- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭРЭГЛЭЛ БУУРЧ БОЛЗОШГҮЙ
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭРЭГЛЭЛ БУУРЧ БОЛЗОШГҮЙ
АНУ-PPI индекс| Chipotle-Үнийн бодлого

🎯АНУ-ын 9 сарын үйлдвэрлэгчийн үнийн индекс шинжээчдийн хүлээлтийг давлаа.
🎯Chipotle сүлжээ ресторан бүтээгдэхүүний үнээ нэмлээ.
🎯Хөгжлийн банкны зэрэглэлийг Moody's агентлаг бууруулах төлөвтэй байна.
🎯МХБ-ийн 2023.10.11-ний өдрийн арилжааны тойм

✅АНХААРАЛД⁉
Хөгжлийн банкны зэрэглэлийг Moody's агентлаг бууруулах төлөвтэй байна.
❗"Moody's" агентлаг Монгол Улсын Хөгжлийн банкны үнэлгээг бууруулах төлөвтэй байна. Тухайлбал гадаад валютаар үнэт цаас гаргагчийн зэрэглэл болох "B-" үнэлгээ, зээлжих суурь зэрэглэлийн "ССС" зэрэг таван үнэлгээг бууруулахаар судалж байгаа аж.
Зээлжих зэрэглэлийг бууруулах төлөвт Хөгжлийн банкны хөрвөх чадварын менежмент, 10 сарын 23-нд хугацаа нь дуусах бондын дахин санхүүжилтийн асуудал нөлөөлсөн байна.

🕹Хөгжлийн банк дахин санхүүжилт хийхээр ажиллаж, шаардлагатай байгууллагуудтай холбогдож эхэлсэн ч үйл ажиллагааны болон гүйцэтгэлийн эрсдэлүүд байгаа гэж үзжээ. Үнэлгээг бууруулах асуудлаар хяналт хийж байгаатай холбоотойгоор ирэх 12-18 сарын хугацаанд үнэлгээг нэмэгдүүлэх магадлал буурч байгаа юм. Харин дахин санхүүжилтээ хугацаандаа, зөөлөн нөхцөлтэйгээр хийж чадвал одоогийн үнэлгээг баталгаажуулахаар байна.

✅ЗАХ ЗЭЭЛ⁉
АНУ-ын 9 сарын үйлдвэрлэгчийн үнийн индекс шинжээчдийн хүлээлтийг давлаа.
Өчигдөр Монголын цагаар 20 цаг 30 минутад АНУ-ын 9 сарын үйлдвэрлэгчийн үнийн индекс PPI зарлагдлаа. Тус индекс өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар өссөн нь шинжээчдийн хүлээлтээс 1.6 хувиас өндөр гарлаа.
Мөн өнөөдөр Монголын цагаар АНУ-ын 9 сарын хэрэглээний үнийн индекс CPI зарлагдах бөгөөд шинжээчид 8 сарын үзүүлэлтээс 0.1 хувиар бага буюу өмнөх оны мөн үеэс 3.6 хувийн өсөлттэй гарна гэж хүлээж байгаа юм.

PPI индекс шинжээчдийн хүлээлтээс өндөр гарсан нь CPI өндөр гарах магадлалыг нэмж байна.
Мөн өчигдөр АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хурлын тэмдэглэл нийтлэгдсэн бөгөөд энэ оныг дуустал бодлогын хүүг дахин нэг удаа 0.25 хувиар нэмж болзошгүй байна.

✅ҮНИЙН БОДЛОГО
Chipotle сүлжээ ресторан бүтээгдэхүүний үнээ нэмлээ.
Chipotle сүлжээ рестораны Байгууллагын газрын захирал Лори Шалоу “Бид инфляцитай тэмцэхийн тулд сүүлийн жилийн хугацаанд анх удаа үнээ нэмэх гэж байна” гэлээ.
Тус сүлжээ ресторан 2021 оны 6 сард бүтээгдэхүүний үнийг ойролцоогоор 4 хувиар өсгөх талаар мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн намар жилийн өмнөхтэй харьцуулбал 13 хувь өссөн дүр зураг харагдаж байсан бөгөөд компани 10-р сарын 26-нд 3-р улирлын тайлангаа танилцуулах юм.

Chipotle сүлжээнээс гадна PepsiCo бүтээгдэхүүний үнээ 11 гаруй хувиар нэмсэн бөгөөд борлуулалтын хэмжээ нь 2.5 хувь буурсан байна.
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү
☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/ | ☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/ |

✅ОНЦЛОХ
РЕЙТИНГТЭЙ "SIMPLE-2" БОНД АМЖИЛТТАЙ ХААГДЛАА
Голомт Капитал ҮЦК нь Монголын анхны “РЕЙТИНГТЭЙ БОНД” буюу MCS группийн охин компани болох Ашид Капитал ББСБ ХХК-ийн 🚩BBB+ зээлжих зэрэглэлтэй “SIMPLE-2“ бондын анхдагч зах зээлийн арилжааг 2023.10.11-ний 10:00 цагт эхлүүлж, нийт 15 тэрбум төгрөгийн захиалга ирснээр амжилттай хаагдлаа.

🚩Бид уул уурхай, барилга, худалдаа, хүнсний үйлдвэрлэлийн ТОП компаниудын дараагийн транчийн захиалгуудаа авч байна.

ХҮНСНИЙ САЛБАРТ ТЭРГҮҮЛЭГЧ КОМПАНИЙН БОНД
💰Голомт Капитал ҮЦК нь Грийн Интернэшнл ХХК-тай хамтран зах зээлд гаргаж буй өндөр өгөөж, барьцаа баталгаатай, богино хугацаатай “САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ” бондыг санал болгож байна.
Нэгжийн нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
Татан төвлөрүүлэх дүн: 10 тэрбум төгрөг
Хүү: 19 хувь / жилийн/
Хүү төлөх давтамж: Сар тутам
Үндсэн төлбөр төлөлт: Хугацааны эцэст
Хугацаа: 18 сар
Татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалт: Эргэлтийн хөрөнгийн санхүүжилт

Тус компани нь олон улсын чанар, стандартыг бүрэн хангасан хүнсний бүтээгдэхүүнийг Монголчууддаа зориулж ирсэн юм. Тухайлбал, Монголчуудын хэзээний танил болсон “Сакура”, “Слава” “Anshan”, “Лапша”,“Талын Монгол” зэрэг брэндийг онцлох нь зүйтэй юм.
Грийн Интернэшнл компани нь баталгаатай, чанартай, органик бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ улам бүр өсөж буй дэлхийн зах зээлд “Талын Монгол” брэнд нэрийн дор 14 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг экпортод гаргахаар төлөвлөн ажиллаж байна.
Эрхэм та 💰40 сая төгрөгийн бондын хүүгийн орлогоороо 💰100 сая төгрөгийн ипотекийн 6%-ийн зээлийнхээ үндсэн төлөлт, хүүг сар бүр төлөх боломжтой.


МХБ-ийн 2023 оны 10 сарын 11-ний өдрийн арилжаа
2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 301,170,026 төгрөгийн үнийн дүн бүхий 443,863 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 9,791 ширхэг нэгж эрх 4,691,903 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 539 ширхэг бонд 53,692,550 төгрөгөөр,
Багцын арилжаанд нийт 130,710 ширхэг үнэт цаас 745,047,000 төгрөгөөр
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,536,000 юань буюу 8,303,471,360 төгрөгөөр,
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 75 багц 480,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 73,392,000 ам.доллар буюу 253,520,187,360 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,250 тонн FE 52% төмрийн хүдэр 227,500 ам.доллар буюу 785,860,075 төгрөгөөр
Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2 багц 6,800 тонн FE 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 496,400 ам.доллар буюу 1,714,729,412 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 265,428,849,686 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.11% хувиар өсч, 34,815.12 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,088,969,281,294 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
