📢 SAMSUNG ЗАХ ЗЭЭЛ ДЭХ НОЁРХЛОО 📱 АPPLE-Д АЛДЛАА

Macy’s - Цомхотгол | iRobot - 33 хувийн уналт | Bank of America - Apple-ийн үнэлгээг өсгөв | Хэрэглээтэй бонд-2 "Хүү 19.5%"

📊 ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД

Үнэт цаасны арилжааны системд гэнэтийн саатал гарсан тул арилжаа эхлэх хугацаа хойшлогдлоо

“Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Үнэт цаасны арилжааны системд гэнэтийн саатал гарсан тул энэ өдрийн арилжаа тодорхойгүй хугацаагаар хойшлох боллоо.

“Монголын хөрөнгийн бирж” ХК болон MIT программ хөгжүүлэлтийн багууд хамтран гэнэтийн саатлыг илрүүлэхээр яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна. Системийн ажиллагаа хэвийн болмогц эргэн мэдэгдэх болно.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

📊 ДАНС НЭЭХ АЯН

ДАНС НЭЭХ АЯН- АЧ ХОЛБОГДОЛ

Эрхэм та Голомт Капитал ҮЦК-д үнэт цаасны дансаа нээлгэснээр:

  • МХБ, дэлхийн биржүүдийн арилжаанд оролцох

  • Дансаа өөрөө удирдах

  • Хүссэн цагтаа захиалга өгөх, цуцлах

  • Ногдол ашиг авах

  • Хувьцаа, бондын зэрэг эзэмших, зарах

  • Өгөөж хүртэх боломжтой.

ХҮҮХЭД НЬ 18 НАС ХҮРЭЭГҮЙ БОЛ ТА ОНЛАЙНААР БОЛОН ӨӨРИЙН БИЕЭР ИРЖ ДАНС НЭЭЛГЭХ БОЛОМЖТОЙ.

 

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өчигдөр УИХ-аас баталснаар Монгол Улсын иргэд компанийн нийт ашгийн 27.5%-ийг эзэмшихээр болж байна.

Мөн 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мэндэлсэн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1,072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэхээр болж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн Эрхт Төлөөлөгч Ж.Ганбат “Эрдэнэс Тавантолгой компанийн 2022 оны ногдол ашгаас нэг иргэнд 116,000 орчим төгрөгийг цагаан сараас өмнө өгөхийг зорино гэж мэдэгдлээ.  

🤗Тиймээс Голомт Капитал ҮЦК нь иргэдийн ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс үнэт цаасны дансаа нээлгэж амжаагүй иргэдэд зориулсан “Данс нээх” аяныг хэрэгжүүлж эхэллээ.

ДАНС НЭЭЛГЭХ БОЛОМЖУУД:

 

 

ДАНС НЭЭХ ЗААВАР:

Данс нээгдэх хугацаа - Данс нээх хүсэлт гаргасны дараа ажлын 1-2 хоногт нээгдэнэ.

Шаардагдах бичиг баримт:

  • Насанд хүрсэн иргэн – Иргэний үнэмлэх (хүчин төгөлдөр хугацаатай байх)

  • Насанд хүрээгүй хүүхэд – Эцэг эхийн иргэний үнэмлэх болон хүүхдийн төрсний гэрчилгээ , мөн харилцагч таны өөрийн нэр дээрх харилцах банкны дансны дугаар

📊 APPLE-ИЙН ЭРИН ҮЕ

Samsung зах зээл дэх ноёрхлоо Аpple-д алдлаа

 

2023 онд Apple компанийн үйлдвэрлэдэг iPhone гар утаснууд дэлхийн хамгийн өндөр борлуулалттай утас болж Samsung Electronics-ийг ардаа орхилоо.

Өмнө нь Apple компани баярын улирлын борлуулалтаараа Samsung Electronics-ийг тэргүүлдэг байсан ч бүтэн жилийн дүнгээрээ Samsung-ийг давж байсан тохиолдол өмнө нь байгаагүй юм.

Судлаачдын тооцоолсноор iPhone гар утас өнгөрсөн онд 235 сая нэгж борлуулагдаж, дэлхийн зах зээлийн 20 гаруй хувийг бүрдүүлсэн бол Samsung Electronics 226.6 сая гар утас нийлүүлснээр хоёрдугаарт, БНХАУ-ын Xiaomi гуравдугаарт бичигдэж байна.

apple GIF by G1ft3d

Тэгвэл Bank of America Apple компанийн хувьцааны зэрэглэлийг өсгөлөө.

Bank of America шинжээчид Apple (NASDAQ:AAPL)-ийн хувьцааны үнэлгээг Neutral байдлаас Buy ангилал руу оруулсны дараа өчигдөр тус компанийн хувьцаа Нью-Йоркийн арилжаагаар бараг 2%-иар өссөн байна.

Тодруулбал, шинжээчид нэгж хувьцааны үнийг 17 ам.доллараар өсгөж, 225 ам. доллар болгосон нь iPhone болон үйлчилгээг нь өндрөөр үнэлж буйг илтгэж байна.

Ийнхүү Apple-ийн хувьцааны ханш өсөх хандлагатай байгаа нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж байна. Үүнд, iPhone-ийн олон жилийн шинэчлэлтийн, үйлчилгээний өндөр өсөлт, хөрөнгийн өндөр өгөөж гэх мэт нөлөөлж байгаа юм.

Түүнчлэн, Apple-ийн хувьцаанд EPS-ийн сөрөг үнэлгээний өөрчлөлт орсон гэж шинжээчид үзэж байна.

Хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байгаа Vision Pro, 2024, 2025 оны сүүлчээр гарах хиймэл оюун ухаанаар ажилладаг iPhone-ы нээлт олны анхаарлыг татаж байна.

📊 ХЭЛЦЭЛ БУЦАЖ БОЛЗОШГҮЙ

Тоос сорогч үйлдвэрлэгч iRobot компанийн хувьцаа 33 хувиар буурлаа

 

Өчигдөр iRobot компанийн хувьцаа 33%-иар унасан шалтгаан нь Amazon компани төлөвлөж байсан худалдан авалтаа цуцалж магадгүй гэсэн мэдээлэл түгсэнтэй холбоотой.

Amazon компанийн төлөөлөгчид тус компанийн худалдаж авахаар төлөвлөж байсан Roomba загварын тоос сорогч үйлдвэрлэгч iRobot компанийг худалдан авахыг Европын Комисс зөвшөөрөхгүй байх магадлал өндөр байна гэж мэдэгджээ.  

Amazon тус компанийг 2022 оны 8 сард нэгж хувьцааг нь 61 ам.доллараар худалдан авах буюу нийтдээ 1.7 тэрбум ам.долларын хэлцэл хийхээ олон нийтэд зарласан юм.

Европын Комисс тус хэлцэл нь шудрага өрсөлдөнд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрээд байна.

"ХЭРЭГЛЭЭТЭЙ БОНД-2"  ЗАХИАЛГА АВЧ БАЙНА.

Голомт Капитал ҮЦК нь Нэкст Дистрибьюшн ХХК-тай хамтран нийт 💰10 тэрбум төгрөгийн, нэгж нь 💰1,000,000,000 /1 сая/ төгрөгөөр үнэлэгдсэн📍19.5%-ийн хүүтэй, улирал тутам хүүгээ төлөх нөхцөлтэй “ХЭРЭГЛЭЭТЭЙ БОНД-2”-ыг хөрөнгө оруулагчдад санал болгож байна.

“ХЭРЭГЛЭЭТЭЙ БОНД-2” бондын нөхцөл:

🔸Нэгжийн нэрлэсэн үнэ: 1,000,000 төгрөг
🔸Хүү: 19.5%
🔸Хугацаа: 24 сар
🔸Хүү төлөх давтамж: Улирал тутам

🔸Нийт татан төвлөрүүлэх дүн: 10 тэрбум 
🔸Хүүгийн татвар: 10%
🔸Барьцаа: Нэкст Дистрибьюшнийн 20% хувьцаа
🔸Баталгаа: Хувьцаа эзэмшигчийн баталгаа

Л. ЧУЛУУНБОЛДЫН БАТАЛГАА /100% хувьцаа эзэмшигч/ 

🔸Лхамсүрэн овогтой Чулуунболд нь 2003 онд Мебел Таун нэртэй тавилгын дэлгүүрээ нээснээр Нэкст Групп бий болох үндэс суурийг эхлүүлсэн.

📍Нэкст групп нь цахилгаан бараа, тавилга, автомашин, хүнсний  худалдаа, тээвэр, засвар, ердийн даатгал, зээл, үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээний 9 охин компани, 2 хөрөнгө оруулалттай компанитайгаар үйл ажиллагаа эрхэлж байна. ​

​Нэкст нь Монголын Хэрэглээний цахилгаан барааны зах зээлд №1, Бөөний цахилгаан барааны зах зээлд №3-т бичигддэг салбартаа тэргүүлэгч юм.

📊 ЦОМХОТГОЛ

АНУ-ын томоохон сүлжээ дэлгүүр Macy’s ажилчдаа цомхотгож 5 дэлгүүрээ хаана

Өчигдөр АНУ-ын томоохон сүлжээ дэлгүүрүүдийн нэг Macy’s 5 дэлгүүрээ хааж, нийт 2,300 ажлын байрыг цомхотгохоо мэдэгдлээ.

Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Chris Grams-ын мэдэгдсэнээр “Хэрэглэгчдийн худалдан авалтын зан төлөв, зах зээлийн нөхцөл байдлын удлмаас тус хүндхэн шийдвэрийг гаргаж байна” гэжээ.

Тус компанас цомхотголын талаарх мэдэгдлийг өчигдөр ажилчдадаа танилцуулсан бөгөөд энэ оны 1 сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.

Macy’s нь АНУ даяар нийт 723 дэлгүүртэй бөгөөд 166 жилийн түүхтэй компани юм.

Энэхүү мэдээллийн дараа тус компанийн хувьцааны ханш 1.58 хувиар унасан байна.

Гадаад арилжааны брокер

☝️ 8610-3636 

 АНУ, Канад, Австрали, Англи 

 Гадаад арилжааны брокер

☝️ 8006-9977 

Хонгконг, Шанхай, Шинжен

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.48%-14.69%-ТАЙ БАЙНА

Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.

Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.48%-7.40% байгаа бол компанийн ам.долларын бондын өгөөж 10.47%-.14.69%-тай байна.

📍Дээрх мэдээлэлийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

Уг бүтээгдэхүүн нь ханшийн огцом савлагаатай орчинд харилцагчдын хөрөнгийг ханшийн эрсдэлээс хамгаалах, багцыг валютын хувьд төрөлжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг өргөжүүлэх, хөрөнгө оруулах хугацааг тухайн харилцагчийн мөнгөн урсгалын боломжтой нийцүүлж явуулах зэрэг давуу талтай болно.

🚩Бид олон улсын нэр хүнд бүхий 2 байгууллагаар дамжуулан гадаад бондын арилжааг зардал багатайгаар, богино хугацаанд зохион байгуулж, зөвлөн ажиллаж байна.🤗

 

МХБ-ийн 2024.01.18-ны өдрийн арилжаа

2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 294,352,697 төгрөгийн үнийн дүн бүхий 467,115 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Блюскай секьюритиз ХК (BSKY +14.95%)

  • Мик холдинг ХК (MIK +13.90%)

  • Хас Банк (XAC +5.77%)

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT -4.29%)

  • Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN -3.33%)

  • Улсын их дэлгүүр ХК (UID -3.26%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 5,605 ширхэг нэгж эрх 3,156,380 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 247 ширхэг бонд 24,663,700 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,408,000 юань буюу  8,244,254,720 төгрөгөөр,

  • “Хангад Эксплорэйшн” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 14,080,000 юань буюу  6,668,147,200 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 15,234,574,697 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.23% хувиар буурч, 41,131.35 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,066,779,036,713 төгрөг боллоо. 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!