- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 🤖 Теслагийн Optimus робот | Хоногоор ч бонд авах боломжтой боллоо – 📊“10-21%”
🤖 Теслагийн Optimus робот | Хоногоор ч бонд авах боломжтой боллоо – 📊“10-21%”
🤖 Теслагийн Optimus робот |📍Какаоны үнэ өссөөр л... | 📈 БНХАУ-ын зах зээл.


Теслагийн Optimus робот тус компанийн үнэлгээг 25 их наяд ам.доллар хүргэх боломжтой.
АНУ-ын шилдэг 500 нээлттэй хувьцаат компанийн S&P 500 индексийн зах зээлийн нийт үнэлгээ 45.5 их наяд ам.доллар байна. Харин Тесла компанийн хөгжүүлж буй Optimus робот нь тус компанин зах зээлийн үнэлгээг 25 их наяд ам.долларт хүргэх боломжтой бөгөөд S&P 500 индексийн талаас илүү хувийг Тесла дангаараа бүрдүүлнэ хэмээн гүйцэтгэх захирал Илон Маск мэдэгдлээ.

Тесла компани хүнтэй төстэй чадвар бүхий робот хөгжүүлэхээ анх 2021 онд мэдэгдэж, Optimus роботын туршилтын загварыг энэ оны нэгдүгээр сард танилцуулсан юм. Эдгээр робот нь хэрэглэгчдэд зориулан хоол хийж, гэр, оффис цэвэрлэх төдийгүй мөн үйлдвэрийн ажил хийх чадвартай гэдгийг пүрэв гарагт болж өнгөрсөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар Маск мэдээлжээ.
Хувьцаа эзэмшигчдийн хүртэх өгөөж, үнэ цэнийн хувьд Optimus робот Теслагийн зах зээлийн үнэлгээг 25 их наяд ам.долларт хүргэх боломжтой хэмээн тэрбээр онцолсон юм. Өөрөөр хэлбэл, Тесла компани одоогийн Apple компаниас 8 дахин том болно гэсэн үг юм.
Тус компани 2025 оноос Optimus роботыг хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэж, өөрийн үйлдвэртээ туршиж эхлэх бөгөөд улмаар 2025 онд 1000 болон түүнээс дээш тооны хүншүүлсэн робот ажиллана хэмээжээ.

ХОНОГООР БОНД АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО “10-21%”
Өндөр өгөөж хүртэх гэж жил, сараар хоног тоолон хүлээх шаардлагагүй боллоо.
Та өөрийн боломж, тохиромжтой цаг хугацаандаа тааруулан бондод хөрөнгө оруулснаар 1 хоног байсан ч хүү тооцуулах эрхтэй боллоо.
Голомт Капитал үнэт цаасны компанийн шинээр нэвтрүүлж буй тус үйлчилгээ нь танд БАНК САНХҮҮ, БАРИЛГА, УУЛ УУРХАЙ салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудад хөрөнгө оруулалт хийж, 💵10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

Та бондуудаас сонголт хийхдээ:
Салбарын өсөлт
Барьцаа, баталгаа
Хүү, өгөөжийн тооцоолол
Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоорой.
Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1 ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.
8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

БНХАУ-ын зах зээл богино хугацаандаа унах магадлалтай ч урт хугацаандаа одоогийн цэгээс 16.3% өсөх боломжтой
Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын зах зээлийн голлох индексүүд болох Shanghai Composite Index 0.61%, Hang Seng индекс 2.31%-иар уналаа. Техник үзүүлэлтүүдийг хараад үзвэл Hang Seng индекс 18,275 нэгжийг доош сэтэлснээр богино хугацааны уналтын трендэд шилжсэн ба богино хугацааны уналтын тренд дуусахын тулд 18,735 цэгийг дээш давах шаардлагатай байна.

Харин 2024 он гарснаас хойш дунд хугацааны өсөлтийн трендийг Hang Seng Индекс үзүүлээд байгаа бөгөөд 16,100 нэгжид унах хүртэл энэхүү трендээ хадгалах төлөвтэй байна. Ханшийн зорилт 20,885 нэгж буюу одоогийн түвшнээс 16.3%-ийн дээгүүр байгаа юм.
Унасан шалтгаан: БНХАУ-ын инфляцын түвшин хүлээлтээс доогуур өссөн буюу 0.3% өссөн нь төрөөс хэрэгжүүлж буй нь эрэлтийг дэмжих бодлоготой уялдахгүй байгаа юм. Түүнчлэн үйлдвэрлэгчийн үнийн индекс 1.4%-иар буурсан. Эдгээр үзүүлэлтүүд нь БНХАУ-д хэрэглэгчдийн итгэл сул байгааг илтгэж байна.
Нөгөө талд БНХАУ-ын аялал зуулчлалын яамны мэдээллийг үзвэл өнгөрсөн 3 долоо хоногт аялал зуулчлалын орлого нэрлэсэн дүнгээр 8.1%-иар өссөн байна. Харин 2019 оны үетэй харьцуулахад зуулчдын зарцуулалт 12.3%-иар буурчээ.

