- Голомт Капитал ҮЦК
- Posts
- АНУ Ираны эсрэг цохилт өгч, хөрөнгийн зах зээл уналаа
АНУ Ираны эсрэг цохилт өгч, хөрөнгийн зах зээл уналаа
АНУ Иран | SpaceX-ийн IPO | Онцлох бонд | Viber сувагт нэгдээрэй |

📉АНУ Ираны эсрэг цохилт өгч, хөрөнгийн зах зээл уналаа
АНУ-ын Төв командлал Ираныг АНУ-ын армийн нисдэг тэргийг унагасны хариуд өчигдөр орой Ираны эсрэг цэргийн цохилт өгснөө мэдэгдлээ.
Цохилтын үеэр Ормузын хоолойн орчим дахь Ираны агаарын довтолгооноос хамгаалах систем, газрын удирдлагын төвүүд болон тандалтын радарын байгууламжуудыг онилсон гэж мэдээлжээ.
Энэхүү үйл явдал нь 4-р сараас хойш үргэлжилж байсан АНУ-Ираны эмзэг гал зогсоох хэлэлцээрт томоохон цохилт болж байна. Сүүлийн саруудад мөргөлдөөн үе үе сэргэж байсан ч хоёр тал хэлэлцээрийн ширээний ард үлдэхийг оролдож байсан юм.

Иран албан ёсоор нисдэг тэргийг унагаснаа хүлээн зөвшөөрөөгүй ч Ираны хэвлэлүүд олон газарт дэлбэрэлт болсон талаар мэдээлсэн байна. Мөн Ираны талаас АНУ-ын цэргийн ажиллагаанд хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн нь нөхцөл байдлыг улам хурцатгаж байна.
Сонирхолтой нь энэ мөргөлдөөн болохоос ердөө нэг хоногийн өмнө Трамп Ирантай цөмийн асуудлаар "маш сайн хэлэлцээр" байгуулахад ойртсон бөгөөд хоёр, гурван хоногийн дотор тохиролцоонд хүрч магадгүй гэж мэдэгдэж байв.

🪙ОНЦЛОХ БОНД
💰Хүү 18-21%
📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8886-9282
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/


🚀SpaceX-ийн IPO-д хөрөнгө оруулагчдын эрэлт 250 тэрбум ам.долларт хүрлээ
SpaceX компанийн IPO-д оролцох хөрөнгө оруулагчдын эрэлт 250 тэрбум ам.долларт хүрч, компанийн татан төвлөрүүлэхээр зорьж буй 75 тэрбум ам.долларын дүнгээс 3.5-4 дахин өндөр түвшинд хүрээд байна.
Энэ нь тус IPO-д институцийн хөрөнгө оруулагчдын сонирхол онцгой өндөр байгааг илтгэж байна. Танилцуулгын үеэр SpaceX-ийн ерөнхийлөгч Гвинн Шотвелл болон санхүүгийн захирал Брет Жонсен нар 300 орчим томоохон хөрөнгө оруулагчтай уулзсан бөгөөд Илон Маск ч мөн зарим онлайн уулзалтад биечлэн оролцжээ.


Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
