• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • "ХӨРӨНГӨТӨН" ФОРУМЫН ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ ГОЛОМТ КАПИТАЛ КОМПАНИ - ОНЦЛОХ ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛНА

"ХӨРӨНГӨТӨН" ФОРУМЫН ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ ГОЛОМТ КАПИТАЛ КОМПАНИ - ОНЦЛОХ ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛНА

Reels & TikTok-ийн өрсөлдөөн | Kering компани Valentino-г худалдаж авлаа | Өндөр өгөөжтэй бонд эзэмших боломж

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • Mastercard (MA.N) каннабисын худалдаачдад төлбөрийн үйлчилгээ үзүүлэхгүй. | Mastercard (MA.N) компаниас санхүүгийн байгууллагуудад хандаж, дебит картаар нь дамжуулан марихуаны гүйлгээ хийхийг хориглож буйгаа анхаарууллаа.

  • Фэйсбүүкийн Reels-ийн орлого нэмэгдэж TikTok-ийн ашиг багасч байна | Meta Platforms (META.O) компанийн “Reels” буюу богино хэлбэрийн видео нийтэлдэг программ нь 2020 онд нээлтээ хийхдээ олны анхаарлыг татаж, TikTok-т хүчтэй цохилт өгсөн билээ.

  • "Хөрөнгөтөн" форумын ерөнхий ивээн тэтгэгч Голомт Капитал компани-ОНЦЛОХ ТӨСЛӨӨ танилцуулна.  | Бид 2023.08.11-нд зохион байгуулагдах "ХӨРӨНГӨТӨН" форумын үеэр "ОНЦЛОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ"-ын төслөө танилцуулна.

  • HP зөөврийн компьютеруудаа Тайланд болон Мексикт үйлдвэрлэнэ. | АНУ-ын Калифорни мужид төвтэй HP компани нь бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдол үүсэхээс сэргийлж Тайланд болон Мексик улсад зөөврийн компьютерээ үйлдвэрлэхээр боллоо.

  • Kering компани Valentino брэндийг Катарын хөрөнгө оруулалтын сангаас 1.87 тэрбум ам.доллараар худалдаж авлаа  | Францын тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний Kering компани Италийн алдарт Valentino брэндийн 30 хувийг 1.7 тэрбум евро буюу 1.87 тэрбум ам.доллараар худалдан авчээ.

  • МХБ-ийн 2023 оны 07-р сарын 27-ны өдрийн арилжааны мэдээ | ТOП-20 индекс 0.71% хувиар буурч, 36,630.23 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,831,811,571,669 төгрөг боллоо.

 

"Хөрөнгөтөн" форумын ерөнхий ивээн тэтгэгч Голомт Капитал компани-ОНЦЛОХ ТӨСЛӨӨ танилцуулна

Голомт Капитал компани нь салбартаа анхдагч олон бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж ирсэн төдийгүй Монголын хөрөнгийн зах зээлд хувьцаа, бонд, Биржийн бус зах зээлд татан төвлөрүүлсэн хөрөнгө оруулалт, гадаад арилжааны дүнгээр салбартаа тэргүүлэн ажиллаж байна.

Тиймээс ч бид 2023.08.11-нд зохион байгуулагдах "ХӨРӨНГӨТӨН" форумын үеэр "ОНЦЛОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ"-ын төслөө танилцуулахаар зэхлээ.

Уулзах газар: 2023.08.11 Shangri-La | Ballroom | 7012-1530

 

ХОРИГ

Mastercard (MA.N) каннабисын худалдаачдад төлбөрийн үйлчилгээ үзүүлэхгүй.

Mastercard (MA.N) компаниас санхүүгийн байгууллагуудад хандаж, дебит картаар нь дамжуулан марихуаны гүйлгээ хийхийг хориглож буйгаа анхаарууллаа.

Учир нь марихуаныг эмийн болон зугаа цэнгэлийн зориулалтаар ашиглахыг хэд хэдэн мужид зөвшөөрсөн ч холбооны түвшинд хууль бус хэвээр байгаа юм.

"Компанийн бодлогын дагуу бид каннабисын худалдаачдад төлбөрийн үйлчилгээ үзүүлдэг, Mastercard-тай холбодог санхүүгийн байгууллагуудад үйл ажиллагааг нь зогсоохыг үүрэг болгосон" гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдээд байна.

ӨГӨӨЖ

ГОЛОМТ КАПИТАЛ КОМПАНИ ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДУУДДАА ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Монголын OTC зах зээл (Биржийн бус зах зээл)-д 2023 онд Голомт Капитал ҮЦК нь нийт 83.4 тэрбум төгрөгийн бондын үндсэн төлөлт, 9.6 тэрбум төгрөгийн хүүгийн өгөөжийг харилцагчдадаа олгоод байна.

Биржийн бус зах зээлийн бондуудын дундаж өгөөж 19.6% байгаа бөгөөд та илүү өндөр өгөөжтэй, барьцаа баталгаа бүхий бондод хөрөнгө оруулахыг хүсвэл https://golomtcapital.com/forms/bond линкээр мэдээллээ үлдээхээс гадна БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД-тэй холбогдоно уу. Бид тантай тун удахгүй холбогдох болно.

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД: 

8688-9922 | 8083-6622 | 8610-5050 | 8888-0272

ӨРСӨЛДӨӨН

Meta Platforms (META.O) компанийн “Reels” буюу богино хэлбэрийн видео нийтэлдэг программ нь 2020 онд нээлтээ хийхдээ олны анхаарлыг татаж, TikTok-т хүчтэй цохилт өгсөн билээ. Энэ нь Мета алдартай өрсөлдөгчөө хуулбарлаж буйн бас нэг тод жишээ болсон юм.

Лхагва гарагт Meta Platforms компаниас Reels нь видео хөгжүүлэгчид болон хэрэглэгчид, сурталчилгааны компаниудын дунд хурдацтай хөгжиж байгаа тул  тун удахгүй ашиг орлогоороо залуусын дунд алдартай ByteDance компанийн TikTok програмыг гүйцэхээр байна гэж мэдэгдлээ.

АМ.ДОЛЛАРЫН ӨГӨӨЖ

Interactive Brokers-т байршуулсан хувьцаа аваагүй сул мөнгөнд тань ам.долларын​ 4.58% өгөөж тооцно.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх удаа цогцоор нь нэвтрүүлсэн билээ.

Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.

INTERACTIVE BROKERS-Т БАЙРШУУЛСАН​ ХУВЬЦАА АВААГҮЙ СУЛ МӨНГӨНД ТАНЬ АМ.ДОЛЛАРЫН​ 4.58% ӨГӨӨЖ ТООЦНО.

☝️Эрхэм та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл доорх холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай удахгүй холбогдох болно.

ГАДААД АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ӨГӨХ

☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/

☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/

HP зөөврийн компьютеруудаа Тайланд болон Мексикт үйлдвэрлэнэ.

АНУ-ын Калифорни мужид төвтэй HP компани нь бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдол үүсэхээс сэргийлж Тайланд болон Мексик улсад зөөврийн компьютерээ үйлдвэрлэхээр боллоо

Тус компани нь 2010 оноос хойш БНХАУ-ын ЧонгЧинг хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Ирэх жилээс үйлдвэрлэлээ Вьетнам улс руу шилжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.  

Hewlett Packard нь БНХАУ-ын зах зээлд 1985 онд нэвтэрсэн бөгөөд нийлүүлэлтээрээ Хятадын Lenovo компанийн дараа ордог.

Судалгааны Counterpoint байгууллагын мэдээлснээр энэ оны 2-р улиралд дэлхийн зөөврийн компьютерын нийлүүлэлт өмнөх жилтэй харьцуулбал 15 хувиар буурсан ч өмнөх улирлын үзүүлэлттэй харьцуулбал 8 хувиар өсжээ.  

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛОН АМ.ДОЛЛАРЫН БОНД ЭЗЭМШИХ БОЛОМЖ

Хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр өгөөжтэй, эрсдэл багатай бүтээгдэхүүн бол БОНД юм. Тэр дундаа Монгол Улсын засгийн газрын болон Ам.долларын бонд нь хөрөнгө оруулагчдад тогтмол өгөөж, өндөр баталгааг санал болгодгоороо онцлогтой.

☝️Эрхэм та ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах, эзэмшихийг хүсвэл дараах холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай эргэн холбогдох болно.

АРИЛЖААНД ОРОЛЦОХ 3 АЛХАМ

Та үнэт цаасны дансгүй бол trader.golomtcapital.com цахим хуудсаар болон Golomt Capital аппликэйшнийг татаж авснаар богино хугацаанд данс нээн, захиалга өгөх боломжтой.

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД: 

8688-9922 | 8083-6622 | 8610-5050 | 8888-0272

ХУДАЛДАН АВАЛТ

Kering компани Valentino брэндийг Катарын хөрөнгө оруулалтын сангаас 1.87 тэрбум ам.доллараар худалдаж авлаа 

Францын тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний Kering компани Италийн алдарт Valentino брэндийн 30 хувийг 1.7 тэрбум евро буюу 1.87 тэрбум ам.доллараар худалдан авчээ.

Тус хэлцлийн хүрээнд Valentino брэндийг 2028 онд багтаан бүрэн худалдан авах боломжтой болж байгаа юм.

Kering компанийн мэдэлд Balenciaga, Bottega Veneta, Gucci, Alexander McQueen болон Yves Saint Laurent зэрэг брэндүүд байдаг бөгөөд Valentino-г худалдан авснаар улам хүчирхэгжиж байна.

Гэвч Kering компанийн Хойд Америк дахь борлуулалт энэ оны 2-р улиралд 23 хувиар унасан гэж компанийн санхүүгийн захирал Жан-Марк Дюплэ мэдэгджээ. Тус хэлцэл нь Kering-ийн борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх оролдлогын нэг хэлбэр юм.

Valentino нь Италийн хамгийн алдартай брэндүүдийн нэг бөгөөд 2022 онд нийт 1.4 тэрбум еврогийн орлого олсон байна.

ХУГАЦААГҮЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад өөрийн гаргаж буй хугацаагүй бондоо санал болгож байна.

ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН БАТАЛГАА

Голомт Банкны 4.0 тэрбум төгрөгийн зээлийн шугамаар баталгаажсан.

ДОТООДЫН АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Биржийн 2023.07.27-ны өдрийн арилжааны мэдээ

 

2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 95,824,464 төгрөгийн үнийн дүн бүхий 403,225 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.

Хамгийн өндөр өсөлттэй:

  • Блюскай секьюритиз ХК (BSKY +14.98%)

  • Хишиг уул ХК (HSX +14.96%)

  • Монноос ХК (MNS +14.71%)

Хамгийн өндөр уналттай:

  • Э-Транс ложистикс XК (ETR -14.77%)

  • Хай би ойл ХК (HBO -13.51%)

  • Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -12.53%)

Мөн тус өдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 13,034 ширхэг нэгж эрх 6,898,696 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1 ширхэг үнэт цаас 100,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 470 ширхэг бонд 47,000,000 төгрөгөөр,

  • “Хангад Эксплорэйшн” ХХК-ийн 2 багц /12,800 тн/ баяжуулсан сул коксжих нүүрс 11,520,000 юань буюу 5,558,054,400 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 5,707,877,560 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.71% хувиар буурч, 36,630.23 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,831,811,571,669 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!