- Голомт Капитал ҮЦК
- Posts
- АНУ, Ираны мөргөлдөөн гүнзгийрч, бүс нутгийн тогтворгүй байдал нэмэгдлээ
АНУ, Ираны мөргөлдөөн гүнзгийрч, бүс нутгийн тогтворгүй байдал нэмэгдлээ
АНУ, Ираны мөргөлдөөн гүнзгийрч байна | Наадмын амралтын үеэр АНУ-ын зах зээлд юу болов? | AI-ийн дараагийн чиглэлийг тодорхойлох улирал эхэллээ | Viber сувагт нэгдээрэй |
🌐АНУ Ираны эсрэг найм дахь шөнөө дараалан агаарын цохилт хийж, Ормузын хоолойн орчим дахь Ираны эргийн хяналт, агаарын довтолгооноос хамгаалах цэргийн байгууламжуудыг онилсон талаар мэдээллээ. Мөн хоёр тал Ормузын хоолой дахь хөлөг онгоцны хөдөлгөөнд дарамт үзүүлсээр байгаа бөгөөд АНУ Ираны боомтуудад тэнгисийн хяналтаа чангатгаж, харин Иран дүрэм зөрчсөн гэж үзсэн хөлөг онгоцуудыг онилж буйгаа мэдэгдэв.

Сүүлийн саруудад түр гал зогсоох хэлэлцээр бодит үр дүнд хүрээгүй бөгөөд мөргөлдөөн дахин эрчимжиж, бүс нутгийн тогтворгүй байдал болон дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн эрсдэлийг нэмэгдүүлж байна
Наадмын амралтын үеэр АНУ-ын зах зээлд юу болов?
📊АНУ-ын инфляц огцом буурлаа Зургадгаар сард АНУ-ын Хэрэглээний үнийн индекс (CPI) өмнөх сараас 0.4%-иар буурлаа. Энэхүү бууралтын гол шалтгаан нь эрчим хүчний үнэ 5.7%-иар огцом буурсан явдал байлаа.
Жилийн дүнгээр:
-Нийт инфляц 4.2%-аас 3.5% болж буурсан.
-Суурь инфляц 2.9%-аас 2.6% болж саарсан.
Үүний дараа зах зээл Fed 7-р сард бодлогын хүүгээ дахин нэмэх магадлалыг эрс бууруулсан байна.
- Томоохон банкнуудын тайлан хүлээлтээс давлаа Орлогын тайлангийн улирал эхэлж JPMorgan Chase, Goldman Sachs зэрэг томоохон банкнууд зах зээлийн төсөөллөөс давсан ашиг тайлагнав. Харин голлох хагас дамжуулагч, санах ойн чип болон хиймэл оюун ухааны дэд бүтцийн компаниудын тайлан энэ долоо хоногоос эхэлж зарлагдахаар байна.

- Технологийн хувьцаанууд зах зээлийн уналтыг тэргүүлэв АНУ-ын гол индексүүд долоо хоногийн турш ерөнхий унаад байна. Салбарын хувьд мэдээллийн технологи болон харилцаа холбооны үйлчилгээ хамгийн сул үзүүлэлттэй байсан бөгөөд томоохон технологийн болон AI компанийн хувьцаануудын уналт голлон нөлөөлөв. Харин газрын тосны үнэ өссөнөөр эрчим хүчний салбар хамгийн өндөр өсөлттэй салбар болж чадлаа.
- АНУ, Ираны мөргөлдөөн гүнзгийрч, тогтворгүй байдал нэмэгдлээ.АНУ Ираны эсрэг найм дахь шөнөө дараалан агаарын цохилт хийж, Ормузын хоолойн орчим дахь Ираны эргийн хяналт, агаарын довтолгооноос хамгаалах цэргийн байгууламжуудыг онилсон талаар мэдээллээ.
AI-ийн дараагийн чиглэлийг тодорхойлох улирал эхэллээ
🖥️АНУ-ын компаниудын тайлангийн улирал эрчимжиж буй энэ долоо хоногт Alphabet, Intel, Texas Instruments, Tesla зэрэг технологийн томоохон компаниудын санхүүгийн тайлан анхаарлын төвд байна.
Ялангуяа Alphabet-ийн AI-д хийх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө хамгийн чухалд тооцогдож байна. Хэрэв компани дата төв, AI дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа бууруулах дохио өгвөл энэ нь Nvidia болон чип үйлдвэрлэгчдээс эхлээд AI экосистемийн нийт компаниудад сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

Одоогоор S&P 500 компаниудын улирлын ашиг өмнөх оны мөн үеэс 26%-иар өсөх хүлээлттэй байгаа юм. Гэвч Ирантай холбоотой геополитикийн эрсдэл болон ХНС-ийн бодлогын тодорхойгүй байдал зах зээлийн хэлбэлзлийг нэмэгдүүлсээр байна.

🪙ОНЦЛОХ БОНД
💰Хүү 21%
📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/


Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
