Сургалт- Зарлагдлаа | Paramount - Skydance нэгдэнэ | SK Hynix-ийн хувьцаа - Өснө |

PMI индекс -Буурлаа | Гадаад валют - Нөөц | АНУ -Ажилгүйдэл

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” сургалт зарлагдлаа

Сэдэв: "Зах зээлийн сентиментийг тодорхойлох техник шинжилгээний аргууд"

Ментор: Ахлах шинжээч Р.Дарханбаяр

Хэзээ: 2024.07.18

Гадаад худалдааны тэнцэл 2.5 тэрбум ам.доллароор давсан эерэг үзүүлэлттэй байна. /Оны эхний 6 сарын байдлаар/

Экспорт өнгөрсөн оны мөн үеэс 4.3 хувиар өссөн

Монгол Улсын гадаад зах зээлд гаргаж буй нүүрсний биет хэмжээ өссөн ч хилийн дундаж үнэ 34.2 ам.доллароор буурсан нь экспортын өсөлтийг дэмжиж чадсангүй. Харин нэхмэл бүтээгдэхүүн, нэхмэл эдлэлийн экспорт 12.4% өссөн байна. 

Импорт 25.9 хувиар өссөн

Импортын өсөлтөд нефтийн бүтээгдэхүүний худалдан авалт 200 орчим мянган тонн буюу 179.8 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлсөн байна. Мөн суудлын автомашин 57 мянга гаруйг импортолсон нь өмнөх оны мөн үеэс 1.8 дахин өсжээ.

Харин гадаад валютын нөөц өмнөх сараас буурчээ.

Гадаад валютын нөөц 6 сарын эцэст 4.8 тэрбум ам.доллар болж, өмнөх сараас 2.94 хувь буюу 300 сая ам.доллароор буурлаа. Мөн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.17 хувиар өссөн ч оны эхнээс 1.68 хувиар буурсныг Монголбанкнаас мэдээлээд байна.  

Гадаад валютын нөөц 5 сард 5.18 тэрбум ам.доллар болж түүхэн дээд түвшинд дөхөөд байсан ч ийнхүү 300 орчим сая ам.доллароор буурчээ.

Гэхдээ төгрөгийн ам.доллартой харьцах ханш өөрчлөлтгүй буюу 3382-ийн түвшинд тогтвортой хадгалагдаад байна.  

Өнгөрсөн сард Монголбанкнаас гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар нийт 616.8 сая ам.долларын спот арилжаа хийсэн гадаад худалдааны тэнцэл 2.5 тэрбум ам.долларын ашигтай гарч өмнөх саруудаас өссөн байна. 

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар банкнуудын гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг гурван нэгж хувиар бууруулж, 15 хувьд хүргэх шийдвэр гаргасан. Үүнээс өмнө 2020 онд валютын нөөц 4.3 тэрбум ам.доллароор хэмжигдэж байх үед өнөөгийнхтэй ижил буюу 15 хувьтай байжээ. 

 

Paramount болон Skydance нэгдэхээр боллоо

Өчигдөр Paramount компани Skydance продакшнтай нэгдэх хэлцлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Тус хэлцлийн дагуу Skydance компанийн үүсгэн байгуулагч Ларри Эллисоны хүү Дэвид Эллисон Paramount компанийг удирдахаар боллоо.

Одоогоор Paramount компани зах зээл дээр 8.2 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа бол Skydance продакшны үнэлгээ 4 тэрбум ам.долларыг даваад байна.

Хэлцлийг эсэргүүцэж байгаа  Paramount-ийн хувьцаа эзэмшигчид саналын эрхтэй үгүйгээсээ хамааран тус компанийг нэгж хувьцааг 15 болон 23 ам.доллароор худалдах боломжтой байна. 

Монгол Улсын үйлдвэрлэл болон үйлчилгээний PMI индекс 1-р улиралд буурчээ

Худалдан авалтын менежерийн индекс (PMI) нь  компаниудаас сар бүр авдаг судалгаанаас гардаг эдийн засгийн үзүүлэлт юм. Энэ нь үйлдвэрлэлийн болон үйлчилгээний салбар дахь эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлдог.

PMI нь шинэ захиалгын индекс, үйлдвэрлэлийн индекс, ажил эрхлэлтийн индекс, нийлүүлэгчдийн хүргэлтийн хугацааны индекс гэх мэт  үзүүлэлтүүд дээр суурилдаг. 

 

*PMI 50-аас дээш байвал тухайн салбар өргөжин тэлж байгааг, 50-аас доош байвал буурч  байгааг илэрхийлнэ. Харин 50 байвал өөрчлөлтгүй байгааг илтгэдэг.

2024 оны эхний улирлын хамгийн сүүлийн мэдээллээр Монгол Улсын PMI индекс 2023 оны 4 улирлын 58.6 байсан бол 2024 оны эхний улиралд 51.8 болж буурсан байна. PMI буурах эдийн засгийн бууралтыг илтгэдэг тул сөрөг үзүүлэлт гэж юм.  Гэхдээ эдийн засаг өмнө нь хэт халсан байсан бол бага зэрэг буурах нь хэвийн үзэгдэл байж болдог.

АНУ-д ажилгүйдэл өссөөр байна.  

АНУ-ын 6 сарын ажилгүйдлийн түвшин 4 хувиас 4.1 хувь болж өсжээ. Хөдөө аж ахуйн бусад салбаруудын ажил эрхлэлтийн мэдээ болох NFP зарлагдахдаа зах зээл дээрх хүлээлтээс их байсан ч өнгөрсөн сараас буурсан байна. Ковидын дараагаас ажилгүйдлийн түвшин эрчимтэй буурч, сүүлийн 2 жилийн турш 3.6-3.8 хувийн хооронд хэлбэлзэж байсан юм. 

50 жилийн дундаж ажилгүйдлийн түвшин 6.2 хувь бөгөөд цалингийн дундаж өсөлт 3.9 хувь байдаг юм. Ажилгүйдлийн түвшний үзүүлэлтээс хамааран цалингийн хэмжээ сөрөг хамааралтай хөдөлдөг ба зах зээл дээр ажил эрхэлж байгаа хүний тоо ихсэх тусам цалингийн хэмжээ дагаад өсдөг.  

2022 онд 12,000 гаруй нээлттэй ажлын байр зарлагдсан ч энэ оны 4-р сарын байдлаар 8,000 хүртэл бууран нийлүүлэлт багасаад байгаа.

Мөн АНУ-д гадаадын иргэдийн ажил эрхлэлтийн байдал өссөөр байгаа бөгөөд зуны улиралд цагийн ажил эрхлэх ажиллах хүчийг гадаад улсуудаас гэрээний дагуу авчирдаг хөтөлбөр нь америкчуудын ажилгүйдлийн түвшинд нөлөөлж байна.  

 

Nvidia-ийн гол нийлүүлэгч БНСУ-ын SK Hynix-ийн хувьцааны ханш цаашид өсөх боломжтой.

Хиймэл оюуны хөгжилд чухал ач холбогдолтой санах ойн чипийн эрэлт энэ салбарын компаниудын хэтийн төлөвийг сайжруулж байна. Goldman Sachs банкнаас SK Hynix-ийн нэгж хувьцааны зорилтот үнийг 290 мянган вон (ойролцоогоор 210.25 ам.доллар) болгож нэмэгдүүлсэн бол Citigroup 253.77 ам.доллар болгож өсгөсөн байна.

Энэ оны II улиралд SK Hynix-ийн үйл ажиллагааны ашиг 3.62 тэрбум ам.долларт хүрч, сүүлийн зургаан жилд хамгийн өндөр үзүүлэлттэй байх төлөвтэй байна.

Гэсэн ч компанийн хувьцааны үнэлгээ 2011 оноос хойш хамгийн өндөр түвшинд хүрсэн нь зарим хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг төрүүлж байна.

Саяхан Samsung компани санах ойн чипийн зах зээлд өрсөлдөхөө мэдэгдсэний дараа SK Hynix-ийн хувьцааны үнэ 4.7 хувиар унасан байна.

Мөн SK Hynix компани 2028 он хүртэлх 75 тэрбум долларын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө зарласан бөгөөд энэ нь санах ойн чипийн үйлдвэрлэлд нийлүүлэлтийн илүүдлийг үүсгэж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна.

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

ГОЛОМТ БАНКНЫ АМ.ДОЛЛАРЫН 💵 БОНДЫГ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛЭЭС АВАХ БОЛОМЖ

Голомт банк олон улсын зах зээлд жилийн 11%-ийн хүүтэй, 📅2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.

Хэрэв та Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмших эрх нээгдлээ.

ХОНОГООР Ч БОНД АВАХ БОЛОМЖТОЙ  “10-21%”

Та өөрийн боломж, тохиромжтой цаг хугацаандаа тааруулан бондод хөрөнгө оруулснаар 1 хоног байсан ч хүү тооцуулах эрхтэй.

Голомт Капитал үнэт цаасны компанийн шинээр нэвтрүүлж буй тус үйлчилгээ нь танд БАНК САНХҮҮ, БАРИЛГА, УУЛ УУРХАЙ салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондод хөрөнгө оруулж, 💵10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

Та бондуудаас сонголт хийхдээ:

  • Салбарын өсөлт

  • Барьцаа, баталгаа

  • Хүү, өгөөжийн тооцоолол

  • Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоорой.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

Монголын Эдийн Засгийн Чуулган-2024 эхэллээ

Монголын эдийн засгийн форум өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Энэ жил 14 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус чуулган “Go Mongolia” уриан дор хоёр өдөр үргэлжлэх юм.

Нэгдсэн хуралдаан “Бүсчилсэн хөгжил” сэдвээр эхэлсэн бол үдээс хойш салбар хуралдаан “Ногоон эрчим хүч, эрчим хүчний шилжилт” сэдвээр үргэлжилнэ.

Түүнчлэн ногоон эрчим хүч, эрчим хүчний либералчлал, хот байгуулалт, архитектур, эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, бүсчлэл ба татвар, хөрөнгө оруулалтын бодлого, санхүү, хөрөнгийн зах зээл, цахим эдийн засаг, уул уурхай, хүнд үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун ухаан сэдвээр салбар хуралдааныг нэгэн зэрэг зохион байгуулна.

 

МХБ-ийн 2024.07.05-ны өдрийн арилжаа

 

2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 548,145,336 төгрөгийн үнийн дүн бүхий 985,202 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Гранд систем ХК (LOT +15.00%)

  • Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +14.82%)

  • Монинжбар ХК (MIB +13.94%)

  • Богд Банк ХК (BOGD -3.23%)

  • Булигаар ХК (MBG -3.10%)

  • Бодь Даатгал ХК (BODI -2.15%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 2,864 ширхэг нэгж эрх 1,312,050  төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 9,309 ширхэг үнэт цаас 730,977,650 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 5,051,961 ширхэг үнэт цаас 1,073,223,212 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,848,000  юань буюу 10,624,320,000 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300  тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 780,985,590  төгрөгөөр,

  • “Тавантолгой”ХХК-ийн 35 багц 224,000  тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 32,816,000 юань буюу 110,947,286,240  төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 124,706,250,078 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс +0.61% хувиар өсөж, 44,943.25 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,361,659,865,717  төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!