETF хөрөнгийн зах зээлд арилжаалагдах зөвшөөрөл авсан ба CBOE, NYSE, Nasdaq биржүүдэд өнөөдрөөс эхлэн арилжаалагдах юм.

Sendly 2.0 бондын урьдчилсан захиалга эхэллээ
Голомт Капитал ҮЦК нь Сэндли ББСБ ХХК-тай хамтран 👌Эрсдэл багатай 👌18.5%-ийн хүүтэй Sendly 2.0 бондын урьдчилсан захиалгыг эхлүүллээ.

Үнэт цаас гаргагч Сэндли ББСБ ХХК нь дэвшилтэт технологид суурилсан Sendly аппликэйшнээр жижиглэн худалдаа эрхлэгчдэд Мерчантын зээл олгодгоос гадна 31.6 мянган хэрэглэгчдэд Олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг үзүүлж байна.

Sendly 2.0 бонд- Хөрөнгө оруулагчдын итгэлт түнш
· IPO хийснээс хойших 2 жилд 1.9 тэбум төгрөгийн ногдол ашгийг тараасан.
· Нэг удаа нээлттэй бонд гаргасан бөгөөд тус бондын өгөөчид 2 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчдад олгосон.
Sendly 2.0 бонд- Гадаад хамтын ажиллагаа
· Сэндли ББСБ ХК нь олон улсын мөнгөн гуйвуулгыг Sendly аппликэйшнээр дамжуулан дэлхийн 80 гаруй улс руу шилжүүлэг хийх боломжийг бүрдүүлсэн.
· Мөн Монгол Улсаас гадаадын 30 гаруй улс руу ердөө 10 минутын потор мөнгөн гуйвуулга хийх боломжтой.
Sendly 2.0 бонд-Хурдацтай өсөлт
Сэндли ББСБ ХХК нь сүүлийн 3 жилд:
· Актив-6.2 дахин нэмэгдсэн
· Харилцагчдын тоо-6.7 дахин нэмэгдсэн
· Орон нутагт-51 салбар, Улаанбаатарт 6 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Барьцаа: 50.0%-тай тэнцэх энгийн хувьцаа, Толгой компанийн эзэмшил дэх 11,200 мкв га газар

Хонгконгт зах зээлийг гуйвуулж 15.9 сая USD-ын ашиг олсон 3 хүн яллагдлаа
Сит И-ки, Лам Винг-ки болон Там Чеок-ханг нар зах зээлийг гуйвуулсан хэргээр 4 жил 4 сараас 6 жил 8 сарын хугацаатай ял эдлэхээр болжээ.
Тэдний үйлдлийн улмаас Ching Lee Holding компанийн хувьцааны ханш 2016 оны 7 сард IPO-ийн ханшаас 2000 хувиар өсөж 5.98 HKD хүрсэн бөгөөд 2016 оны 9 сард 90 гаруй хувь буурсан байна.
Тэд энэ хугацаанд 124 сая HKD буюу 15.9 сая USD хууль бус ашгийг олжээ.

Энэхүү хэргийг Хонконгийн Үнэт цаас, фьючерсийн Хороо 5 сард ирүүлсэн бөгөөд одоогоор ийм төрлийн хэргээр ногдуулсан хамгийн чанга ял болж байна.
Сахилгын газрын захирал Кристофер Уильсон “Үүгээр бид ижил хэмжээний төстэй зах зээлийг урвуулан ашиглах үйлдлийг хэрхэвч тэвчихгүйг харуулж байна” гэж хэлсэн байна.
Хонконгийн Дээд Шүүхийн Дэд Шүүгч Дуглас Яу Так Хонг тус хэргийг “нарийн ээдрээтэй хуйвалдаан” бөгөөд жирийн зах зээлд оролцогчдод хохирол учруулж Хонконгийн санхүүгийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн гэдгийг тэмдэглэжээ.
Гадаад арилжааны брокер 📱8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |

БОНД ЭЗЭМШСЭН “1” ӨДӨРТ Ч ХҮҮ ТООЦНО “10-21%”
Өндөр өгөөж хүртэх гэж жил, сараар хоног тоолон хүлээх шаардлагагүй боллоо.
Та өөрийн боломж, тохиромжтой цаг хугацаандаа тааруулан бондод хөрөнгө оруулснаар 1 хоног байсан ч хүү тооцуулах эрхтэй боллоо.
Голомт Капитал үнэт цаасны компанийн шинээр нэвтрүүлж буй тус үйлчилгээ нь танд банк санхүү, барилга, уул уурхайн салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудад хөрөнгө оруулалт хийж, 📊10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг олгож байна.

Та бондуудаас сонголт хийхдээ:
Салбарын өсөлт
Барьцаа, баталгаа
Хүү, өгөөжийн тооцоолол
Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоорой.
Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1 ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.
8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

Экспорт 2024 оны эхний хагаст 7,852 сая ам.долларт хүрч өмнөх оныхоос 4 хувиар өслөө.

Нийт экспортын 95 хувийг уул уурхай бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний экспорт дангаар 60 хувийг бүрдүүлж байна. Үүнд:
Нүүрсний экспортын орлого 4,675 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар өслөө.
Зэсийн баяжмалын экспортын орлого 1,454 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар өслөө.
Алтны экспортын орлого 356 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар өслөө.
Төмрийн хүдрийн экспортын орлого 292 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 21.6 хувиар өслөө.


Коксжих нүүрсний экспорт өссөн ч үнийн дүн нь бага байна
БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр тус улс оны эхний зургаан сард өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өндөр буюу 57.1 сая тонн коксжих нүүрс импортолжээ.
Энэ хугацаанд Монгол Улсын коксжих нүүрсний экспорт 32.8 хувиар өсөж 29.5 сая тоннд хүрсэн нь БНХАУ-ын нийт коксжих нүүрсний импортын 51.6 хувийг дангаар нийлүүлжээ. Ингэснээр Монгол Улсын коксжих нүүрсний экспортын дүн өнгөрсөн оны мөн үеэс 12.5 хувиар өсөж 3.932 тэрбум ам.долларт хүрчээ.

Харин 2024 оны эхний хагас жилийн байдлаар Монголын Хөрөнгийн Биржийн уул уурхайн бүтээгдэхүүний дуудлага арилжаагаар 13.0 сая тонн коксжих нүүрс буюу нийт коксжих нүүрсний экспортын 44.1 хувийг борлуулжээ.
Тус дуудлага арилжаагаар Эрдэнэс Тавантолгой ХК, Энержи Ресурс ХХК, Тавантолгой ХК, Хангад Эксплорейшн ХХК компаниуд нүүрсээ борлуулсан бөгөөд Монгол Алт (МАК) ХХК анх удаа нүүрсний дуудлага арилжаанд оролцож хатуу коксжих нүүрс борлуулсан байна.

МХБ-ийн 2024.07.22-ны өдрийн арилжаа
2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 1,133,504,231 төгрөгийн үнийн дүн бүхий 3,206,432 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 27 компанийн хувьцааны ханш өсөж, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

|
|

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 72,424 ширхэг нэгж эрх 58,933,198 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 138 ширхэг үнэт цаас 10,315,500 төгрөгөөр

"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,424,000 юань буюу 10,895,907,840 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 240,900 ам.доллар буюу 814,376,904 төгрөгөөр
Энэ өдөр нийт 12,913,037,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс +1.13% хувиар өсөж, 49,331.52 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,153,457,591,884 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
