- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Sandisk-ийн орлого огцом өссөн ч зах зээл илүү ихийг хүсэв
Sandisk-ийн орлого огцом өссөн ч зах зээл илүү ихийг хүсэв
Sandisk-ийн орлого | Ормузын хоолойн хэлэлцээрийн гол маргаан | Онцлох бонд | Viber сувагт нэгдээрэй |
⚙️Sandisk зах зээлийн хүлээлтээс давсан санхүүгийн үр дүн танилцууллаа. Тухайлбал, AI-ийн эрчимтэй хөгжлийн нөлөөгөөр дата төвийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, санах ой болон хадгалалтын төхөөрөмжийн эрэлт өссөн нь компанийн өсөлтийн гол хөдөлгөгч хүчин зүйл болжээ. Ялангуяа Amazon, Meta, Alphabet зэрэг томоохон cloud үйлчилгээ үзүүлэгчид хиймэл оюун ухааны дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа нь Sandisk-ийн бүтээгдэхүүний эрэлтийг дэмжсэн байна.
Үүний үр дүнд, компанийн орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 372%-иар өсөж 8.97 тэрбум ам.долларт, нэгж хувьцаанд ногдох ашиг 0.29 ам.доллараас 39.25 ам.доллар болж нэмэгджээ.

Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчдын анхаарал зөвхөн өнгөрсөн улирлын сайн үр дүнд бус, компанийн цаашдын өсөлтийн төлөвт төвлөрч байв. Sandisk ирэх улирлын орлогоо 10.3–10.8 тэрбум ам.доллар байхаар төсөөлсөн нь Уолл Стритийн 10.82 тэрбум ам.долларын хүлээлтээс доогуур үзүүлэлт болсон байна. Энэ нь AI-ийн эрэлт хүчтэй хэвээр байгаа хэдий ч зах зээл компаниас илүү өндөр өсөлт, илүү өөдрөг хэтийн төлөв хүлээж байгааг харууллаа.
🌊Ормузын хоолойн хэлэлцээрийн гол маргаан: Хяналт ба төлбөр
Иран Ормузын хоолойн асуудлаарх хэлэлцээнд ахиц гарсан гэж мэдэгдсэн ч гол нөхцөлүүд дээр талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна. Одоогоор хэлэлцэж буй хувилбараар тус хоолойгоор нэвтрэх усан онгоцны хөдөлгөөнд Иран хяналт тавих боломж яригдаж байгаа нь бүс нутгийн хүчний тэнцвэрт нөлөөлөхүйц чухал өөрчлөлт юм.
Тегеран Омантай хийж буй яриа хэлэлцээ “суурь ойлголцолд” хүрсэн гэж мэдээлж, худалдааны хөлгүүдийг Ираны нутаг дэвсгэрийн усаар зорчуулах зохицуулалтын талаар ярилцаж байгааг онцлов. Үүнтэй холбоотойгоор Иран дамжин өнгөрөх ачааны үнийн 5-7%-тай тэнцэх төлбөр авах санал гаргасан бол Оман ойролцоогоор 3%-ийн хувилбар дэвшүүлж, харин АНУ төлбөргүй байх байр суурьтай байна.

🪖Мөн Иран АНУ цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлбэл Персийн булангийн орнуудын эрчим хүчний дэд бүтцэд хариу арга хэмжээ авна гэж анхааруулжээ. Харин Доналд Трамп мөргөлдөөнийг дипломат замаар шийдвэрлэхийг илүүд үзэж буйгаа илэрхийлсэн байна.
🪙ОНЦЛОХ БОНД
💰Хүү 18-21%
📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/


Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

