- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Nvidia тайлан сайн гарч Азийн зах зээл дээрх нийлүүлэгч компаниудын хувьцааны ханш🚀өслөө
Nvidia тайлан сайн гарч Азийн зах зээл дээрх нийлүүлэгч компаниудын хувьцааны ханш🚀өслөө
| Монгол Улсын ДНБ эхний 9 сард 5.9% өслөө📊| Гадаад арилжаа + Шуурхай мэдээ 👉 Манай VIBER сувагт нэгдээрэй! | ЗГ-ын бонд💵4.98%-6.11% |


NVIDIA ТАЙЛАН САЙН ГАРЧ АЗИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ НИЙЛҮҮЛЭГЧ КОМПАНИУДЫН ХУВЬЦААНЫ ХАНШ ӨСЛӨӨ

🚀Nvidia компанийн улирлын тайлан таамгийг давж, 4-р улирлын борлуулалтын төлөвийг хүлээлтээс маш өндөр гаргасны дараа Азийн чип үйлдвэрлэгчдийн хувьцаа огцом өсөв.
Үүнд дараах компаниуд голлон нөлөөлжээ:
🔹SK Hynix: Ойролцоогоор 4% өсөв.Тус компани нь Nvidia-ийн AI-д ашиглагддаг өндөр хурдны санах ойн хамгийн том нийлүүлэгч юм.
🔹Samsung Electronics: 4% орчим өссөн. Nvidia-д санах ой нийлүүлдэг бөгөөд SK Hynix-тай HBM сегментэд өрсөлдөж байна.
🔹TSMC: Дэлхийн хамгийн том гэрээт чип үйлдвэрлэгч тус компанийн хувьцаа мөн өсөлттэй байна. Тэд Nvidia-ийн чип дизайны ихэнхийг үйлдвэрлэдэг.
🔹SoftBank: Японы технологийн аварга компанийн хувьцаа бараг 7% өсөв. Хэдий тус компани Nvidia-ийн хувьцааны эзэмшлээ саяхан зарсан ч дараах шалтгаанууд нөлөөлжээ:
Компанийн бонд💵4.22%-11.85%|💵Засгийн газрын бонд 4.98%-6.11%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.
Тэгвэл:
💰Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 4.98%-6.11%
💰Компанийн бондын өгөөж 4.22%-11.85%
👆Хэрэв та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.
Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.


МОНГОЛ УЛСЫН ДНБ ЭХНИЙ 9 САРД 📈5.9% ӨСЛӨӨ

📊2025 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын ДНБ 60.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 8.5% буюу 4.7 их наяд төгрөгөөр өссөн байна.
Энэхүү өсөлтөд дараах салбарууд гол нөлөө үзүүлэв: 👇
Хөдөө аж ахуйн салбар: 2.1 их наяд төгрөгөөр өсөж, нийт өсөлтийн 43%-ийг;
Үйлчилгээний салбар: 3.1 их наяд төгрөгөөр нэмэгдэж, нийт өсөлтийн 12%-ийг тус тус бүрдүүлжээ.
✅Бодит ДНБ 5.9%-иар өссөн нь тогтворгүй олон улсын орчин, уул уурхайн экспортын савлагаа, мөн гадаад эрэлт буурсан үеийн хувьд эерэг үзүүлэлт гэж дүгнэх боломжтой. Энэ өсөлт нь голлон дотоод салбаруудын идэвхжил, ялангуяа хөдөө аж ахуйн хүчтэй өсөлтөөр дэмжигджээ.
Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд


