• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • Голомт Банк ХК олон улсын зах зээл дээр гаргасан ам.долларын бондоо буцаан худалдан авах саналыг хүргүүллээ.

Голомт Банк ХК олон улсын зах зээл дээр гаргасан ам.долларын бондоо буцаан худалдан авах саналыг хүргүүллээ.

Голомт Банк ХК | АНУ, Иран | Хятад, Иран | Урилга: VIBER суваг |

🏦Голомт Банк ХК олон улсын зах зээл дээр гаргасан ам.долларын бондоо буцаан худалдан авах саналыг хүргүүллээ.

Голомт банк олон улсын зах зээлд гаргасан GLMTMO 11% 05/20/27 ам.долларын бондоо хугацаанаас нь өмнө буцаан худалдан авах саналыг бонд эзэмшигч хөрөнгө оруулагчдадаа хүргүүллээ.

Тус саналын хүрээнд төлбөр тооцоо хийх өдөр хүртэл хуримтлагдсан хүүг тусад нь олгох нөхцөлтэй байна. Мөн тус саналд оролцсон хөрөнгө оруулагчдад Голомт банкны шинэ бондын арилжаанд давуу эрхтэйгээр оролцох боломжийг санал болгож байгаа юм.

Энэхүү тендер саналын “Expiration Date” буюу эцсийн хугацаа нь 2026 оны 5-р сарын 13 хүртэл бөгөөд энэ хугацаанаас өмнө хөрөнгө оруулагчид бондоо саналд оролцуулах эсэхээ мэдэгдэх шаардлагатай.

Харин “Settlement Date” буюу төлбөр тооцооны өдөр нь 2026 оны 5-р сарын 15 бөгөөд санал амжилттай хэрэгжсэний дараа Голомт банк хөрөнгө оруулагчдаас бондыг худалдан авч, үндсэн төлбөр болон хуримтлагдсан хүүг шилжүүлэх өдөр юм.

🪙ОНЦЛОХ БОНД

💰Хүү 18-21%

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8886-9282
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/

🕊️АНУ, Иран энхийн тохиролцоонд ойртлоо

АНУ болон Иран дайныг албан ёсоор дуусгах суурь тохиролцоонд ойртож буй талаар эх сурвалжууд мэдээлсэн ч Ормузын хоолой, Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой гол асуудлууд шийдэгдээгүй хэвээр байна.

Талууд эхний ээлжид нэг нүүр бүхий санамж бичигт тохиролцохоор хэлэлцэж байгаа бөгөөд уг баримт бичиг нь дайныг албан ёсоор дуусгаж, дараагийн 30 хоногт илүү өргөн хүрээтэй хэлэлцээг эхлүүлэх үндэс болох аж.

Хэлэлцээ амжилттай үргэлжилж буйг АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мөн онцолж, “сүүлийн 24 цагт маш сайн яриа хэлэлцээ өрнөсөн” гэж мэдэгдэв.

Гэсэн ч тэрбээр өдрийн эхэнд Иран саналыг хүлээж авах эсэх нь “том таамаг” хэвээр байгааг сануулж, зөвшөөрөөгүй тохиолдолд өргөн хүрээний цэргийн ажиллагааг сэргээхээ анхааруулсан байна.

Урьдчилсан тохиролцооны хүрээнд Ормузын хоолой дахь хоёр талын бүслэлтийг цуцлах, Ираны царцаасан хөрөнгийг чөлөөлөх, АНУ-ын хоригийг сулруулах, мөн Ираны цөмийн хөтөлбөрт тодорхой хязгаарлалт тавих асуудлыг дараагийн шатанд хэлэлцэхээр тусгажээ.

Зах зээл боломжит тохиролцоонд эергээр хариу үзүүлж, Брент газрын тосны үнэ баррель нь $99 хүрсэн бол дэлхийн хөрөнгийн зах зээлүүд өсөлттэй хаагдсан байна.

🪖Хятад Ираныг дайнаа зогсоож, Ормузын хоолойг нээхийг шаардлаа.

БНХАУ Ираныг дайны ажиллагааг дахин эхлүүлэхгүй байх, асуудлыг дипломат аргаар шийдвэрлэхийг уриалж, мөн Ормузын хоолойн тээврийг яаралтай хэвийн болгох шаардлагатайг онцоллоо.

Энэхүү уулзалт нь Иран–Израилын мөргөлдөөн эхэлснээс хойш Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчигийн Бээжинд хийж буй анхны айлчлал бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын БНХАУ-д хийх дээд хэмжээний уулзалтаас хэдхэн хоногийн өмнө болж буйгаараа онцлог байв.

Хятад улс Персийн булан дахь тогтвортой байдлыг хамгаалах сонирхолтой байгаа бөгөөд ялангуяа дэлхийн нефть, LNG-ийн ойролцоогоор 20% дамждаг Ормузын хоолойн тээврийг хэвийн үргэлжлүүлэхийг чухалчилж байна.

Түүнчлэн Трампын Бээжинд хийх уулзалтын өмнө АНУ Хятадаас Иранд нөлөөлж, худалдааны тээврийг сэргээхэд шахалт үзүүлэхийг хүсэж байгаа талаар мэдээлэгдэв.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд