АНУ “Project Freedom”-ийг түр зогсоолоо

АНУ “Project Freedom”-ийг түр зогсоолоо | Бонд 18-21% | Хиймэл оюуны эрэлт хагас дамжуулагч | Урилга: VIBER суваг |

🔥АНУ “Project Freedom”-ийг түр зогсоолоо

АНУ Персийн буланд гацсан хөлгүүдийг Ормузын хоолойгоор хамгаалалттай нэвтрүүлэх зорилготой “Project Freedom” ажиллагааг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргалаа. Доналд Трамп энэ шийдвэрийг Пакистан болон бусад улс орны тавьсан хүсэлт ба Ирантай хийх хэлэлцээрт “томоохон ахиц” гарсантай холбон тайлбарлав.

Түүний мэдэгдсэнээр, АНУ Ираны эсрэг далайн бүслэлтээ хэвээр хадгалах ч хөлөг хамгаалж гаргах ажиллагааг түр зогсоож, боломжит тохиролцоог эцэслэх нөхцөлийг бүрдүүлэхээр болжээ.

Үүнээс хэдхэн цагийн өмнө эхэлсэн уг ажиллагааны хүрээнд АНУ-ын тал гацсан танкеруудыг хамгаалалт дор гаргах оролдлого хийж, зарим хөлөг амжилттай нэвтэрсэн талаар мэдээлэгдсэн. Гэвч энэхүү цэргийн идэвхжил нь бүс нутгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлэх эрсдэл дагуулж байв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Epic Fury” нэртэй цэргийн ажиллагаа үндсэн зорилгодоо хүрсэн гэж мэдэгдэж, одоогийн үйл ажиллагааг хамгаалалтын шинжтэй гэж тодотгосон байна. Тэрбээр Ираныг Ормузын хоолойн тээврийн урсгалыг хянахыг зөвшөөрөх боломжгүй гэдгийг мөн онцолсон.

АНУ-ын Батлан хамгаалах яам хоолойд тээврийн урсгалын “коридор” тодорхой хэмжээнд нээгдсэн, олон зуун хөлөг нэвтрэхээр хүлээгдэж байгаа гэж мэдэгдсэн ч нөхцөл байдал эмзэг хэвээр байгааг онцолжээ.

🪙ОНЦЛОХ БОНД

💰Хүү 18-21%

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8886-9282
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/

⚙️Хиймэл оюуны эрэлт хагас дамжуулагчийн салбарын өсөлтийг хурдасгав

🔵Хиймэл оюуны эрэлт хүчээ авснаар AMD-н хувьцаа 15% өслөө

Advanced Micro Devices буюу AMD компани 2026 оны эхний улирлын санхүүгийн тайлангаа танилцуулж, зах зээлийн хүлээлтээс давсан үзүүлэлт гаргаснаар хувьцааны үнэ нь нэг өдрийн дотор 15%-иар огцом өслөө.

Тус компани эхний улиралд 10.25 тэрбум ам.долларын орлого олсон нь шинжээчдийн таамаглаж байсан 9.89 тэрбум ам.доллараас өндөр гарсан байна. Мөн нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 1.37 ам.доллар болж, хүлээлтийг мөн давжээ. Цэвэр ашиг нь жилийн өмнөхөөс бараг хоёр дахин өсөж 1.38 тэрбум ам.долларт хүрсэн байна.

AMD-ийн өсөлтийг хамгийн хүчтэй дэмжиж буй хэсэг нь дата төвийн бизнес байлаа. AI буюу хиймэл оюуны тооцоололд ашиглагдах чипийн эрэлт эрчимтэй өсөж байгаатай холбоотойгоор дата төвийн орлого 57%-иар өсөж 5.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. AMD-ийн гүйцэтгэх захирал Lisa Su “дата төвийн сегмент одоо компанийн орлого болон ашгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болсон” гэж онцолжээ.

Түүнчлэн AMD дараагийн улиралд 11.2 тэрбум ам.долларын орлого олно гэж төсөөлж байгаа нь зах зээлийн 10.52 тэрбум ам.долларын хүлээлтээс давсан үзүүлэлт болсон юм. Энэ нь AI-ийн эрэлт ойрын хугацаанд сулрахгүй гэсэн итгэлийг хөрөнгө оруулагчдад улам нэмэгдүүлэв.

Сүүлийн нэг жилийн хугацаанд AMD-ийн хувьцаа гурав дахин өсөөд байгаа бөгөөд зөвхөн 2026 он гарснаас хойш л гэхэд 66%-ийн өсөлт үзүүлжээ. Хэдийгээр AI дата төвийн GPU зах зээлд Nvidia тэргүүлсээр байгаа ч хөрөнгө оруулагчид AI-ийн асар том зах зээлд AMD ч мөн хүчтэй тоглогч болж чадна гэж үзэж эхэлсэн байна.


🔵Хиймэл оюуны салбар дундаас Micron болон Intel компаниудын хувьцаа хамгийн хүчтэй өсөж байна.

AI-ийн хүчтэй өсөлттэй холбоотойгоор хагас дамжуулагчийн салбарын хувьцаанууд дээр хөрөнгө оруулагчдын сонирхол улам эрчимжиж байна. Энэ дундаас Micron Technology болон Intel компаниудын хувьцаа зах зээлийн томоохон амжилтын босгонд ойртож байна.

Micron-ийн хувьцаа сүүлийн нэг жилийн хугацаанд 700%-иар өсөөд байгаа ч хөрөнгө оруулагчдын өөдрөг хандлага буураагүй хэвээр байна.

Опционы зах зээл дээр хөрөнгө оруулагчид ихэвчлэн “call option” буюу үнэ цааш өснө гэсэн арилжаа бөгөөд энэ нь Micron-ийн AI санах ойн чипийн эрэлт цаашид хүчтэй хэвээр байна гэсэн хүлээлтийг илэрхийлж байна. Тус компанийн зах зээлийн үнэлгээ одоо 700 тэрбум ам.долларыг давжээ.

Энэ өөдрөг хандлага зөвхөн Micron дээр бус, SanDisk болон Western Digital зэрэг дата хадгалалтын компаниудын хувьцаанд ч мөн хүчтэй ажиглагдсан бөгөөд эдгээр хувьцаанууд шинэ түүхэн дээд түвшинд хүрсэн байна.

Мөн нэг анхаарал татсан үйл явдал нь Intel-ийн хувьцааны огцом өсөлт байлаа. Intel-ийн хувьцаа зөвхөн нэг өдөрт 13%-иар өсөж, компанийн зах зээлийн үнэлгээ нь dot-com хөөсийн үеийн оргил үнэлгээгээ даван 550 тэрбум ам.долларт ойртжээ. Intel-ийн хувьцаа сүүлийн 30 хоногт 110%-иар өссөн байна.

Өмнө нь AI хувьсгалаас хоцорч буй компани гэж тооцогдож байсан Intel-ийн хувьд хөрөнгө оруулагчдын хандлага эрс өөрчлөгдөж эхэлжээ. Ялангуяа өнгөрсөн сарын хүчтэй санхүүгийн тайлан болон опционы зах зээл дээрх өөдрөг байдал нь хувьцааны өсөлтийг улам хурдасгаж байгаа аж.

Энэ бүхэн нь AI-ийн дэд бүтэц, дата төв, санах ойн чип болон өндөр хүчин чадалтай процессорын эрэлт дэлхий даяар огцом нэмэгдэж байгаагийн тод илрэл болж байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд