Nvidia, Palantir-ын эсрэг🤔Put option

ERDN-🪙Анхны алтаа олборлов | АНУ-ын уналт ❌БНХАУ-ын сэргэлт | Компанийн бонд 💵4.22%-11.85% | AMD орлого 📉Уналт | ЗГ-ын бонд💵4.98%-6.11%

“BIG SHORT”-ЫН MICHAEL BURRY ⚙️NVIDIA, PALANTIR-ЫН PUT OPTION АВЧЭЭ.

🏢2008 оны үл хөдлөх хөрөнгийн хямралыг урьдчилан харж алдартай болсон хөрөнгө оруулагч Michael Burry хиймэл оюуны салбарын 2 том компанийн эсрэг томоохон арилжаа хийжээ.

Түүний удирддаг Scion Asset Management сан Nvidia-ийн эсрэг 💵187 сая, Palantir Technologies компанийн эсрэг 💵912 саяын хэмжээгээр хувьцаа унах үед ашиг нь өсдөг put option худалдан авчээ.

👆Энэ нь Бэрриг хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотой зах зээлийн хэт өсөлтийг анхаарч, том хэмжээний засвар ирнэ гэж үзэж байгааг харуулж байна.

🤝Харин эсрэгээр нь HAL(Halliburton) болон PFE(Pfizer) компаниудын хувцааг худалдан авчээ.

AI-ийн эрэлт, батлан хамгаалахын технологийн хөгжүүлэлтээс шалтгаалж Nvidia дэлхийн анхны 💵5 их наядын үнэлгээтэй компани болсон бол Palantir-ын хувьцаа 174%-иар огцом өссөн ч Palantir зах зээл нээгдэхээс өмнө 📉8%, Nvidia 📉2.6%-иар унажээ.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ ТҮР ЗУУР УНАСАН НЬ 👆ХЯТАДАД БОЛОМЖ НЭЭЖ МАГАДГҮЙ.

Энэ онд: АНУ-ын хөрөнгийн зах зээл нь AI салбарын өсөлт, бодлогын хүү буурах хүлээлтээс үүдэн энэ жил түүхэн дээд хэмжээнд хүрч өссөн.

📢Гэсэн ч Goldman Sachs болон Morgan Stanley-ийн удирдлагууд ойрын 12–24 сард 10-20%-ийн засварын хөдөлгөөн тохиох магадлал өндөр гэж анхааруулж байна. Гэхдээ тэд үүнийг урт хугацааны өсөлтийн мөчлөгт тогтмол тохиодог эрүүл засвар гэж үзжээ.

Мөн ОУВС болон АНУ-ын 🏦Төв банкны удирдлага ч хэт өндөр үнэлгээтэй хөрөнгийн зах зээлээс болгоомжлохыг сануулсан нь дээрх байр суурийг улам баталгаажуулж байна.

Азид боломж нээгдэж байна

👆Харин эсрэгээрээ Ази тэр дундаа БНХАУ, Хонг Конг, Япон, Энэтхэг дараагийн өсөлтийн гол талбар байж болох юм.

ERDENE RESOURCE DEVELOPMENT CORP. АНХНЫ 🪙АЛТАА ОЛБОРЛОЖЭЭ.

Өчигдөр: Тус компаниас гаргасан 2025 оны 3-р улирлын тайланд Баян Хөндий алтны уурхайгаас анхны 🪙алтаа олборлосноо зарлав.

⛏️III улиралд Баянхөндий уурхай 342 унц алт, 96 унц мөнгө борлуулсан бөгөөд алтны жигнэсэн дундаж үнэ $3,805/унц, мөнгө $44/унц байв.

⚒️Тус уурхай 2025.09.14-нд олборлолтоо эхлүүлсэн бөгөөд оны эцэс гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллахаар төлөвлөж байна. Уурхайн боловсруулах үйлдвэр жилд 650,000 тонн хүдэр боловсруулж, 85,000 унц алт үйлдвэрлэх хүчин чадалтай юм.

👆Мөн тус компани Зүүн Модын молибден-зэсийн ордын шинэчилсэн зэсийн нөөцийг 22% буюу 16%-иар өссөнийг онцоллоо.

🤝Түүнчлэн ERDN нь Оюу Толгойн ойролцоох Тэрэг уулын зэс-алтны ордод 80 хувь хүртэл эзэмших гэрээ байгуулжээ.

Тус компани 9 сард 6:1 хувьцааны нэгтгэл хийж, нийт хувьцааны тоог 61 сая болгосон бөгөөд 3 улиралд 📉2.75 сая канад долларын алдагдалтай ажилласнаа мэдээлжээ.

Компанийн бонд💵4.22%-11.85%|💵Засгийн газрын бонд 4.98%-6.11%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.

Тэгвэл: 

  • 💰Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 4.98%-6.11%

  • 💰Компанийн бондын өгөөж 4.22%-11.85%

👆Хэрэв та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.

  • Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.

  • Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.

AMD-ИЙН ОРЛОГО САЙН ГАРСАН Ч ОРОЙН ЦЭГЭЭС 📉11% УНАЛАА

Advanced Micro Devices (AMD) компанийн III улирлын санхүүгийн тайлангаар орлого, ашиг нь таамгийг давсан ч ашгийн маржины төлөвлөгөө нь хараахан сайн гарсангүй. Улмаар хувьцааны үнэ нь арилжааны цаг хаагдсаны дараа бараг 📉5%-иар унав.

Тайлан:

  •  III улирлын орлого жилийн өмнөхөөс 36%-иар өсөж, цэвэр ашиг $771 саяас 💵1.24 тэрбум болж нэмэгдэв.

  • Мөн IV улиралд AMD ойролцоогоор 💵9.6 тэрбумын орлого хүлээж буйгаа мэдэгдсэн.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд