- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 🦾Nvidia компанийн тайлан зах зээлийн итгэлийг сэргээлээ
🦾Nvidia компанийн тайлан зах зээлийн итгэлийг сэргээлээ
| Nvidia-н хүчтэй өсөлт | “Түмэн шувуут” ХК ногдол ашиг | Хоёр Их гүрний уулзалт | Манай VIBER сувагт нэгдээрэй! |

🦾Nvidia компанийн санхүүгийн үзүүлэлтүүд хүчтэй өслөө
Компанийн орлого 68.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 73%-иар өссөн бол нэгж хувьцаанд ногдох ашиг 1.62 ам.доллар болж, хүлээлтээс өндөр үзүүлэлттэй гарсан байна. Цэвэр ашиг бараг хоёр дахин өсөж, 43 тэрбум ам.долларт хүрсэн нь AI-ийн эрэлт хэр хүчтэй байгааг харуулж байна.

Өсөлтийн гол хөдөлгөгч нь дата төвийн бизнес байлаа. AI чип нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч Nvidia-ийн дата төвийн орлого 75%-иар өсөж, 62.3 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд компанийн нийт орлогын 90 гаруй хувийг бүрдүүлжээ.

2️⃣САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 2 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна
🏭 Дэд бүтэц - 20%
💰 ББСБ - 19.50%

💰“Түмэн шувуут” ХК ногдол ашиг хуваарилна
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй (MSE:TUM) “Түмэн шувуут” ХК 2025 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн нь хөрөнгө оруулагчдад эерэг дохио боллоо. Тус компани нэг жил завсарласны дараа дахин ногдол ашиг тараахаар болж, цэвэр ашгийнхаа 30%-ийг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор тогтсон байна.

ТУЗ-ийн шийдвэрээр нэгж хувьцаанд 21.8 төгрөг, нийт 4.3 тэрбум төгрөгийг ногдол ашиг хуваарилахаар төлөвлөжээ. Хэдийгээр 2025 оны жилийн эцсийн тайлан албан ёсоор танилцуулагдаагүй байгаа ч, III улирлын байдлаар борлуулалт 43.1 тэрбум төгрөг, цэвэр ашиг 7.3 тэрбум төгрөг байсан нь өсөлтийн хандлагыг харуулж байв.

🤝Хоёр Их гүрний ерөнхийлөгч нар 3-р сард уулзана
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх 3-р сарын сүүлээр БНХАУ-д айлчлан БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахаар төлөвлөж байгаа нь дэлхийн эдийн засаг, зах зээлд томоохон нөлөө үзүүлэх үйл явдал болоод байна. Энэхүү уулзалт нь тарифын бодлого, хиймэл оюун ухааны өрсөлдөөн, хоёр улсын эдийн засгийн харилцааны ирээдүйг тодорхойлох өндөр ач холбогдолтой гэж үзэж байна.

Хөрөнгө оруулагчид ялангуяа тариф буурах эсэхэд анхаарч байна. Хэрэв хоёр тал тарифын бууралтын талаар эерэг дохио өгвөл хил дамнасан хөрөнгө оруулалт нэмэгдэх, бизнесийн орчин тогтворжих боломжтой.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

