- Голомт Капитал ҮЦК
- Posts
- S&P 500 шинэ дээд түвшинд хүрлээ
S&P 500 шинэ дээд түвшинд хүрлээ
S&P 500 | Онцлох бонд | Viber сувагт нэгдээрэй |
АНУ-ын хөрөнгийн зах зээл өчигдөр өсөлттэй хаагдаж, S&P 500 түүхэн дээд түвшнээ шинэчлэн, 7,798.99 нэгжид хүрлээ. Үүнд 7-р сарын инфляц хүлээлттэй нийцэж, үнийн өсөлт саарч буй дохио өгснөөр Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ дахин нэмэгдүүлэх шаардлага багасаж магадгүй гэсэн хүлээлтийг нэмэгдүүлсэн нь голлон нөлөөлөв.
Өсөлтийг технологийн болон AI-тай холбоотой компаниуд тэргүүлсэн байна. Ялангуяа сүүлийн үеийн компанийн тайлангуудаар дата төвийн хөрөнгө оруулалт үргэлжлэн нэмэгдэж, энэ нь технологийн компаниудын орлогын өсөлтийг бодитоор дэмжиж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж байна.

Нөгөө талаас, ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо бага зэрэг нэмэгдсэн ч хөдөлмөрийн зах зээл тогтвортой хэвээр байгаа нь эдийн засгийн огцом сааралтын эрсдэлийг одоогоор нэмэгдүүлээгүй байна. Ийнхүү инфляцын дарамт суларч, эдийн засаг харьцангуй тогтвортой байгаа орчин нь зах зээлд таатай нөхцөл бүрдүүлж байна.
🪙ОНЦЛОХ БОНД
💰Хүү 18-21%
📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/


Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

