ТOYOTA RAV4 🚗 ЗАГВАРЫН АВТОМАШИН ШАТАХ ЭРСДЭЛ ҮҮСЖЭЭ

ХНС-Бодлогын хүүг өсгөсөнгүй| Компаниуд-Тайлан | Алтны ханш-Өсөлт | Ам.долларын бонд-6.43%-19.30% өгөөж

🔎Дэлхийн хамгийн том компани тайлангаа танилцуулна.

🔎АНУ-ын төв банк бодлогын хүүгээ өсгөсөнгүй.

🔎Голомт Капитал ҮЦК нь хөрөнгө оруулалтын багцаа танилцуулж байна

🔎Тoyota  RAV4 загварын 1.8 сая автомашинаа эргүүлэн татлаа.

🔎Ам.долларын ханш, бондуудын өгөөж буурч, алтны ханш өслөө.

🔎 "СЭНДЛИ" бондын 203,938,691.51 төгрөгийн хүүгийн төлөлт амжилттай хийгдлээ.

🔎МХБ-ийн 2023.11.01-ний өдрийн арилжаа

📊АНХААРАЛД

АНУ-ын төв банк бодлогын хүүгээ өсгөсөнгүй

📋Өчигдөр АНУ-ын Холбооны нөөцийн сангийн нээлттэй захын хурал болж  бодлогын хүүг өсгөхгүй буюу одоогийн 5.25-5.50 хүүгийн түвшинд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Тус шийдвэрийн дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд Dow Jones индекс 📈0.67 хувиар, S&P 500 индекс 📈1.05 хувиар, Nasdaq индекс 📈1.64 хувиар өслөө.

Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэллийн мэдэгдсэнээр инфляцын зорилтот түвшин болох 2 хувьд хүрэхэд хол байгаа тул одоогоор бодлогын хүүг бууруулах бодолгүй байна гэлээ.

Мөн тэрээр ирэх 12 сарын хурлаар бодлогын хүүг өсгөх эсэхэд одоогоор ямар нэгэн шийдэлд хүрээгүй бөгөөд тухайн үед хамгийн “зөв” шийдвэрийг гаргах болно гэсэн байна.

📢Он гарснаар Холбооны нөөцийн сан нийт 7 удаа хуралдсан бол 2, 3, 5, 7 сард болсон хурлаар бодлогын хүүг 4 удаа өсгөсөн бол 6 болон 9 сарын өсгөсөнгүй. Бодлогын хүүг өсгөх эсэх дараагийн шийдвэр 2023 оны 12 сарын 14-нд болох хурлаас гарна.

📊ХНС-ИЙН ШИЙДВЭРИЙН ДАРАА ЮУ БОЛОВ?

Ам.долларын ханш, бондуудын өгөөж буурч, алтны ханш өслөө.

Алтны спот ханш 0.2%-иар өсөж 💵1985.99 ам.долларт хүрч өссөн ба фючирс ханш 💵1993.8 ам.долларт хүрч өссөн байна.

Бодлогын хүүгийн алтны ханш дахь нөлөө

Холбооны нөөцийн сан бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэрийг гаргахдаа одоогийн санхүүгийн нөхцөл байдал инфляцийг удирдахад хангалттай байгаа, эдийн засгийн үзүүлэлтүүд сайн байгаа ч ирээдүйн хүлээлт сайнгүй байгааг дурдсан юм.

Жером Пауэллын хэлснээр “Зах зээлд зээлийн хүү өндөр тогтсоноор төв банк цаашид бодлогын хүүгээ бууруулах нөхцөлийг бүрдүүлэхээр байна” гэсэн юм. Гэвч энэ нь эсрэгээрээ бусад таваарын бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлнө.

Геополитикийн нөлөө

Геополитик талаас харвал өчигдөр Израйлын зүгээс Хамас бүлэглэлийн томоохон командлагчийг хороосон, Газын зурвас дахь Жабалиа хоргодох байранд 2 дахь цохилтоо үзүүлнэ гэж мэдэгдлээ.

Израйлын авч буй арга хэмжээний улмаас улс орнууд гадаад харилцаагаа тасалж, хэд хэдэн улс элчин сайдаа татаад байна. Энэ нь 🪙алтны ханшийг өсгөх суурь хүчин зүйл болж болзошгүй.

🪙Алтны ханштай хамааралтайгаар ам.долларын ханш 📉0.2% буурч ёроолын цэгээ шалгаад буй аж. 

gold GIF

📊ТАЙЛАН

Дэлхийн хамгийн том компани тайлангаа танилцуулна.

Өнөөдөр зах зээл хаагдсаны дараа Apple орлогын тайлангаа зарлана. 1000 ам.долларын үнэтэй iPhone загварын гар утсыг хэр их хүн худалдаж авсныг энэ тайлангаас шууд харах боломжтой.

Apple Store Linkedin GIF by Vinnie Potestivo

Тайлангаа зарлах 3 чухал компани

📲Apple

Технологийн аварга компани Apple Inc (NASDAQ:AAPL) нэгж хувьцаанд ногдох ашгаа 1.39 ам.доллар, 💵89.3 тэрбум ам.долларын орлого олно хэмээн таамаглаж байна.

📣Eli Lilly

Эмийн томоохон компани Eli Lilly компани (NYSE: LLY) 💵8.97 тэрбум ам.долларын орлого олж, нэгж хувьцаандаа 19 центийн алдагдал хүлээнэ гэж шинжээчид төсөөлж байна.

🔎ConocoPhillips

Газрын тосны ConocoPhillips (NYSE: COP) компани нэгж хувьцаанд ногдох ашгаа 2.08 ам.доллар, нийт 💵15 тэрбум ам.долларын орлоготой ажиллана гэж таамаглажээ.

📊ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАГЦАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

/2023.10.31-ний өдрийн хаалтын ханшаар тооцсон болно/

Голомт Капитал ҮЦК ХХК нь дилерийн эрхийнхээ хүрээнд компанийн мөнгөн хөрөнгийг мэргэжлийн түвшинд удирдан ажилладаг.

Тодруулбал, Голомт Капитал ҮЦК ХХК нь өөрсдийн шинжээчдийн судалгаа шинжилгээнд үндэслэн, боломжит компаниудад хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд харилцагчдадаа мэдээлэл хүргэх зорилгоор сард нэг удаа хувьцааны багцаа танилцуулдаг уламжлалтай билээ.


📢Энэхүү мэдээлэл нь ямар нэгэн хөрөнгө оруулалтын зөвлөмж биш бөгөөд зөвхөн мэдээллийн зорилготой болно.

📍Уг мэдээлэлтэй холбоотойгоор үүдэн гарах аливаа эрсдэлийг компани хариуцахгүйг үүгээр мэдэгдэж байна.

ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК

📊ШАТАХ ЭРСДЭЛ

Тoyota  RAV4 загварын 1.8 сая автомашинаа эргүүлэн татлаа

🚗Өчигдөр Toyota компани RAV4 загварын 1.8 сая автомашиныг эргүүлэн татна гэж мэдэгдлээ. Уг загварууд нь 2013-2018 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд солионы батарей нь шатах эрсдэл үүсжээ.

📌Компанийн зүгээс “Солионы 12 вольтын батарей нь анхны загвараасаа арай бага хэмжээтэй учраас  хөдөлгөөн эхлэхэд унаж богино холболт үүссэнээр гал гарах эрсдэлтэй” гэж мэдэгджээ.

🚗Алдаатай RAV4 загварын автомашин эзэмшигчид тээврийн хэрэгслийн мэдээллээ эсвэл бүртгэлийн дугаараа Toyota-гийн албан ёсны вэбсайт болон АНУ-ын Үндэсний Хурдны Замын Аюулгүй Байдлын Газрын вэбсайтанд оруулан буцаалт хийх боломжтой байна.  

Гадаад арилжааны брокер

☝️ 8610-3636 

 АНУ, Канад, Австрали, Англи 

 Гадаад арилжааны брокер

☝️ 8006-9977 

Хонгконг, Шанхай, Шинжен

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

"СЭНДЛИ" бондын 203,938,691.51 төгрөгийн хүүгийн төлөлт амжилттай хийгдлээ.

Голомт Капитал ҮЦК ХХК болон Сэндли ББСБ ХК -тай хамтран гаргасан "СЭНДЛИ БОНД"-ын 203,938,691.51 төгрөгийн хүүгийн төлөлт амжилттай хийгдлээ.

УУЛ УУРХАЙ, БАРИЛГА, БАНК САНХҮҮГИЙН ТОП КОМПАНИУДЫН БОНД


📢Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөж, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа захиалгуудыг амжилттай хааж, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарын ТОП компаниудын бондын захиалгуудаа авч байна.

Түүнчлэн бид бондын үндсэн болон хүүгийн төлөлтийг 🕰️НЭГ ч хоногийн хоцролтгүйгээр харилцагчийн үнэт цаасны дансанд байршуулан ажилладаг.

 

МХБ-ийн 2023.11.01-ний өдрийн арилжаа

2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 177,410,163 төгрөгийн үнийн дүн бүхий 509,458 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Тавилга ХК (TVL +14.97%)

  • Оллоо ХК (OLL) +11.12%)

  • Хөх ган ХК (HGN +9.20%) 

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Монложистикс Холдинг ХК (MLG -14.61%)

  • УБ-БҮК ХК (BUK -12.28%)

  • Дархан хүнс ХК (DHU -7.93%)

✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 16,026 ширхэг нэгж эрх 2,363,719 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 181 ширхэг бонд 17,760,000 төгрөгөөр,

    Багцын арилжаанд 481,584 ширхэг үнэт цаас 496,031,520 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:

  • "Энержи ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 19,200,000 юань буюу 9,045,888,000 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,000 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 301,500 ам.доллар буюу   1,039,556,925 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,800 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 527,000 ам.доллар буюу 1,817,069,650 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 12,596,079,977 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.21% хувиар буурч, 36,110.07 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,165,200,983,214 төгрөг боллоо. 

 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!