Какаоны үнэ өссөөр л…
Өнгөрсөн нэг жилийн дотор какаоны үрийн үнэ ханш гурав дахин өссөн байна. Тухайлбал, ердийн үед нэг тон какао 2 500 ам.долларын үнээр худалдаалагддаг бол энэ оны 4-р сар гэхэд тус бүтээгдэхүүний үнэ 11 000 ам.доллар хүрсэн байна. Одоогоор, томоохон чихрийн үйлдвэрлэгчид болох Hershey [NYSE: HSY], Mars, Ferrero болон Mondelez [NASDAQ: MDLZ] урт хугацааны худалдан авалтын гэрээн дээр тулгуурлан үнийн эрс өсөлтийг мэдрээгүй байгаа хэдий ч какаоны үнэ ханш одоогийн түвшин дээр тогтох тохиолдолд ирээдүйд шоколад үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх юм.

Энэ тохиолдолд үйлдвэрлэгчид шоколадан бүтээгдэхүүний орцыг шинэчлэн какаоны бүрэлдэхүүнийг бууруулах шаардлагатай болж ч магадгүй. Түүнчлэн, чихэр үйлдвэрлэгчид санал болгож буй бүтээгдэхүүнүүдийн цар хүрээг тэлж шоколаднаас өөр төрлийн амттан үйлдвэрлэхэд анхаарлаа хандуулж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулиас шалтгаалан АНУ-ын ажил эрхлэлтийн түвшинд өөрчлөлт гарна.
Goldman Sachs-ийн эдийн засагчид удахгүй болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тохиолдож болох цагаачлалын бодлогын талаар судалжээ.
Өнгөрсөн онд АНУ-д цагаачлах хүний тоо 2.5 сая болж өссөн нь ДНБ-ий өсөлтийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж, цалингийн дарамтыг бууруулахад тусалсан. Харин 2024 онд цагаачлагчдын тоо 2 сая орчимд хүрнэ гэсэн таамаглал байгаа ба энэ нь тахлын өмнөх үзүүлэлтээс 2 дахин их байна.

Хэрэв ерөнхийлөгч Biden хоёр дахь удаагаа сонгогдох юм бол цагаачлалын тухай бодлогыг одоогийн байдалтай хэвээр үлдээх төлөвтэй байгаа юм. Энэхүү бодлого нь хууль бус цагаачлалыг бууруулах зорилготой ч ихэнх цагаачид өөр хууль бус аргыг оролдох магадлалтай тул эцсийн үр нөлөө нь төдийлөн сайн хэрэгжихгүй юм. Мөн түүнчлэн албан ёсны боомтоос гадуур тааралдсан зөвшөөрөлгүй цагаачдыг өдөрт 2500 байхаар хязгаарлаж, илүү гарсан цагаачдыг хилээр хөөн гаргах шийдвэр гаргасан юм. Иймээс Biden -ийн засгийн газрын бодлого цагаачдад илүү уян хатан байгаа юм.
Харин эсрэгээрээ Trump хоёр дахь удаагаа сонгогдвол түүний засгийн бодлого цагаачлалын хязгаарлалтыг илүү түрэмгийлэхээр байгаа юм. Түүний бодлого нь орогнол олгох хуулийн зохицуулалтыг хязгаарлаж, албадан гаргах бодлого хэрэгжүүлнэ хэмээн мэдэгджээ. Энэ нь мэдээж ажиллах хүчийг бууруулах магадлалтай ба жижиг дунд бизнесийн ажиллах хүч гадаадын иргэдийн нуруун дээр явдаг юм.
АНУ-д энэ оны байдлаар 16-аас дээш насны гадаадын иргэдийн ажиллах хүч тоо 113 орчим сая байгаа бол унаган албан ёсны иргэншилтэй ажиллах хүчний тоо нь 99 орчим сая байна. Гэсэн ч өнгөрсөн сард АНУ-ын ажилгүйдлийн түвшин 4 хувьтай гарсан нь гадаадын иргэд илүү их ажиллаж байгаа дүр зураг ажиглагдаж байна.
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |


Голомт Капитал ҮЦК ХХК нь GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2 арилжааны уралдааныг зохион байгуулж байна.
Уралдаанд оролцогчдоос өөрсдийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 🏆3 ялагч тодорч нийт 💵350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.
УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН ![]() | БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА СУНГАГДЛАА ![]() |

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

МХБ-ийн 2024.06.14-ны өдрийн арилжаа
2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 204,845,076 төгрөгийн үнийн дүн бүхий 608,835 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

|
|

Хөрөнгө оруулалтын 1 сангийн 9,376 ширхэг нэгж эрх 855,788 төгрөгөөр арилжигдсан байна.

"Хангад эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 12,672,000 юань буюу 5,907,939,840 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 781,001,760 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 13,056,000 юань буюу 6,086,968,320 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн эрчим хүчний нүүрс (Битумт, үл барьцалдах нүүрс) 7,129,600 ам.доллар буюу 24,104,892,416 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 37,086,503,200 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.16% хувиар буурч, 42,353.45 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,106,429,451,456 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
