ЭРДЭНЭ РЕСУРС АНУ-ЫН OTCQB ЗАХ ЗЭЭЛД ХУВЬЦААГАА АРИЛЖААЛЖ ЭХЭЛЛЭЭ

|✍️Трампын татварын багц хууль батлагдлаа! | Бонд-Супермаркет |🤩GC Супермаркет: Шинэ Бонд |🌍Гадаад арилжааны мэдээг Viber cувгаас|Эрдэнэ Ресурс "Тэрэг Уул"-ын 80%-ийг эзэмших эрхтэй боллоо|

Эрдэнэ Ресурс АНУ-ын OTCQB зах зээлд хувьцаагаа арилжаалж эхэллээ: 📈Монголын алтны салбарт тэргүүлэгч Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорци (TSX:ERD | MSE:ERDN|OTCQB:ERDCF) хувьцаагаа АНУ-ын OTCQB® Венчур зах зээлд албан ёсоор бүртгүүлж, ERDCF тикертэйгээр арилжаалж эхэллээ.

OTCQB® Венчур зах зээлийн тухай ℹ️

OTC Markets Group Inc.-ийн удирдлагад багтдаг энэхүү платформ нь өсөлтийн шатандаа яваа, санхүүгийн тайлангаа тогтмол тайлагнадаг, ил тод байдлыг хангаж чаддаг компаниудад зориулсан найдвартай арилжааны орчин бүрдүүлдгээрээ онцлогтой. Мөн OTCQB зах зээл нь АНУ-ын хөрөнгө оруулагчдад ил тод, баталгаатай мэдээлэлд суурилсан арилжааны боломж олгодгоороо салбарын хэмжээнд өндөр нэр хүндтэйд тооцогддог.

Тус зах зээлийн бүртгэлийн шаардлагууд нь компанийн санхүүгийн сахилга бат, удирдлагын хариуцлага, ил тод тайлагнал зэргийг хатуу хянаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг баталгаажуулдаг системтэй.

DTC бүртгэл ба Арилжааны хялбар байдал:Үүний зэрэгцээ, Эрдэнэ Ресурсийн хувьцаа АНУ-ын үнэт цаасны цахим тооцоо, клирингийн гол систем болох DTC (Depository Trust Company)-д бүртгэгдэж, автоматжуулсан цахим платформоор дамжин арилжаалагдах эрхтэй болжээ.Ингэснээр АНУ дахь брокер, хөрөнгө оруулагчид Эрдэнэ Ресурсийн хувьцааг шуурхай, найдвартай худалдан авах, борлуулах, төлбөр тооцоо хийх боломжтой болж, арилжааны үйл явц илүү хялбар, үр ашигтай болно.

ГРУПП КОМПАНИЙН БАТАЛГААТАЙ БОНД 19%

  •  💰Жилийн 19% хүүтэй

  •  Хугацаа: 12 сар

  •  🔁Хүүний төлөлт: Улирал бүр

  •  🛡️Эрсдэл: Бага

🤔 БОНДЫН БАТАЛГАА ГЭЖ ЮУ ВЭ?

Бондын баталгаа гэдэг нь бонд гаргагч бондын үндсэн төлбөр 💰, хүүгийн төлбөрөө хугацаанд нь төлнө гэдгийг гуравдагч этгээд баталж буй хэрэг юм.

Өөрөөр хэлбэл 👇

Бонд гаргагчид эрсдэл ⚠️ үүсвэл баталгаа гаргагч өмнөөс нь өөрийнхөө хөрөнгөнөөс бондын үндсэн төлбөр, хүүг нь төлнө гэсэн үг.

Трампын санаачилсан татварын багц хууль батлагдлаа:АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Дональд Трампын “One Big Beautiful Bill” хэмээх татвар ба төсвийн багц хуулийн төслийг баталлаа. Энэхүү хууль нь олон тэрбум ам.долларын татварыг бууруулах 📉, цагаачлалыг хянах санхүүжилтийг нэмэх,нийгмийн халамжийн зарим хөтөлбөрийг танах зэрэг агуулгатай юм.

Тус хууль батлагдсан нь Трампын хувьд улс төрийн томоохон ялалтад тооцогдож байна.

ХАМГИЙН ӨНДӨР РЕЙТИНГТЭЙ ШУНХЛАЙ НЭЭЛТТЭЙ БОНД

  • 💰Жилийн хүү 17%

  • 📊Хүүгийн төлөлт хагас жил тутамд

  • 📈Хүүгээр дахин хөрөнгө оруулснаар бондын хүү 18.7%-тай дүйцнэ

  • 💡Хүүгийн албан татвар 5% хүү учраас хаалттай бонд, хадгаламжаас 2 дахин бага

Дотоодын хамгийн өндөр рейтингтэй буюу “A” үнэлгээтэй Шунхлай нээлттэй бонд нь дотоодын зээлжих зэрэглэлтэй компаниудын бондоос хамгийн “ЭРСДЭЛ БАГА” гэдгээрээ давуу талтай.

Монгол Улсын хамгийн том ханган нийлүүлэгч групп компаниас гаргаж буй тус бонд нь:

  • 💹Хүү-19%

  • 📅Хугацаа-18 сар

  • 💰Улирал тутам хүүг олгоно

👆Хүүгээрээ  дахин хөрөнгө оруулалт хийснээр 💹“20.4%” хүүгийн өндөр өгөөж хүртэнэ.

Эрдэнэ Ресурс “Тэрэг Уул” зэс-алтны ордын хайгуулын 80 хүртэл хувийг эзэмших эрхтэй боллоо ✍️

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN) нь Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумдын нутагт орших “Тэрэг Уул” зэс, алтны хайгуулын талбайг 80 хүртэл хувиар эзэмших гэрээ байгуулснаа албан ёсоор мэдэгдлээ.

Тус талбай нь дэлхийн хэмжээний томоохон ордуудын нэг болох Оюу Толгой ордоос ойролцоогоор 10 км-ийн зайд оршиж байгаа стратегийн 🎯онцгой байршил юм.

Трамп, Путин нар гал зогсоох тухай ярилцав. Гэсэн ч дайн үргэлжилнэ

АНУ-аас Украинд үзүүлж буй зэвсгийн тусламжийг түр зогсоох шийдвэр гарснаас 2 хоногийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар цаг гаруй ярилцсан байна.

Трамп “Шууд гал зогсоох”  асуудлыг хөндсөн бол Путин “Улс төрийн хэлэлцээний замаар асуудлыг шийдвэрлэх” 🤝 талаар ярилцжээ.

💹ТӨГРӨГ 18-20.5% | 💵АМ.ДОЛЛАР 11%

Монгол Улсад 📊бодлогын хүү 12%-тай байна. Харин бондын хүү дунджаар 20%, төгрөгийн хадгаламжийн хүү 13.2% байна.

Он гарснаас хойш төгрөг нь ам.долларын эсрэг 4.4%-иар суларсан буюу таны худалдан авах чадвар энэ хэрээр буурчээ.

  • Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 💵5.7-7.1%, компанийн бондын өгөөж 💵7.3-10.6%-тай байна.,,

    Өөрөөр хэлбэл: Ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс давсан учраас таны хөрөнгө бүрэн хамгаалагдах юм.

  • 👆Эрхэм та НЭГ өдөрт ч хүү тооцуулдаг төгрөг болон ам.доллар

“GC-Bond” супермаркет: https://golomtcapital.com/market/

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ АВАН ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦХЫГ ХҮСВЭЛ 🌍МАНАЙ VIBER CУВАГТ НЭГДЭЭРЭЙ! 👇

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд