• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • 📢Өнөөдөр Лондонгийн хөрөнгийн бирж амарна | Анхааралд-NVIDIA-ийн тайлан

📢Өнөөдөр Лондонгийн хөрөнгийн бирж амарна | Анхааралд-NVIDIA-ийн тайлан

Apple - Шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна | Intel - Хүнд байдлаас гарах уу? | BMW - Tesla-г давлаа

Өнөөдөр Лондонгийн хөрөнгийн бирж (LSE) амарна

Өнөөдөр буюу 8-р сарын 26-нд “Bank Holiday" тохиож байгаа учраас Лондонгийн хөрөнгийн бирж (LSE) амарна.

  • Тиймээс 🚨 өнөөдөр зах зээл дээр арилжааны идэвх сул байх тул хөрөнгө оруулагч та бүхэн эрсдэлээ удирдан арилжаанд оролцоорой!

NVIDIA компани 2-р улирлын тайлангаа танилцуулна

Энэ лхагва гарагт буюу 📆8 сарын 28-нд тавигдах Nvidia компанийн 2-р улирлын тайлан олны анхаарлын төвд байна.

  • Тус тайлан нь 👆чухал үйл явдалд тооцогдож байгаа бөгөөд хөрөнгийн зах зээлийн энэ оны 2-р хагасын чиг хандлагад чухал нөлөөг үзүүлэх юм.

Орлогын хүлээлт: 28.6 тэрбум ам.доллар байх ба энэ нь өмнөх улирлаас 10 хувиар өсөхөөр байгаа юм.  

Түүнчлэн Nvidia компани ирэх жилүүдэд хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд 💵1 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа нь өрсөлдөгчдөөсөө хол давуу байдалд хүргэж байна.

  • Гэхдээ сүүлийн үед 🧑‍🏫 хөрөнгө оруулагчид хямрал болох, технологийн салбарын өсөлт зогсох вий гэсэн айдсаас үүдэн болгоомжилж байгаа нь 1995-1996 оны интернэтийн эрин үетэй төстэй байгаа юм.

Laptop Jensen GIF by NVIDIA GeForce

Гэхдээ шинжээчид 1999 оны технологийн хөөсрөлттэй төстэй нөхцөл байдал хараахан үүсээгүй гэж үзэж байна.  

  • Nvidia компанийн хувьцааны үнэ энэ жил нийт 🎢150%-иар өссөн нь S&P 500 индексийн 17%-ийн өсөлтийн дөрөвний нэгийг бүрдүүлж байна. 

 

Intel компани Morgan Stanley-ийн зөвлөхүүдтэй хамтрана

Intel компани 🚨хүнд байдалд ороод компаниа аврахын тулд гүйцэтгэх захирал Pat Gelsinger-ийн удирдлага дор Morgan Stanley-ийн зөвлөхүүдийг багтаа нэгтгэлээ.

  • Өнгөрсөн онд хиймэл оюун ухааны бизнесийн хурдацтай өсөлтийн үр дүнд Nvidia компани Intel-ийг орлогоороо давж, АНУ-ын хамгийн том 🪙чип үйлдвэрлэгч, тэргүүлэгчийн байр суурийг эзэлсэн юм.

Nvidia 📝 зах зээлийн үнэлгээгээр Intel-ийг аль хэдийн давж 3 их наяд ам.доллароор үнэлэгдэж байгаа нь Intel-ээс 35 дахин өндөр байна.

Intel мөн зах зээлийн үнэлгээгээр Advanced Micro Devices, Broadcom, Qualcomm, Texas Instruments зэрэг компаниудын доор ороод байгаа юм.  

  • Тиймээс Intel компани энэ сарын эхээр 💵10 тэрбум ам.долларын зардал танах төлөвлөгөөний хүрээнд нийт ажилчдынхаа 15% буюу 15,000 ажлын байрыг цомхотгохоор зарласан билээ.

    Мөн 2 улирлын тайлан нь таамаглалаас доогуур орлоготой гарч, ⚔️ ногдол ашиг тараахгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.  

Apple 9 сарын 10-нд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна 

Apple компани 👉 энэ оны хамгийн том нээлтийн арга хэмжээ болох iPhone, Apple Watch болон AirPods бүтээгдэхүүний танилцуулгаа 📆 9 сарын 10-нд хийж, 📆 9 сарын 20-нд борлуулалтад гаргахаар төлөвлөжээ.

  • Тэд 📲 Iphone 16 утсандаа ⚙️ AI технологийн дэвшлийг шингээж байгаа бөгөөд Samsung зэрэг компаниудтай тус салбарт хүчтэй өрсөлдөөн өрнөж байна.

  • Тус компанийн Хятад дахь борлуулалт 3-р улиралд тааруу буюу 📉 6.5%-иар буурсан нь 2.4%-иар буурна гэсэн таамаглалаас ч дор байгаа юм.

Тиймээс Apple компани энэхүү танилцуулгын үеэр ⚙️ хиймэл оюун ухааны технологид түшиглэн худалдан авагчдыг татна хэмээн найдаж байна.

 

Европт BMW цахилгаан автомашины борлуулалтаараа Tesla-г давлаа 

BMW компани анх удаа Европын цахилгаан автомашины (BEV) зах зээлийг тэргүүлж, АНУ-ын Tesla компанийг давжээ. 

  • Өнгөрсөн 7 сард Германы автомашин үйлдвэрлэгч BMW компани 🚗14,869 цахилгаан автомашин борлуулсан нь Tesla-гаас 300-аар илүү байна.

    Харин BMW-ийн 💵 борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5%-иар өссөн бол Tesla-ийнх 16%-иар буурчээ.

Өнгөрсөн сард 🌐 Европт нийт 139,300 цахилгаан автомашин бүртгэгдсэн нь 2023 оны 7-р сараас 6%-иар буурсан үзүүлэлт юм.

Үүний зэрэгцээ 🚗цахилгаан автомашины зах зээлд эзлэх хувь өнгөрсөн жилийн 14.6%-иас 13.5% болж буурсан байна.

  • Энгийн бензин хөдөлгүүртэй автомашиныг дэмжсэн улс төрийн бодлого болон татварын нөхцөл зэрэг нь цахилгаан автомашины эрэлтийг бууруулж байна.

Гадаад арилжааны брокер

📱8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

Гадаад арилжааны брокер

📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

АМ.ДОЛЛАРЫН ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт банк 🌍олон улсын зах зээлд жилийн 🎢11%-ийн хүүтэй, 2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.

  • Хэрэв та 👉Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмшээрэй.

🌍Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд гарсан нээлттэй бондуудын өгөөж 5.8%-6.0% байна.

🌍Компанийн ам.долларын бондын өгөөж 8.17%-11.30%-тай байна.

8688-9922 | 8888-0272 |

МХБ-ийн 2024.08.22-ны өдрийн арилжаа

2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 325,245,691 төгрөгийн үнийн дүн бүхий 994,492 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +13.14%)

  • Монголын хөрөнгийн бирж ХК (MSE +8.21%)

  • Газар Шим Үйлдвэр ХК (GAZR +4.46%)

  • Махимпекс ХК (MMX -7.32%)

  • Би ди сек ХК (BDS -6.60%)

  • Улсын их дэлгүүр ХК (UID -3.55%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 3,638 ширхэг нэгж эрх 1,227,517 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 323 ширхэг үнэт цаас 16,150,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 4,158,000 ам.доллар буюу 14,059,195,920 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц, 128,000 тонн эрчим хүчний нүүрс (Битумт, үл барьцалдах нүүрс) 6,758,400 ам.доллар буюу 22,851,772,416 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 💵 37,253,591,544 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 🎢 0.6% хувиар өсч,  48,931.1 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,044,700,743,815 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!