• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • 📈Технологийн аваргууд тайлангаа танилцуулна. ⚠️Salesforce компани Informatica-г худалдан авах төлөвлөгөөгөө цуцаллаа

📈Технологийн аваргууд тайлангаа танилцуулна. ⚠️Salesforce компани Informatica-г худалдан авах төлөвлөгөөгөө цуцаллаа

ГОЛОМТ КАПИТАЛЫН САНАЛ БОЛГОЖ БУЙ БОНДУУД, Өсөх боломжтой, өндөр ногдол ашиг хуваарилдаг хувьцаанууд 2024 онд өсөлттэй байна

Өсөх боломжтой, өндөр ногдол ашиг хуваарилдаг хувьцаанууд 2024 онд өсөлттэй байна

Шинжээчид энэ жил хямрал тохиох эсэх асуудалд анхаарал хандуулж байгаа ба АНУ-ын эдийн засгийн одоогийн нөхцөл байдал тодорхой бус байна. Сити банкны АНУ-ын ерөнхий эдийн засагч, Эндрю Холленхорст, өөрийн CNBC-д өгсөн ярилцлагадаа “Эдийн засаг магадгүй 2024 оны дунд гэхэд хямралд орж магадгүй” гэжээ.

Тэрбээр худалдан авах эрэлт сул байгаа, зээлийн өртөг өссөн, хөдөлмөрийн зах зээлийн тоон үзүүлэлт муудсан нь эдийн засгийн суурь төлөв байдал асуудалтай байгааг зааж байна гэсэн юм.

Эдийн засаг өндөр инфляцитай үед орлогын тогтвортой байдал чухал бөгөөд ногдол ашиг тараадаг компаниуд ногдол ашиг олгодоггүй компаниудаас тус үеүдэд өндөр гүйцэтгэлтэй байдаг байна.

 

Дээр дурдсанаар хөрөнгө оруулагчдын хувьд орлогын тогтвортой байдал л хамгийн чухал бөгөөд ялангуяа тодорхой зах зээлийн нөхцөл байдалд байгаа үед тэргүүн сонголт нь байна.

Money Success GIF by JustStartInvesting

2023 онд ногдол ашиг тараадаг хувьцаанууд өндөр өсөлт үзүүлч чадаагүй ч шинжээчид 2024 онд тэдгээр хувьцааны гүйцэтгэлд өндөр хүлээлттэй байна. АНУ-ын компаниудын ногдол ашгийн дүн өнгөрсөн онд түүхэн дээд хэмжээндээ хүрсэн нь тус хувьцаануудад өөдрөг байхад нөлөөлж байна.

 

S&P глобал-ын Ногдол ашгийн төсөөлөл тайланд дундсанаар АНУ-ын компаниудын ногдол ашиг энэ онд улам л өсх хандлагатай байна. Мөн АНУ-ын хувьцааны судалгааны Stocksharks байгууллагын зүгээс дараах ногдол ашиг олгодог хувьцаануудыг санал болгож байна.

 

  • (NYSE:YUMC) Yum China Holdings Inc

  • (NYSE:IGT) International Game Technology PLC

  • (NYSE:BTI) British American Tabocco PLC

  • (NASDAQ:JACK) Jack in the Box Inc

  • (NASDAQ:IRDM) Iridium Communications Inc

  • (NASDAQ:SIRI) Sirius XM Holdings Inc

  • (NYSE:ZTS) Zoetis Inc

  • (NYSE:BORR) Borr Drilling Limited

  • (NYSE:GTN) Gray Television Inc

Технологийн аваргууд тайлангаа танилцуулна.

 

АНУ-ын индексүүд сүүлийн жил гаруй хугацаанд үзүүлээгүй уналттай байна.

2024 оны 1 улирлын тайлангууд дөнгөж эхэлж байгаа ч хөрөнгө оруулагчид Q1 тайлангаас өндөр тоо хүлээхгүй байна.

Энэ долоо  хоногт гайхамшигт долоон гэж нэрлэгддэг технологийн аваргуудын дөрөв нь тайлангаа мэдээлнэ.  Мягмар гарагт цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч Тесла (NASDAQ: TSLA), лхагва гарагт Мета (NASDAQ: META), дараа нь Microsoft (NASDAQ: MSFT) болон Alphabet (NASDAQ:GOOGL) компаниуд тайлангаа танилцуулна.

Том технологи компаниуд нь S&P 500 болон Nasdaq 100 индексүүдэд маш чухал бөгөөд тус компаниуд индексийн хамгийн том жинг эзэлдэг. 

Salesforce компани Informatica-г худалдан авах төлөвлөгөөгөө цуцаллаа

 

АНУ-ын программ хөгжүүлэлтийн Salesforce компани нь программ хөгжүүлэлтийн Informatica компанийг 10 тэрбум ам.доллараар худалдаж авах талаар мэдээлэл Wall Street Journal-д цацагдсан ба тус мэдээний дараа Salesforce-ийн хувьцааны ханш 7.3%-иар буурч, Informatica компаний ханш ч огцом унасан байна. Informatica компанийг худалдан авахад санал болгосон ханш 30-аад ам.долларын түвшинд байсан боловч хувьцааны үнэ нь аль хэдийн тус ханшаас дээгүүр арилжаалагдаж байсны улмаас ханш нь буурчээ.



Тус хэлцэлтэй холбогдуулан M&A хэлцэлд туршлагатай Salesforce компани хувьцаа эзэмшигчдийн шүүмжлэлд өртөж, ашигт ажиллагааг сайжруулах тал дээрээ ажиллах шаардлагатай тулгарсан байна. Мэдээллийн технологийн Informatica компани 2015 онд хаалттай компани болон хувьчлагдаж байсан бол 2021 онд дахин олон нийтэд нээлттэй компани болж хувьцаагаа арилжаалсан байна. Хэрэв энэхүү хэлцэл амжилттай болсон бол 2021 онд Slack Technologies-ийг ойролцоогоор 28 тэрбум доллараар худалдаж авснаас хойш Salesforce-ын хамгийн том хэлэлцээр болохоор байжээ.

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

ГОЛОМТ КАПИТАЛЫН САНАЛ БОЛГОЖ БУЙ БОНДУУД

Голомт Капитал ҮЦК нь Монголын ТОП компаниудын болон ам.долларын эрсдэл бага, өгөөж өндөр, барьцаа баталгаатай бондуудыг санал болгож байна.

Ингэхдээ хөрөнгө оруулагчдад:

  • Өсөлттэй салбар

  • Хүүгийн харьцуулалт

  • Хүү төлөх давтамж, хугацаа

  • Өгөөжийн өргөн сонголтоос өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалтаа хийх боломжийг олгож байна.  

Та өөрийн хэрэгцээнд нийцүүлэн бондын хөрөнгө оруулалтаа хийнэ үү.🤗

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 орчим хувийг дангаар гүйцэтгэсэн бөгөөд харилцагчийн өгөөжийг 1 ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

БОНД ЗАХИАЛАХ: 8688-9922

 

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2 МЕНТОРУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

 

Голомт Капитал ҮЦК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” гадаад арилжааны уралдааныг зохион байгуулж байна.

Ялагч болоход тань мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслах юм.

МЕНТОР: Б.Дөлгөөн /Гадаад арилжааны брокер/

  • Yuan-ze university MBA 

  • BGM asset management Хөрөнгө оруулалтын шинжээч

  •  Голомт Капитал ҮЦК ХХК-ийн дэргэдэх “Golomt Capital Coach” академийн багш

  •  Одоо Голомт Капитал ҮЦК-ийн Гадаад арилжааны броке

“GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 3 ялагч тодорч нийт 350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.

 

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА – 2024.03.25 – 2024.06.16

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА – 2024.04.01 – 2024.12.20

АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЗОРИУЛСАН "БОГИНО ХУГАЦААТ" БОНДЫН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛСЭЭР…

 

Аж ахуйн нэгжүүдэд зориулан тогтмол хугацаанд байгууллагын мөнгөн урсгалд нийцсэн хөрөнгө оруулалт хийх боломжтой.

Та өөрийн болон байгууллагынхаа мөнгөн урсгалд нийцсэн, богино хугацаанд хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүн сонирхож байвал бид танд "БОГИНО ХУГАЦААТ БОНД"-ыг санал болгож байна.

БОНДЫН ӨГӨӨЖ /жилийн/

  • 2 САР -13%

  • 3 САР -14%

  • 4 САР -15%

  • 5 САР -16%

  • 6 САР -16.5%

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.71%-12.34%

Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.

Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.71%-7.19% байна.

Харин компанийн ам.долларын бондын өгөөж 8.45%-12.34%-тай байна.

Мөн Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын бондын зах зээлд 💵104 сая ам.долларын 📅2 жилийн хугацаатай, 📊11.0%-ийн ам.долларын купонтой бонд арилжаалж байна.

📍Дээрх мэдээллийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

МХБ-ийн 2024.04.19-ны өдрийн арилжаа

 

 

2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 629,958,427 төгрөгийн үнийн дүн бүхий 2,715,450 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Женко тур бюро ХК (JTB +9.73%)

  • Айтүүлс ХК (ITLS +8.80%)

  • Ремикон ХК (RMC +8.70%) 

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT -14.56%)

  • Монголын хөрөнгийн бирж ХК (MSE -7.63%)

  • Бодь Даатгал ХК (BODI -3.89%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 7,246 ширхэг нэгж эрх 2,404,062 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг бонд 100,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 24,192,000 юань буюу 11,282,906,880 төгрөгөөр

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 6 багц 19,800 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 1,336,500 ам.доллар буюу 4,512,598,695 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,032,000 юань буюу 5,611,604,480 төгрөгөөр

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК" ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 14,131,200 ам.доллар буюу 47,713,007,616 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 70,266,880,160 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.55% хувиар өсч, 42,142.4 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,906,798,141,739 төгрөг боллоо. 

ДАНС НЭЭХ ЗААВАР

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!