📊OpenAI 2026 оны IV улиралд IPO хийхээр бэлтгэж байна

| 📈SanDisk огцом өсөв |🤝 Трамп өнөөдөр Холбооны нөөцийн банкны дараагийн даргыг зарлана | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! |

📊OpenAI 2026 оны IV улиралд IPO хийхээр бэлтгэж байна

📊 Wall Street Journal-ийн пүрэв гарагт мэдээлснээр, OpenAI 2026 оны дөрөвдүгээр улиралд олон нийтэд хувьцаагаа санал болгох (IPO) бэлтгэлээ эхлүүлжээ. Мэдээлэлд дурдсанаар, хиймэл оюуны стартап компани Уолл Стритийн банк, санхүүгийн байгууллагуудтай IPO-ийн боломжийн талаар албан бус яриа хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд санхүүгийн багийнхаа бүтцийг өргөжүүлж байна.

OpenAI IPO-ийн бэлтгэлээ өрсөлдөгч Anthropic-оос өмнө олон нийтэд гарах эрмэлзэлтэй байна. Сүүлийн мэдээллүүдээр Anthropic мөн 2026 оны сүүлээр IPO хийх хувилбарыг судалж байгаа аж.

📈 SanDisk огцом өсөв; Трамп төсвийн хэлэлцээрийг дэмжлээ

Бусад компанийн тайлангаас SanDisk Corporation (NASDAQ: SNDK) онцгойрч, ашиг таамгаас давж, ирээдүйн төлөвлөгөөгөө нэмэгдүүлсэн нь хувьцааны ханшийг 16%-иар өсөв. Дата төв болон AI-тай холбоотой санах ойн бүтээгдэхүүний эрэлт таамгаас давсан нь гол нөлөө болов.

Харин Visa (NYSE: V) орлого, ашиг таамгаас давсан ч нийт гүйлгээний тоо хүлээлтэд хүрээгүй, хэрэглээний зардлын төлөв дээр болгоомжтой хандах хэрэгтэй хэвээр байгаагаас хувьцаа нь бага зэрэг буурлаа.

🤝Трамп өнөөдөр Холбооны нөөцийн банкны дараагийн даргыг зарлана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны нөөцийн банкны одоогийн дарга Жером Пауэллийн халааг авах шинэ даргын нэрийг албан ёсоор зарлана гэж мэдэгдлээ. Тэрээр энэ сонгон шалгаруулалт сүүлийн таван сарын турш үргэлжилсэн бөгөөд одоо эцсийн шийдвэр гарсан гэж хэлсэн байна.

Шинэ даргыг сонгох үйл явц өнгөрсөн 9-р сард эхэлж, анх 11 нэр дэвшигчтэй байсан бол одоо сүүлийн дөрвөн хүн үлдсэн гэж үзэж байна. Үүнд:

  • Fed-ийн хуучин гишүүн Кевин Уорш

  • Үндэсний эдийн засгийн зөвлөлийн захирал Кевин Хассетт

  • Одоогийн Fed-ийн гишүүн Кристофер Уоллер

  • BlackRock-ийн бондын хөрөнгө оруулалтын захирал Рик Ридер

Жером Пауэллийн Fed-ийн даргын бүрэн эрхийн хугацаа 5-р сард дуусах бөгөөд тэрээр дараа нь зөвлөлийн гишүүнээр үргэлжлүүлэн ажиллах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ томилгоо нь цаашдын мөнгөний бодлого, хүүгийн шийдвэрт чухал нөлөө үзүүлэх тул зах зээл анхааралтай ажиглаж байна.

 

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд