- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Банкнуудын 🏦ашиг өссөөр...
Банкнуудын 🏦ашиг өссөөр...
АНУ, Хятад-Худалдааны дайн намжихуу? | 10 сарын эрэлттэй💰 Бонд | Компанийн бонд 💵 5.75%-11.91%

АНУ, Хятадын харилцаа🤔APEC-ийн уулзалтаар зөөлөрч магадгүй

🗽JPMorgan: “Бид Ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын дарга Ши Жиньпин нарыг БНСУ-д 2025.10.31-11.01-нд болох APEC-ийн үеэр уулзана гэж хүлээж байна. Энэ үеэр худалдааны зөрчил зөөлөрч болзошгүй ч эрсдэлийн түвшин өндөр, цаашдын хэлэлцээний үр дүн тодорхойгүй байна” гэж мэдэгджээ.
Тус компанийн шинжээчид, 📜100%-ийн тарифууд нэмэгдэхгүй, эсвэл удаан хугацаанд үргэлжлэхгүй, экспортод бүрэн хориг тавихгүйгээр зөөлрөх магадлалтай гэж үзэж байна.
Харин 👆богино хугацаанд зөрчил намжихгүй байх магадлалтай юм. Учир нь Трампын санал болгосон хугацаатай арга хэмжээнүүд хэрэгжвэл дараах эрсдэлүүд үүснэ.
🎯АНУ руу чиглэсэн Хятадын бүх экспорт хязгаарлагдах
🎯АНУ-ын үйлдвэрлэлийн сүлжээ тасалдах
🎯АНУ нь Хятадын хагас дамжуулагчийн салбарын хөгжлийг хязгаарлах бодлогоо улам эрчимжүүлэх
🎯АНУ-аас Хятад руу чиглэсэн бусад экспортод ч хязгаарлалт тавигдах магадлалтай юм.

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ: КОМПАНИЙН БОНД 💵5.75%-11.91%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.
Тэгвэл компанийн 💵ам.долларын бондын өгөөж 💹5.75%-11.91% -тай байна.
Хэрэв👆 та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.
Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.


Банкнуудын 💹 ашиг өссөөр...

Өчигдөр: S&P 500 индекс өсөлттэй хаагдлаа. Үүнд, хүлээлтээс давсан сайн үзүүлэлттэй гарсан компанийн тайлангууд, 🗽Холбооны Нөөцийн банкнаас энэ сард хүүг бууруулна гэсэн хүлээлт нөлөөлжээ. Ялангуяа 🏦банкны тайлангууд эерэг гарсан байна.
🏦Bank of America (NYSE:BAC): Жилийн 💹хүүгийн орлогын таамгийн доод хязгаараа нэмж, ашиг нь хүлээлтээс давлаа. Тус банкны хөрөнгө оруулалтын банк нь гуравдугаар улиралд гүйлгээ болон хэлцлүүдээс ашиг хүртжээ.
🏦Morgan Stanley (NYSE:MS): Гуравдугаар улиралд ашигтай ажилласан нь хөрөнгө оруулалтын📜банкируудын хэлцлүүд эерэгээр нөлөөлжээ.
🏦Goldman Sachs (NYSE:GS): Хөрөнгө оруулалтын банкны 💵шимтгэлээ нэмснээр ашиг нь хүлээлтээс давсан байна.
🏦JPMorgan Chase (NYSE:JPM): Жилийн цэвэр хүүгийн орлогын 🎯таамгаа өсгөсөн байна.
🏦Wells Fargo (NYSE:WFC): Хэлцлийн идэвх нэмэгдэж 👆чанаргүй зээл багассан учраас ашиг нь хүлээлтээс давсан байна.
🏦Dollar Tree (NASDAQ:DLTR): Хувьцааны үнэ нь 💹8.3%-иар өсөв. Хямд үнэтэй барааны сүлжээ компани нь ирэх гурван жилд ашиг мэдэгдэхүйц өсөх хэтийн төлөвлөгөөг танилцуулсан байна.

10 САРЫН👆 ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 10 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна
⚒️Уул уурхай-19%
💰ББСБ 19%-20%
🏦Банк Санхүү-20%
🌐https://golomtcapital.com/forms/bid
🌐trader.golomtcapital.com
📱Golomt Capital app


Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд


