📌АНУ NVIDIA-ГИЙН H200 AI ЧИПИЙГ ХЯТАДАД ЗАРАХЫГ ЗӨВШӨӨРӨВ.

| АНУ, Nvidia H200 AI чип | Иран дахь үймээн 💰алтны үнэ | Ираны🔥хурцадмал байдал | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! |

💳АНУ NVIDIA-ГИЙН H200 AI ЧИПИЙГ ХЯТАДАД ЗАРАХЫГ ЗӨВШӨӨРӨВ.

🔵АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп-ын засаг захиргаа Nvidia компанийн H200 хиймэл оюуны чипийг Хятадад худалдаалахыг албан ёсоор зөвшөөрлөө. Гэхдээ энэхүү борлуулалтаас орох орлогын 25%-ийг АНУ-ын Засгийн газар авна гэж Трамп мэдэгдсэн байна.

🔵H200 нь өмнө нь Хятадад зориулан H20 чипээс ялгаатай бөгөөд АНУ болон бусад оронд ч борлуулагддаг бүрэн хүчин чадалтай чип юм. Гэхдээ Трампын хэлснээр H200 нь Nvidia-гийн хамгийн шинэ Blackwell, Rubin үеийн чипүүдээс хоёр үеэр хоцорсон тул үндэсний аюулгүй байдалд хамгийн өндөр түвшний эрсдэлтэй чип биш гэж үзжээ.

АНУ-ын Худалдааны яамнаас тогтоосон нөхцөлөөр:

  • АНУ-д H200 чипийн дотоодын хангалт хангагдсан байх

  • Илүү дэвшилтэт AI чипийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг булаацалдахгүй байх

  • Хятадын худалдан авагчид аюулгүй байдлын шаардлага хангасан байх

  • Чипүүдийг АНУ-д гуравдагч этгээдийн хяналт, туршилтад оруулах

  • Хятадад нийлүүлэх хэмжээ нь АНУ-д нийлүүлж буй нийт хэмжээнээс 50%-иас хэтрэхгүй байх
    гэсэн хатуу шаардлагууд тавигджээ.

🔵Nvidia-гийн зүгээс энэ шийдвэрийг дэмжиж, АНУ-ын чипийн салбар дэлхийд өрсөлдөх боломжтой хэвээр үлдэж, өндөр цалинтай ажлын байр, үйлдвэрлэлийг дэмжсэн тэнцвэртэй шийдвэр гэж үнэлсэн байна. Nvidia-гийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг Хятадаас H200 чипийн эрэлт маш өндөр байгааг онцолж, үйлдвэрлэлийг дахин идэвхжүүлснээ мэдэгджээ.

🔵Гэхдээ одоогоор Хятадын зохицуулагчид Nvidia-гийн чипийг импортлохыг зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Хятад улс өөрийн дотоодын AI чипийг хөгжүүлэх бодлого баримталж байгаа тул албан ёсны мэдэгдэл гаргахгүй, чимээгүй худалдан авалт хийх магадлалтай гэж Nvidia үзэж байна.

ИРАН ДАХЬ 🔥ҮЙМЭЭН САМУУН АЛТНЫ ҮНИЙГ ДЭМЖИЖ БАЙНА.

🔵Иран улсад өрнөж буй улс төрийн тогтворгүй байдал дэлхийн зах зээлд аюулгүй хөрөнгө болох алтны эрэлтийг нэмэгдүүлж байна. Засгийн газрын эсрэг жагсаал хурцдаж, ойролцоогоор 2,000 хүн амь үрэгдсэн гэх мэдээлэл гарснаар Ойрх Дорнод даяар тогтворгүй байдал тэлэх вий гэсэн болгоомжлол нэмэгдлээ.

🔵Энэ нөхцөл байдалд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд цэргийн арга хэмжээ авах боломжийг үгүйсгээгүй бөгөөд Ирантай бизнес хийдэг улс орнуудад 25%-ийн тариф ногдуулна гэж анхааруулсан. Түүнчлэн тэрээр жагсагчдыг засгийн газартаа илүү хүчтэй дарамт үзүүлэхийг уриалсан байна.

🔵Үүний хариуд Тегеран АНУ довтолбол бүс нутгийн холбоотнуудын нутаг дахь АНУ-ын цэргийн баазуудыг онилно гэж мэдэгдсэн байна. Аюулгүй байдлын эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор Катар дахь АНУ-ын нэг баазаас зарим албан хаагчдыг түр нүүлгэн шилжүүлэх зөвлөмж өгчээ. Геополитикийн эрсдэл огцом нэмэгдсэн энэ үед хөрөнгө оруулагчид алт зэрэг аюулгүй актив руу шилжиж, алтны үнэ өсөхөд түлхэц болж байна.

ИРАНЫ 🔥ХУРЦАДМАЛ БАЙДАЛ ТҮР НАМЖСАН УУ?

🔵АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг цэргийн довтолгоо хийхээ түр хойшлуулж магадгүй гэж мэдэгдсэний дараа газрын тосны үнэ 1%-иас илүү унажээ. АНУ-ын түүхий нефтийн үнэ баррель тутамд $60.20, харин дэлхийн жишиг Brent нефть $64.54 болж буурсан байна.

🔵Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд ярихдаа Иранд жагсагчдыг цаазаар авах ажиллагаа зогсож байгаа гэсэн мэдээлэл авсан тул нөхцөл байдлыг ажиглаж байна гэж хэлжээ. Өмнө нь тэрээр жагсагчдыг цаазалбал маш хатуу арга хэмжээ авна гэж анхааруулж байсан юм. Зах зээл энэ мэдэгдлийг цэргийн мөргөлдөөн ойрын хугацаанд гарахгүй гэсэн дохио гэж ойлгосноор нефтийн үнэ огцом буцаж унав.

🔵Иранд засгийн газрын эсрэг томоохон жагсаалууд үргэлжилж, олон хүн амь үрэгдсэн гэх мэдээлэл байгаа ч интернет тасалдсанаас бодит нөхцөл байдлыг баталгаажуулахад хүндрэлтэй хэвээр байна. Иран нь OPEC-ийн гишүүн, томоохон нефть үйлдвэрлэгч тул зах зээл нийгмийн тогтворгүй байдал нефтийн нийлүүлэлтэд нөлөөлөх эсэхийг анхааралтай ажиглаж байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд