СЭМ АЛЬТМАН 📌OPENAI-Д ЭРГЭН ИРЛЭЭ.

Жек Ма -Хувьцаа | Nikkei 225 -Дээд түвшин | АНУ - Газрын тос | Голомт Капиталын харилцагчдын өгөөж-20.5 тэрбум

💠Жек Ма “Алибаба”-ийн хувьцаагаа зарахаа түр азнав.  

💠Nikkei 225 индекс сүүлийн 33 жилийн дээд түвшинд хүрлээ.

💠Сэм Алтман OpenAI-д иргэн ирлээ.

💠АНУ-ын газрын тосны нөөц огцом нэмэгдлээ.

💠МХБ-ийн 2023.11.22-ны өдрийн арилжаа

📊 ШИЙДВЭР

Жек Ма “Алибаба”-ийн хувьцаагаа зарахаа түр азнав.  

Alibaba Group Holdings Ltd компанийг үүсгэн байгуулагч Жек Ма өөрийн эзэмшиж буй хувьцаагаа зарна гэж мэдэгдсэн. Тодруулбал, өөрийн эзэмшиж буй 10 сая ширхэг буюу нийт 870 сая ам.долларын үнэлгээ бүхий хувьцаагаа зарах төлөвлөгөөтэй байгаагаа 11 сарын 16-нд холбогдох зохицуулагч байгууллагад мэдэгдсэн юм.

Тэгвэл тус компанийн хувьцааны ханш сүүлийн өдрүүдэд уналттай байгаа учраас хувьцаагаа зарахаа түр зогсоогоод байна.

Алибаба компани улирлын тайлангаа танилцуулах үеэрээ Cloud System дээр суурилсан бизнесийн сегментээ салгахаас татгалзсанаар тус компанийн хувьцааны ханш 9 хувиар унаад байгаа юм.

Алибабагийн олон нийтийн төлөөлөгч Jane Jiang-ийн мэдэгдсэнээр Жек Ма одоогоор нэг ширхэг ч хувьцаа зараагүй байна.

📊 ЭРГЭН ИРЭЛТ

Сэм Альтман OpenAI-д эргэн ирлээ.

Хэдхэн хоногийн өмнө OpenAI-ийн ТУЗ-ийн гишүүдтэй санал нийлээгүйн улмаас ажлаасаа халагдсан Сэм Альтман компанидаа эргэн ирлээ.

Учир нь ТУЗ-ийн бүтцэд өөрчлөлт орж компанийн удирдлагууд солигдох мэдээлэл байгаа бөгөөд одоогоор ТУЗ-ийн 3 гишүүн солигджээ.

ТУЗ-ийн даргаар Shopify платформын удирдлагын нэг Брет Тэйлор томилогдсон бол компанийг хамтран үүсгэн байгуулагч Илья Суцкевер ТУЗ-ийн гишүүний албан тушааалаас чөлөөлөгдөөд байна.

Компани цаашид ТУЗ-ийн гишүүдээ нэмэхийг үгүйсгэхгүй байна.  

Шинээр бүрдэх удирдлагын баг нь бизнес технологийн салбарынхнаас түлхүү бүрдэх бөгөөд Microsoft компанийн төлөөлөл ч орох төлөвтэй байна.

OpenAI компанийн хөрөнгө оруулагчдын хувьд Sequoia, Thrive Capital болон Tiger Global зэрэг хөрөнгө оруулалтын компаниуд ордог билээ.

📊ӨСӨЛТ

Nikkei 225 индекс сүүлийн 33 жилийн дээд түвшинд хүрлээ

 

Японы жишиг индексүүдийг илтгэдэг Nikkei 225 Index 2023 он гарсаар 30 хувиар өсөөд байна. Тус индекс сүүлийн 5 арилжаа дараалан өсөж, 6 сард хүрсэн нэг өдрийн өсөлтийн дээд түвшнээ давлаа.

Энэ нь тус индексийн сүүлийн 33 жил дэх өсөлтийн дээд түвшин болж байна. Тодруулбал, хамгийн сүүлд 0.8 хувиар өссөнөөр 1990 оны 3 сараас хойших  дээд түвшинд хүрээд байна.

Үүнд, иений ханш суларч, компаниудын орлого тогтворжиж, компаниудын засаглалын шинэчлэл хийгдэж байгаа зэрэг нь нөлөөлжээ.

Тухайлбал, Токиогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Тokio Marine Holdings”-ийн санхүүгийн тайлан эерэг гарч, хувьцаагаа эргүүлэн худалдаж авахаа зарласан бол “Panasonic Holdings” компани автомашинтай холбоотой бизнесээ биржид бүртгүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдээлээд байгаа юм.

📊НӨӨЦ

АНУ-ын газрын тосны нөөц огцом нэмэгдлээ.

Эдийн засагчид АНУ-ын газрын тосны нөөцийг 1.2 сая баррелиар нэмэгдэнэ гэж таамаглаж байсан ч 8.7 сая баррелиар нэмэгдэж огцом өслөө. Мөн АНУ-ын бензиний нөөц 749 мянган баррелиар өсжээ.

АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлагаас “Түүхий нефтийн гарц өмнөх онд 12.10 сая баррель байсан бол энэ жил өдөрт 13.2 сая баррельд хүрч дээд амжилт тогтоов” гэж мэдээлээд байна.

Энэхүү тайлан нь хөрөнгө оруулагчдад нийлүүлэлт хэтрэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.

oil GIF

АНУ, тэр дундаа Саудын Арабын орноос газрын тосны үнийг өсгөхийн тулд олборлолтоо бууруулж, картелийн томоохон үйлдвэрлэгчдээс зах зээлийн хувийг булаан авч байгаа үед АНУ-ын нийлүүлэлтийн энэхүү дээд хэмжээ нь зах зээлд сөргөөр нөлөөлж, ОПЕК+-д асуудал үүсгэж байна.

Гадаад арилжааны брокер

☝️ 8610-3636 

 АНУ, Канад, Австрали, Англи 

 Гадаад арилжааны брокер

☝️ 8006-9977 

Хонгконг, Шанхай, Шинжен

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

УУЛ УУРХАЙ, БАРИЛГА, БАНК САНХҮҮГИЙН ТОП КОМПАНИУДЫН БОНД

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөж, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа захиалгуудыг амжилттай хааж, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарын ТОП компаниудын бондын захиалгуудаа авч байна.

Түүнчлэн бид бондын үндсэн болон хүүгийн төлөлтийг 🕰️НЭГ ч хоногийн хоцролтгүйгээр харилцагчийн үнэт цаасны дансанд байршуулан ажилладаг.

📊 ШИНЭ - IPO

ДИЖИТАЛ ШИЙДЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ- УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын дижитал төлбөрийн системийн дэд бүтцийг амжилттай бүтээж банк, санхүү, худалдаа, үйлчилгээний салбарт QPay Mongolia үйлчилгээг амжилттай нэвтрүүлж буй Innovation Investment компани нь хувьцаагаа анх удаа олон нийтэд санал болгоход бэлэн болж, урьдчилсан захиалга эхэллээ.

  • Нэгж хувьцааны үнэ: 225 төгрөг

  • Татан төвлөрүүлэх хөрөнгө: 8.3 тэрбум төгрөг

  • Санал болгох хувь: 20%

  • Хувьцааны захиалга: 2023.12.04-12.08

 

МХБ-ийн 2023.11.22-ны өдрийн арилжаа

2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 309,733,014 төгрөгийн үнийн дүн бүхий 2,462,442 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Айтүүлс ХК (ITLS +9.25%)

  • Богд Банк ХК (BOGD +4.05%)

  • Монложистикс Холдинг ХК (MLG +3.76%) 

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Адуун чулуун ХК (ADL -6.94%)

  • Женко тур бюро ХК (JTB -6.25%)

  • Би ди сек ХК (BDS -5.80%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 15,156 ширхэг нэгж эрх 3,831,113 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 10,000 ширхэг үнэт цаас 1,000,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100 ширхэг бонд 10,000,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 1,816,296 ширхэг үнэт цаас 730,962,750 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,688,000 юань буюу 9,007,989,760 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 282,150 ам.доллар буюу 970,223,562 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 12,032,740,199 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.01% хувиар өсч, 36,578.71 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,186,230,059,256 төгрөг боллоо. 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!