ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК-ИЙГ 🏆"ОНЦЛОХ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ"-Д ДЭВШҮҮЛЖЭЭ.

Oracle - 9% уналт | Энэтхэг - Дэлхийд 7-д | Бондын захиалга тогтмол авч байна

💠 Энэтхэгийн хөрөнгийн зах зээл дэлхийд 7-д эрэмбэлэгдлээ.

💠Cloud үйлчилгээ эрхлэгч Oracle-ын хувьцааны ханш уналаа.

💠Тайван улс кибер дайралтаас банкнуудаа хамгаалахын тулд АНУ-аас дэмжлэг хүсэв.

💠Голомт Капитал ҮЦК-ийг "Lemon Press Awards"-аас "Онцлох үнэт цаасны компани"-д нэр дэвшүүлжээ.

💠Барилга, худалдаа, банк санхүүгийн салбарын ТОП компаниудын бондын захиалгыг тогтмол авч байна.

💠МХБ-ийн 2023.12.11-ний өдрийн арилжаа

🏆 LEMON PRESS AWARDS

Голомт Капитал ҮЦК-ийг "Lemon Press Awards"-аас "Онцлох үнэт цаасны компани"-д нэр дэвшүүлжээ.

Тухайн жилийн бизнес, санхүүгийн салбарын шилдгүүдийг "Lemon Press Awards"-аас 3 дахь жилдээ шалгаруулах гэж байна.

"Lemon Press”-ийн зүгээс тодорхой шаардлага тавин 5 төрөлд 4, 4 нэр дэвшигчдийг тодруулж, шилдгүүдийг шалгаруулах эрхийг уншигчдадаа үлдээжээ.

Тус санал асуулгыг 2023.12.15 буюу баасан гарагийн 18:00 цаг хүртэл авах юм байна.

📌 ТЭРГҮҮЛЭГЧ

Энэтхэгийн хөрөнгийн зах зээл дэлхийд 7-д эрэмбэлэгдлээ.

Энэтхэгийн хөрөнгийн зах зээл ХонгКонгийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг давж дэлхийд 🏆7-д эрэмблэгдэж эхэллээ.

Тодруулбал, дэлхийн хөрөнгийн биржүүдийн холбооноос мэдээлснээр 2023 оны 11 сарын байдлаар Энэтхэгийн “National Stock Exchange”-ийн нийт зах зээлийн үнэлгээ 💵3.989 их наяд ам.долларт хүрсэн бол ХонгКонгийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 💵3.984 их наяд ам.доллар байна.

Энэтхэгийн Nifty 50 индекс нь энэ долоо хоногийн даваа гарагт түүхэн дээд ханшаа шинэчилсэн бөгөөд оны эхнээс 📊16 хувиар өссөн бол ХонгКонгийн Hang Seng индекс оны эхнээс 📉18 хувиар унаад байгаа юм.

Шинжээчид БНХАУ-ын эдийн засаг уналттай байгаагаас шалтгаалж Азийн эдийн засгийг дараагийн жилүүдэд Энэтхэгийн эдийн засаг тэргүүлнэ гэж үзэж байгаа юм.  

India Indian Flag GIF

📊 УНАЛТ

Cloud үйлчилгээ эрхлэгч Oracle-ын хувьцааны ханш уналаа.

Oracle (NYSE:ORCL) компани улирлын үр дүнгээ зарласны дараа өнөөдөр хувьцааны ханш нь 📉9%-иар буурчээ.

Oracle-ын ашигт ажиллагаа хэвийн байгаа ч улирлын таамаглалдаа хүрч чадахгүй байгаад эдийн засгийн хүндрэлтэй орчин, үүлэн тооцооллын салбарын хүчтэй өрсөлдөөн нөлөөлж байна.

Шинжээчид Oracle компанийг өнгөрсөн улиралд 💵13.05 тэрбум ам.долларын орлого олно гэж төсөөлж байсан ч бодитоор 💵12.9 тэрбум ам.долларын орлого олж таамаглалд хүрсэнгүй.

Тус компанийн Cloud үйлчилгээний орлого 12 хувиар нэмэгдэж, 9.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин лицензийн орлого нь 📉18%-иар буурч 💵1.2 тэрбум ам.доллар болжээ.

📍Oracle-ын Гүйцэтгэх захирал Сафра Катз "Манай үүлэн технологийн дэд бүтэц болон хиймэл оюун ухааны үйлчилгээний эрэлт асар хурдтай нэмэгдэж байна.

Өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээнд тулгуурлан үзвэл компанийн жилийн орлого 65 тэрбум гаруй ам.доллар болно” гэжээ.

📊 СОНИРХОЛТОЙ

Тайван улс кибер дайралтаас банкнуудаа хамгаалахын тулд АНУ-аас дэмжлэг хүсэв

 

Шинжээчдийн үзэж буйгаар Тайваний банкны хамгаалалтын систем өндөр хөгжсөн кибер халдлагын эсрэг хүч мөхөсдөхөөр байгаа аж.  

2021 оны сүүлээр Тайваний үнэт цаасны компаниудын харилцагчдын данс халдлагад өртөж, Хонг-Конгийн хувьцаануудыг автоматаар авах үйлдлүүд хийгдэж байсныг Тайваний санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэж байсан.  

Хэдийгээр Тайваний санхүүгийн салбар нь 💵760 тэрбум ам.долларын үнэлгээтэй өндөр технологиор хамгаалагдсан  боловч хакерын халдлагуудад өртөмтгий байна.

Санхүүгийн системд нь халдах нь геополитикийн мөргөлдөөний оршил болдог.

Хэрэв Хятадаас бүрэн хэмжээний кибер довтолгоо хийвэл валют болон санхүүгийн зах зээлийг нь сүйрүүлэх сөрөг үр дагавартай юм.

Тиймээс Тайваний засгийн газраас санхүүгийн байгууллагуудын онлайн хамгаалалтыг бэхжүүлэхийн тулд АНУ-ын Сангийн яамны аюулгүй байдлын мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж, Америкийн кибер аюулгүй байдлын SimSpace корпорацитай хамтран бэлтгэл кибер халдлага зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар болсон байна.

Гадаад арилжааны брокер

☝️ 8610-3636 

 АНУ, Канад, Австрали, Англи 

 Гадаад арилжааны брокер

☝️ 8006-9977 

Хонгконг, Шанхай, Шинжен

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА ТОГТМОЛ АВЧ БАЙНА

Бондын зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал компани нь 2023 онд ОТС /Биржийн бус зах зээл/-д санал болгож буй нийт бондын 60 орчим хувийн борлуулалтыг дангаар гүйцэтгэсэн амжилтаар салбартаа тэргүүлэн ажиллаж байгаа юм.

🚩Голомт Капитал ҮЦК барилга, худалдаа, банк санхүүгийн салбарын ТОП компаниудын бондын захиалгыг тогтмол авч байна.

Та ч бас амжилттай хөрөнгө оруулалт хийгээрэй.🤗

Голомт Капитал ҮЦК нь өнгөрөгч 2 жилд нийт 1 их наяд гаруй төгрөгийн дотоод арилжаа, 2 тэрбум ам.долларын гадаад арилжаа хийсэн төдийгүй, 40 гаруй үнэт цаас гаргагчийн 600 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлсэн амжилтыг үзүүлээд байгаа юм.

 

МХБ-ийн 2023.12.11-ний өдрийн арилжаа

2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 300,745,235 төгрөгийн үнийн дүн бүхий 1,077,437 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Мандал говь импэкс ХК (MNG +14.97%)

  • Глобал монголиа холдингс ХК (HML +14.91%)

  • Мандал Даатгал ХК (MNDL +12.42%)

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Хорин хоёрдугаар бааз ХК (AHH -14.89%)

  • Таван толгой ХК (TTL -8.77%)

  • Ремикон ХК (RMC -5.00%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 16,934 ширхэг нэгж эрх 3,214,039 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 64 ширхэг үнэт цаас 6,336,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,560,000 юань буюу 8,880,403,200 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 288,750 ам.доллар буюу 989,240,175 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.  

Энэ өдөр нийт 10,179,938,649 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.26 хувиар буурч, 37,938.33 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ  10,186,215,567,340 төгрөг боллоо.  

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!