- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ЗАСГИЙН ГАЗАР "ХУРАЛДАЙ" БОНДЫГ 📍 БУЦААН ХУДАЛДАН АВАХ САНАЛ ТАВИЛАА
ЗАСГИЙН ГАЗАР "ХУРАЛДАЙ" БОНДЫГ 📍 БУЦААН ХУДАЛДАН АВАХ САНАЛ ТАВИЛАА
Nvidia - Дээд ханш | Trip.com - Өсөлт | Наделла - Шинэ удирдагч | Голомт Капиталын харилцагчдын өгөөж-20.5 тэрбум

💠Монгол Улсын Засгийн газар "Хуралдай" бондоо буцаан худалдан авах санал тавилаа
💠Nvidia компанийн хувьцааны ханш түүхэн дээд түвшинд хүрлээ
📢Голомт Капиталын харилцагчид 20.5 тэрбум төгрөгийн бондын өгөөж хүртжээ
💠Trip.com-ын орлого эрс өслөө.
💠Хиймэл оюун ухааны “Наделла” шинэ удирдагчтай болжээ.
💠МХБ-ийн 2023.11.20-ны өдрийн арилжаа

📊 САНАЛ
Монгол Улсын Засгийн газар "Хуралдай" бондоо буцаан худалдан авах санал тавилаа
Монгол Улсын Засгийн газраас 2024 онд төлөгдөх 8.75 хувийн купонтой “Хуралдай” бондыг бэлэн мөнгөөр буцаан худалдан авах саналыг хөрөнгө оруулагчдад тавилаа.
Ингэснээр Монгол Улсын гадаад өрийн тодорхой хувийг төлөх хугацааг хойшлуулах боломжтой болж байгаа юм.

Саналыг хураангуйлбал:
1000 ам.долларын бондыг 1010 ам.доллараар худалдан авах санал тавьж байна
Нийт үлдэгдэл бондын хэмжээ: 392.6 сая ам.доллар
Саналын дуусах хугацаа: 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр
Мөн шинээр бонд гаргаж төлбөрийг Засгийн газар хүлээн авсны дараа буцаан худалдан авах саналыг гүйцэтгэхээр байна.

📊 ТЕХНОЛОГИ
Nvidia компанийн хувьцааны ханш түүхэн дээд түвшинд хүрлээ
🔎Өчигдөр Nvidia компанийн хувьцааны ханш 2.3 хувь өссөнөөр нэгж хувьцааны ханш 504 ам.доллар буюу бүх цаг үеийн түүхэн дээд түвшиндээ хүрлээ.
Тус компани өнөөдөр 2023 оны 3-р улирлын тайлангаа танилцуулах бөгөөд хөрөнгө оруулагчид хүлээлтээс өндөр гарч болзошгүй хэмээн үзэж худалдан авалт хийсэн байж болзошгүй байна.
Дийлэнх шинжээчид Nvidia компани борлуулалтын орлого тайлант хугацаанд 170 хувь өснө гэсэн хүлээлттэй байна.

Харин London Stock Exchange Group-ийн үзэж байгаагаар борлуулалтын орлого тайлант улиралд 200 хувь өссөн байх магадлалтай байна гэлээ.

🎯Хиймэл оюун ухааны шилжилтээс шалтгаалан Nvidia компанийн хувьцааны ханш 2023 онд 245 хувиар өссөн бөгөөд зах зээлийн үнэлгээ 1.2 их наяд ам.доллар байна.

📊ӨСӨЛТ
Trip.com-ын орлого эрс өслөө.
Шанхайд төвтэй аялал жуучлалын Trip.com компанийн өнгөрсөн улирлын орлого 99 хувь буюу 1.9 тэрбум ам.долларт хүрч эрс өсжээ.
Компанийн Гүйцэтгэх захирал Жеймс Лианг “Trip.com цаашид ч олон улсад цар хүрээгээ тэлж хиймэл оюун ухаанд тулгуурласан шинэ үйлчилгээнүүдийг тасралтгүй хөгжүүлэх болно” гэжээ.

Trip.com Group-ын хувьцаа 2003 оноос хойш NASDAQ дээр арилжаалагдаж байгаа бөгөөд нийт 400 гаруй хэрэглэгчтэй дэлхийн томоохон аялал жуучлалын компани юм.

📊 ТОМИЛГОО
Хиймэл оюун ухааны “Наделла” шинэ удирдагчтай болжээ.
Майкрософт компанийн хиймэл оюун ухааны OpenAI-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Сэм Альтманыг AI-ийн аюулгүй байдлын талаар санал зөрөлдсөний дараа ажлаас нь халсан юм.
Хэдийгээр OpenAI-ийн удирдах зөвлөлөөс Сэм Альтмантай дахин уулзаж, OpenAI-ийн гүйцэтгэх захирлаар дахин ажиллахыг хүссэн ч тэрээр татгалзсан байна.
Майкрософт компанийн Гүйцэтгэх захирал Сатя Наделла “Бидний шинээр хөгжүүлж буй дэвшилтэт хиймэл оюун ухааны багийг Сэм Альтманыг удирдахыг тэсэн ядан хүлээж байна гэж бичжээ.

Сэм Альтман
Одоогоор OpenAI-ын гүйцэтгэх захирлын албыг стриминг сайтын Twitch платформыг үүсгэн байгуулагч Эмметт Шир түр орлохоор болжээ.
Гадаад арилжааны брокер ☝️ 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер ☝️ 8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

УУЛ УУРХАЙ, БАРИЛГА, БАНК САНХҮҮГИЙН ТОП КОМПАНИУДЫН БОНД
Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөж, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа захиалгуудыг амжилттай хааж, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарын ТОП компаниудын бондын захиалгуудаа авч байна.

Түүнчлэн бид бондын үндсэн болон хүүгийн төлөлтийг 🕰️НЭГ ч хоногийн хоцролтгүйгээр харилцагчийн үнэт цаасны дансанд байршуулан ажилладаг.

📊 ШИНЭ - IPO
ДИЖИТАЛ ШИЙДЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ- УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын дижитал төлбөрийн системийн дэд бүтцийг амжилттай бүтээж банк, санхүү, худалдаа, үйлчилгээний салбарт QPay Mongolia үйлчилгээг амжилттай нэвтрүүлж буй Innovation Investment компани нь хувьцаагаа анх удаа олон нийтэд санал болгоход бэлэн болж, урьдчилсан захиалга эхэллээ.

Нэгж хувьцааны үнэ: 225 төгрөг
Татан төвлөрүүлэх хөрөнгө: 8.3 тэрбум төгрөг
Санал болгох хувь: 20%
Хувьцааны захиалга: 2023.12.04-12.08


МХБ-ийн 2023.11.20-ны өдрийн арилжаа
2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 148,201,434 төгрөгийн үнийн дүн бүхий 576,848 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 4,850 ширхэг нэгж эрх 2,079,386 төгрөгөөр,
Багцын арилжаагаар 69,682 ширхэг үнэт цаас 423,666,560 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅ УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,784,000 юань буюу 3,220,500,480 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 275,550 ам.доллар буюу 947,889,245 төгрөгөөр,
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,816,000 юань буюу 8,932,331,520 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт: 13,674,668,625 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.09 хувиар буурч, 36,723.21 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,199,617,181,379 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
