- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Монголын нүүрсний үнэ - Хятадын ашигт | Технологийн компаниудын өсөлт - Үргэлжлэх үү?
Монголын нүүрсний үнэ - Хятадын ашигт | Технологийн компаниудын өсөлт - Үргэлжлэх үү?
Saxo Bank -Хүлээлт | Банкны салбар - 100 жил | S&P 500 - Авах уу? 💵

Монгол Улсад банкны салбар үүсэж бэхэжсэний 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе!
1921 он: Ардын хувьсгал ялсны дараа тухайн үед хязгааргүй ноёрхлоо тогтоогоод байсан гадаадын худалдаачид, мөнгө хүүлэгчдийг шахан зайлуулж үндэсний банк, мөнгө зээлийн системийг үүсгэн байгуулах нь чухал үйл явдал байв.

1924.06.02-ны өдөр Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Худалдаа ба Аж үйлдвэрийн банк”-ийг үүсгэн байгуулсан нь Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцооны үүсэл, хөгжлийн эхлэл болов.
Анх 260 мянган янчааны хөрөнгөтэй, ЗХУ-ын 18, Монголын 4 мэргэжилтэнтэй буюу нийт 22 орон тоотой банкийг үүсгэн байгуулж байсан бол 1950 оноос хойш нийт банкны салбарын ажилчдын 98% нь Монгол мэргэжилтэн байв.
1954 он: ЗХУ өөрийн оруулсан хөрөнгө, хувьцааг Монголын талд шилжүүлэн өгснөөр “Монголбанк” БНМАУ-ын Улсын банк боллоо.
1991 он: “Банкны тухай хууль” батлагдсанаар Монгол Улсад анх удаа 2 шатлалт банкны тогтолцоо үүслээ.
Эдүгээ банкны салбар нь нийт 58 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй, дотоодын нийт бүтээгдэхүүний 84%-тай тэнцэхүйц томоохон салбар болон хөгжжээ.


Монголын нүүрсний үнэ тогтворгүй байгаа нь Хятадын бизнес эрхлэгчдийн ашгийг бууруулж байна.
БНХАУ-ын Ганц Модны хилийн боомтоос хагас жилийн статистик, үарим тулгамдаж буй асуудлын талаар мэдээлжээ.
БНХАУ энэ оны эхний 6 сарын байдлаар Ганц Мод хилийн боомтоор нийт 20.29 сая тонн нүүрс, 487.1 мянган тонн зэсийн баяжмал импортолсон байна.
Харин Монголын Хөрөнгийн Биржийн 6 сарын дуудлага арилжаагаар нийт 1 .22 сая тонн нүүрс худалдан авсан байна.
Мөн Монгол #3 буюу баяжуулсан коксжих нүүрсний дуудлага арилжааны дундаж үнэ 1200-1210 байгаа бол БНХАУ-ын дотоодын зах зээлийн баяжуулсан коксжих нүүрсний дундаж үнэ 1500-1520 юань байна.

Ганц Мод боомтын удирдлагын хорооны үзэж буйгаар Монголын нүүрсний үнэ дэлхийн зах зээлийн үнийн төлөвтэй уялдаж байгаа ч “хэт” тогтворгүй байгаа нь зах зээлд нөлөөлж аж ахуйн нэгжүүдийн ашгийг бууруулж байна гэсэн байна.
Тэд хамгийн идэвхтэй борлуулагдаж буй баяжуулсан коксжих нүүрс болон дулааны нүүрсийг иш татахдаа нийлүүлэлтийн дундаж хугацаа 30-45 хоног байсан бол 90-120 хоног болж сунасан гэжээ.
Иймд цаашид тус удирдлагын хороо Монголын нүүрсний үнийн динамик дээр анхаарч ажиллахаа мэдэгджээ.



Технологийн компаниудын өсөлт цаашид үргэлжлэх үү?
Дэлхийн нийт компанийн 35 хувь нь AI буюу хиймэл оюун ухааны технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бол тус үзүүлэлт энэ онд 50 хувьд хүрэхээр байна.
Мөн үйлчилгээний салбарын компаниудын хувьд 56 хувь нь AI технологийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн байна.
АНУ-д бүртгэлтэй нийт компанийн 25 хувь нь AI технологид суурилж үйл ажиллагаагаа явуулж байгаа бол цаашид нэвтрүүлэхээр ажиллаж буй компаниуд ч нэлээдгүй байна.

Хятадын хувьд нийт компанийнх нь 60 гаруй хувь нь аль хэдийн AI технологийг бизнестээ нэвтрүүлжээ.
Тиймээс өндөр эрэлттэй байгаа технологийн салбарын компаниудын өсөлт цаашид ч үргэлжилнэ гэсэн хүлээлттэй байна.


S&P 500 индекст технологи, санхүүгийн компанийн хувьцаанууд төвлөрч байна
Сүүлийн 50 жилийн хугацаанд технологи болон санхүүгийн хувьцааны S&P 500 индекст эзлэх хувийн жин өссөн байна. 1970-аад онд аж үйлдвэр болон материал үйлдвэрлэлийн компаниудын хувьцаа индексийн 26%-ийг бүрдүүлж байсан бол эдүгээ 10.6% болж буурчээ.
Харин мэдээллийн технологи болон санхүүгийн хувьцаа 50 жилийн өмнө индексийн 13%-ийг бүрдүүлж байсан бол өнөөдөр 42% болтлоо өссөний 29% нь технологийн компаниудын хувьцаа байна.

Түүнчлэн S&P500 индекст хувийн жингээрээ эхний 7-д орж буй хувьцааны 6 нь технологийн салбарынх байна. Тиймээс S&P500 индексийг авах нь шууд технологийн компаниудад хөрөнгө оруулсантай адил юм.
Мөн S&P 500 индекс болон дэлхийн бусад индекс зээлийн хүү болон бусад макро эдийн засгийн үзүүлэлтэд илүү мэдрэг болох эрсдэлтэй байна.
2022 онд АНУ-ын төв банк бодлогын хүүгээ 0.05%-иар нэмэгдүүлэхэд S&P500 индекс 20% унасан. Тиймээс хөрөнгө оруулагчид багцаа төрөлжүүлэхийн тулд индекс, хувьцаа, бондоос гадна түүхий эд, алтернатив хөрөнгө зэрэг бусад бага хамааралтай хөрөнгийн төрлөөс нэмэх шаардлагатай юм.


Saxo Bank-ны 2024 оны 3-р улирлын хүлээлт
Saxo банк нь эдийн засгийн мөчлөг, худалдан авах чадвар, салбаруудын техник үзүүлэлтүүдийг харгалзан S&P500 индексэд багтдаг нийт 11 салбарын 2024 оны 3-р улирлын ерөнхий чиг хандлагыг тодорхойлсон байна.

Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |


ГОЛОМТ БАНКНЫ АМ.ДОЛЛАРЫН 💵 БОНДЫГ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛЭЭС АВАХ БОЛОМЖ
Голомт банк олон улсын зах зээлд жилийн 11%-ийн хүүтэй, 📅2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.
Хэрэв та Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмших эрх нээгдлээ.



ХОНОГООР Ч БОНД АВАХ БОЛОМЖТОЙ “10-21%”
Та өөрийн боломж, тохиромжтой цаг хугацаандаа тааруулан бондод хөрөнгө оруулснаар 1 хоног байсан ч хүү тооцуулах эрхтэй.
Голомт Капитал үнэт цаасны компанийн шинээр нэвтрүүлж буй тус үйлчилгээ нь танд БАНК САНХҮҮ, БАРИЛГА, УУЛ УУРХАЙ салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондод хөрөнгө оруулж, 💵10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

Та бондуудаас сонголт хийхдээ:
Салбарын өсөлт
Барьцаа, баталгаа
Хүү, өгөөжийн тооцоолол
Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоорой.
Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1 ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.
8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530


Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн түүх
Их эзэн Чингис хаан нэгдсэн Монголын тулгар төрийг үүсгэн байгуулахдаа Сүхэс нэртэй алт, мөнгөн зоос цутгуулж улмаар 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэжээ.
Мөн 1253 онд "Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс" нэртэй мөнгөн гүйлгээ эрхэлсэн байгууллага буюу одоогийнхоор банк байгуулж байсан сонирхолтой баримт байдаг.
Монгол Улс 1925 оны 12 дугаар сарын 9-нд анх 200,100 төгрөгийг гүйлгээнд гаргасан түүхтэй. Анх гүйлгээнд гаргасан цаасан тэмдэгт дээрх бүх бичиг, тоог монгол үсгээр бичиж 1, 2, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэртээр бүтээсэн байна.

Мөн Монголын үндэсний шинэ мөнгөн тэмдэгтээр 900 сорьцын 18 граммын жинтэй цагаан мөнгөн зоосыг гаргаж "төгрөг" гэж нэрлэн гүйлгээнд гаргажээ.
Тухайн үед гадаадын худалдаа эрхлэгчдийн нийт 20 гаруй сая гадаад мөнгөн тэмдэгт гүйлгээнд эргэлдэж байсан ба зах зээл дээр төгрөг, янчааны хоорондын тэмцэл өрнөж, улмаар янчааны ханш буурч төгрөгийн худалдан авах чадвар дээшилсэн юм.
1925 онд гүйлгээнд гарсан үндэсний валют төгрөг нь өнөөг хүртэл санхүү, мөнгө зээлийн системийг амжилттай хөгжихөд чухал хэрэгсэл болон үйлчилж ирлээ.

МХБ-ийн 2024.07.04-ний өдрийн арилжаа
2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 597,533 төгрөгийн үнийн дүн бүхий 792,103 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсөж, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

|
|

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 9,122 ширхэг нэгж эрх 5,571,380 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 500 ширхэг үнэт цаас 25,000,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 225 ширхэг бонд 22,433,100 төгрөгөөр,

"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,848,000 юань буюу 10,621,121,280 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 234,300 ам.доллар буюу 792,205,788 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 11,776,000 юань буюу 5,474,191,360 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 18,578,950,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс +0.59 хувиар өсөж, 44,670.74 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,320,126,424,977 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
