- Голомт Капитал ҮЦК
- Posts
- OPEC+ 🛢️нефтийн олборлолтоо хэвээр хадгалахаар шийдлээ
OPEC+ 🛢️нефтийн олборлолтоо хэвээр хадгалахаар шийдлээ
| Энэтхэг Венесуэлийн 🛢️нефтийг худалдан авна | 2️⃣ САРЫН👆 ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! |

Энэтхэг Венесуэлийн 🛢️нефтийг худалдан авна
📊 Энэтхэг улс Венесуэлийн 🛢️нефтийг худалдан авах боломжтой болсон бөгөөд Трампын байр суурь зөөлөрлөө.
Энэтхэг нь дэлхийн 3 дахь том нефть импортлогч орон бөгөөд ОХУ-аас авдаг нефтийнхээ тодорхой хэсгийг Венесуэлийн нефтьээр орлуулах боломжтой. Өмнө нь АНУ Венесуэлийн нефть худалдан авдаг улсуудад 25%-ийн тариф ногдуулсны улмаас Энэтхэг 2025 онд Венесуэлээс нефть авахаа зогсоож байсан юм.

Ирантай холбоотой АНУ-ын хоригийн улмаас Энэтхэг 2019 оноос Ираны нефтийг авахаа больж, оронд нь АНУ болон хожим нь хямдралтай Оросын нефтийг их хэмжээгээр импортолж эхэлсэн. Үүний дараа Трамп Оросын нефть худалдан авалтыг багасгахын тулд Энэтхэгийн бараанд ногдуулах тарифыг 50% хүртэл нэмэгдүүлж байсан.

2️⃣ САРЫН👆 ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 2 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна
🏭 Дэд бүтэц - 20%
💰 ББСБ - 19.50%

⛔АНУ-ын Засгийн газрын shutdown Мягмар гарагт дуусна гэж Конгрессын дарга Жонсон мэдэгдэв
📢АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон засгийн газрын хэсэгчилсэн зогсолт Мягмар гараг гэхэд дуусна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдлээ. Тэрээр Сенатаар батлагдсан санхүүжилтийн багцыг Танхим энэ долоо хоногт хэлэлцэн баталж чадна гэж үзэж байна.

Конгресс санхүүжилтийн багцыг хугацаанд нь баталж чадаагүйн улмаас 1-р сарын 30-нд засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн зогссон. Сенатын Ардчилсан намынхан цагаачлалын бодлоготой холбоотой маргаанаас болж Дотоодын аюулгүй байдлын яамны санхүүжилтийг багцаас хасуулж, хоёр долоо хоногийн түр санхүүжилтээр солих өөрчлөлт оруулсан тул уг багцыг Төлөөлөгчдийн танхим дахин батлах шаардлагатай болсон юм.

🛢️OPEC+ нефтийн олборлолтоо хэвээр хадгалахаар шийдлээ
OPEC+ бүлэг 2026 оны 3-р сард 🛢️нефтийн олборлолтын хэмжээг өөрчлөхгүй байхаар тохиролцлоо. АНУ Иранд цэргийн цохилт өгч болзошгүй гэх болгоомжлолын улмаас нефтийн үнэ сүүлийн 6 сарын дээд түвшинд хүрсэн ч олборлолтоо нэмэхгүй байх шийдвэрийг хэвээр үлдээв.

Энэхүү шийдвэрийг OPEC+-ийн найман гишүүн улс (Саудын Араб, ОХУ, АНЭУ, Казахстан, Кувейт, Ирак, Алжир, Оман) баталсан бөгөөд тэд 2025 оны 4–12 сард олборлолтоо нийтдээ өдөрт 2.9 сая баррелиар нэмэгдүүлсэн ч 2026 оны эхэнд улирлын эрэлт сул байгааг харгалзан нэмэгдлийг царцаасан юм. Энэ царцаалтыг 3-р сар хүртэл сунгав.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

