- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ORACLE-ИЙН ОРЛОГО🪙 AI САЛБАРТ ИТГЭХ ИТГЭЛ
ORACLE-ИЙН ОРЛОГО🪙 AI САЛБАРТ ИТГЭХ ИТГЭЛ
|🚀Nikkei индекс түүхэн дээд ханшдаа хүрлээ| АНУ-ын компаниуд-Зүүн өмнөд Азийг сонгов | Засгийн газрын бондын үнэ

ORACLE-ИЙН ОРЛОГО ӨСӨЖ, AI САЛБАРТ ИТГЭХ ИТГЭЛИЙГ НЭМЛЭЭ.

✨Oracle компани 2029 он гэхэд үүлэн технологийн бизнесийн орлогоо💲114 тэрбум хүртэл өсгөнө гэж төсөөлж байна. Энэ нь компанийн хувьцааг 36%-иар нэмээд зогсохгүй, хиймэл оюун ухааны салбарт итгэх итгэлийг шинэ түвшинд аваачлаа.
Энэ мэдэгдэл нь хөрөнгө оруулагчдад гурван үндсэн дохиог өгч байна:
Nvidia: AI дата төвийн 70%-ийг эзэлдэг гэдэг нь тус компанийг хамгийн том хожигч болгож байна.
Broadcom: Nvidia чипүүдийг холбох сүлжээний тоног төхөөрөмж, захиалгат AI чип үйлдвэрлэлээр өөрийн байр суурийг бэхжүүлж байгаа.
TSMC: Nvidia болон AMD-ийн чип үйлдвэрлэлийн үндсэн түнш. 8 сарын борлуулалтын 34%-ийн өсөлт нь үйлдвэрлэлийн хүчин чадал тасралтгүй нэмэгдэж байгааг нотолсон.

NIKKEI ИНДЕКС ТҮҮХЭН ДЭЭД ХАНШДАА ХҮРЛЭЭ
Японы Nikkei: 225 индекс түүхэндээ анх удаа 44,251.65 нэгжид хүрч хаагдлаа. Энэ өсөлтөд 💹АНУ-ын инфляц буурч байгаа дохио болон Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулж магадгүй гэсэн хүлээлт нөлөөлжээ.
Nikkei индексийн томоохон компани болох SoftBank Group 2 өдөр дараалан өсөж, өдөрт бараг 10%-иар өссөн бол Mitsui Mining and Smelting 5.34%-иар, Muji брэндийн эзэмшигч Ryohin Keikaku 3.24%-иар өссөн байна.

💹Бүс нутгийн бусад зах зээл дээр Өмнөд Солонгосын Kospi 0.65%-иар өссөн бол Австралийн ASX 200 0.19%-иар, Хонконгийн Hang Seng 1.19%-иар, Хятадын CSI 300 0.15%-иар тус тус буурсан байна.
💹Мөн АНУ-ын S&P 500 индекс адил 0.3%-иар өсөж 6,532.04 нэгжид хүрэн шинэ дээд амжилт тогтоов.
📉Харин Dow Jones 220.42 нэгжээр буюу 0.48%-иар буурч 45,490.92 нэгжид хаагджээ. Dow-ийн уналт нь Apple-ийн шинэ iPhone гар утасны танилцуулга хөрөнгө оруулагчдын анхаарлыг төдийлөн татаж чадаагүйтэй холбоотой.

АНУ-ЫН КОМПАНИУД ХЯТАДАД БИШ ЗҮҮН ӨМНӨД АЗИД ХӨРӨНГӨ ОРУУЛНА.

2025 оны судалгаагаар АНУ-ын бизнес эрхлэгчдийн 47% нь Хятадад төлөвлөж байсан хөрөнгө оруулалтаа өөр бүс нутагт шилжүүлжээ. Гол шалтгаан нь АНУ, Хятадын худалдааны маргаан юм.
АНУ-ын тариф дунджаар 🎯58%, харин Хятадын эсрэг татвар 🎯33%-д хүрсний улмаас үйлдвэрлэл эрхлэгчид хамгийн ихээр хохирч буйгаа илэрхийлжээ.
Хэдийгээр энэ нь Трампын эх орондоо үйлдвэрлэлээ төвлөрүүлэх бодлогын нэг ч бодит байдал дээр хөрөнгө оруулалтууд зүүн өмнөд Ази болон Энэтхэг, Мексик рүү чиглэж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН БОНДЫН ҮНЭ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 📅 бондуудын өгөөж 5.04%-6.60% хооронд хэлбэлзэж байна.
Компанийн 💵ам.долларын бондуудын өгөөж 💹6.68%-12.387%-ийн түвшинд хэлбэлзэж, эрсдэлийг давж өндөр өгөөж хайж буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна.
