- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Ираны дараагийн том асуудал нефть зарах биш, хадгалах болж байна
Ираны дараагийн том асуудал нефть зарах биш, хадгалах болж байна
Ираны дараагийн том асуудал | Технологийн өрсөлдөөн | Арабын Нэгдсэн Эмират Улс OPEC-оос гарахаар боллоо | Урилга: VIBER суваг |

🛢️Ираны дараагийн том асуудал нефть зарах биш, хадгалах болж байна
Ираны газрын тосны салбар шинэ дарамттай нүүр тулж байна. Ормузын хоолой орчим дахь АНУ-ын хориг, тээврийн хязгаарлалтаас шалтгаалан Иран экспортлох боломжгүй болсон нефтийн хэмжээг дотооддоо хадгалах зай барагдаж, ердөө 12–22 хоногийн сул багтаамж үлдээд байна.
Хэрэв хадгалах сав, агуулахууд дүүрвэл Иран олборлолтоо хүчээр бууруулахаас өөр аргагүй болно. Урьдчилсан тооцоогоор өдөрт 1.5 сая баррель хүртэл олборлолт танах шаардлага үүсэж болзошгүй байна. Энэ нь дэлхийн зах зээл дээрх нийлүүлэлтийг улам хумих, газрын тосны үнийн өсөлтийг дэмжих хүчин зүйл болж байна.
Товчхондоо, Иран нефть экспортолж, хадгалж чадахгүй нөхцөл рүү ойртож байгаа нь зөвхөн нэг улсын асуудал биш бөгөөд бүс нутгийн эрчим хүчний хямралыг дараагийн шатанд хүргэж болзошгүй томоохон эрсдэл болж байна.

⚙️Технологийн өрсөлдөөнд Хятад улс дахин шинэ алхамыг хийлээ
Хятад улс Meta компанийн хиймэл оюуны стартап Manus-ийг 2 тэрбум ам.доллараар худалдан авах хэлцлийг албан ёсоор зогсоолоо. Энэ нь зүгээр нэг компанийн наймаа цуцлагдсан асуудал биш, харин Хятад болон АНУ-ын хиймэл оюуны өрсөлдөөн шинэ шатанд орсныг харуулсан том дохио боллоо.
Өөрөөр хэлбэл Хятад улс одоо зөвхөн чип, программ хангамж бус, авьяаслаг инженерүүд, өгөгдөл, технологийн мэдлэгээ гадагш алдахгүй байх бодлогод илүү төвлөрч эхэлжээ. Хятадад эхэлсэн AI компаниудыг гадаад руу шилжүүлээд Америкийн том компанид зарах замыг хааж эхэлж байна гэсэн үг.
Manus компани 2025 онд гарч ирэхдээ Хятадын төрийн хэвлэлүүдээс “дараагийн DeepSeek” хэмээн үнэлэгдэж, дотоодын AI салбарын шинэ од гэж тооцогдож байв. Дараа нь төвөө Сингапур руу шилжүүлж, Meta худалдан авахаар болсон ч Хятадын тал үүнийг зөвшөөрсөнгүй.
Учир нь компанийн бүртгэл хаана байхаас илүүтэй, технологи нь хаана бүтээгдсэн, өгөгдөл нь хаанаас үүссэн, инженерүүд нь хаанаас гаралтай вэ гэдэг нь илүү чухал гэж үзсэн байна.

Дэлхийн зах зээлийн хувьд энэ нь хиймэл оюуны салбар цаашид хоёр тусдаа систем рүү хуваагдах магадлалтайг илтгэж байна. Нэг талд АНУ төвтэй AI экосистем, нөгөө талд Хятад төвтэй AI экосистем үүснэ.
Ийм нөхцөлд хөрөнгө оруулагчид зөвхөн бүтээгдэхүүн, ашиг орлого харахаас гадна тухайн компани аль улсын технологийн хүрээнд багтаж байгааг давхар анхаарах шаардлагатай болно.
🔵Арабын Нэгдсэн Эмират Улс OPEC-оос гарахаар боллоо
Арабын Нэгдсэн Эмират Улс 5-р сарын 1-ны өдрөөс OPEC-оос гарахаа зарласнаар дэлхийн газрын тосны зах зээлд томоохон өөрчлөлтийн дохио өглөө. АНЭУ нь OPEC дотор Саудын Арабын дараа хамгийн их нөөцтэй гишүүн байсан тул тус байгууллагын зах зээлд нөлөөлөх чадвар сулрах төлөвтэй байна.
Газрын тосны үнэ өсөх эсвэл нийлүүлэлт тасалдах үед Саудын Араб болон АНЭУ үйлдвэрлэлээ богино хугацаанд нэмэгдүүлж зах зээлийг тогтворжуулдаг байсан. Харин АНЭУ гарснаар OPEC-ийн нийлүүлэлтийг зохицуулах бүтэц харьцангуй сул болж, урт хугацаанд газрын тосны үнийн савлагаа нэмэгдэх эрсдэлтэй юм.

Одоогийн байдлаар Ормузын хоолойн орчим дахь геополитикийн зөрчлөөс шалтгаалан зах зээл шууд хариу үзүүлээгүй байна. Гэвч АНЭУ цаашид OPEC-ийн квотоос ангид болж, олборлолтоо өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм.
Үүнээс шалтгаалан цаашид газрын тосны зах зээл өмнөхөөс илүү улс төрийн мэдээ, гишүүн орнуудын бие даасан шийдвэрээс хамаарах магадлалтай болж байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
