ЖЕРОМ ПАУЭЛЛ: ХУВЬЦААНУУД ӨНДӨР ҮНЭЛЭГДСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

|🔋АНУ-ын ЗГ Lithium Americas-д 10%-ийг нь эзэмших санал тавив|💰Шинэ Бонд|🚀Алибабагийн хувьцаа огцом өсөв!|

⚠️ЖЕРОМ ПАУЭЛЛ: ХУВЬЦААНУУД ӨНДӨР ҮНЭЛЭГДСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

📉Мягмар гарагт Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл хувьцаа болон бусад эрсдэлтэй хөрөнгүүдийн ханш өндөр байгааг онцоллоо.

  • Шинжээчид, Род Айланд мужийн нийслэл Провиденс хотод тавьсан илтгэлийнх нь үеэр зах зээлийн үнэд хэр ач холбогдол өгч байгаа, өндөр үнэлгээг тэсвэрлэх хандлага байгаа эсэхийг асуусан байна.

  • Пауэлл хариулахдаа: “Бид санхүүгийн нөхцөл байдлыг бүхэлд нь ажиглаж байна. Бидний бодлого санхүүгийн нөхцөл байдалд бидний хүссэн шиг нөлөөлөх эсэхийг өөрсдөөсөө асууж байна."

АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР LITHIUM AMERICAS-Д 10%-ИЙГ НЬ ЭЗЭМШИХ САНАЛ ТАВИВ

📈АНУ-ын хамгийн том литиумын уурхай болохоор төлөвлөгдөж буй Lithium Americas компанид АНУ-ын засгийн засгийн газраас 10% хүртэлх хувийг нь эзэмших санал тавьжээ. Энэ мэдээ гарсны дараа тус компанийн хувьцаа 90%-иас дээш огцом өсөв.
🚗Мөн тус төсөлд 625 сая ам.долларын хөрөнгө оруулж, 38%-ийг нь эзэмшиж буй General Motors компанийн хувьцаа 2% өсөв.
Дэлхийн литиум боловсруулалтын 65%-ийг Хятад дангаар эзэлдэг ба АНУ дөнгөж 3%-ийг бүрдүүлдэг юм.

40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН 20% ӨГӨӨЖТЭЙ БОНД

  • 💰Жилийн 20% хүүтэй

  • 📅Хугацаа: 24 сар

  • 🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🚀40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН БОНД АВААД 20%-ИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЭРЭЙ

Өөрт байгаа мөнгөө өндөр өгөөжөөр өсгөх боломж байна.

Учир нь бондын хүү дунджаар 19.5% байгаа нь төгрөгийн хадгаламжийн хүүнээс 6.5-7.5 хувиар илүү байгаа юм.

Тэр дундаа 40%-ийн өсөлттэй салбарын компанийн бондыг авснаар 20%-ийн өгөөж хүртэх боломжтой.

СЗХ-ООС ГОВЬ ХК-Д ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ

[MSE:GOV] Говь ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн хэлбэрээ өөрчлөх шийдвэр гаргаж, хөндлөнгийн үнэлгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн нэгж хувьцаагаа 259 төгрөгөөр эргүүлэн худалдан авах санал дэвшүүлсэн.

Санал авах ажиллагаа ирэх сарын 23 хүртэл үргэлжлэхээр төлөвлөгдсөн байв. Гэвч Санхүүгийн Зохицуулах Хорооноос уг санал авах үйл ажиллагааг зогсоох шаардлага хүргүүлжээ. Харин одоогоор компанийн албан ёсны эх сурвалжаас энэ талаар мэдээлэл гараагүй байна.

ӨЧИГДӨР АЛИБАБА ГРУПП (HK:9988)-ИЙН ХУВЬЦАА ОГЦОМ ӨСӨВ📈

 🚀Шалтгаан нь тус компани хиймэл оюун ухааны дэд бүтцээ хөгжүүлэх хөрөнгө оруулалтаа нэмэхээр болжээ. Тодруулбал, ойрын гурван жилд 380 тэрбум юань буюу (ойролцоогоор $53.4 тэрбум) зарцуулна гэж мэдэгдсэн байна. Гүйцэтгэх захирал Эдди Вү хөрөнгө оруулалт цаашид бүр өснө гэжээ.

🤝Nvidia-тай хамтын ажиллагаа:Мөн Алибаба Nvidia-тай хамт Lан дата синтез, орчны симуляци, загвар сургалтын чиглэлээр хиймэл оюун ухааны бодит чадамжуудыг хөгжүүлэхээр болсноо зарлав.