- Голомт Капитал ҮЦК
- Posts
- БИТКОЙНЫ ХАНШ 📉 ОГЦОМ УНАЖ ШУУГИАН ТАРИЛАА.
БИТКОЙНЫ ХАНШ 📉 ОГЦОМ УНАЖ ШУУГИАН ТАРИЛАА.
Өндөр өгөөж -Японд байна | Nvidia -Эргэн уналт | Civica - Зарагдана| Голомт Капиталын харилцагчдын өгөөж-20.5 тэрбум

💠Биткойны ханш огцом унаж шуугиан тарилаа.
💠Nvidiaгийн тайлан хүлээлтээс сайн гарсан ч хувьцааны ханш нь уналаа.
💠Хувьцааны өсөлт, валютын ханшаас өгөөж хүртэх үү?
💠Программ хангамж хөгжүүлэгч Civica компани 2.5 тэрбум ам.доллараар зарагдана.
💠Grand Bull Awards арга хэмжээний эцсийн шатны нэр дэвшигчид тодорлоо.
💠“Week 36”-ийн TOP-10 оролцогчийн жагсаалтыг 🥇“Goldie” тэргүүлсээр байна.
💠МХБ-ийн 2023.11.21-ний өдрийн арилжаа

📊 БИТКОЙН-ШУУГИАН
Биткойны ханш огцом уналаа.
🔎Дэлхийн хамгийн том криптовалютын бирж Binance-ын гүйцэтгэх захирал Чанпэн “CZ” Жао нь Сиэтлийн шүүх хурлын үеэр хэд хэдэн эрүүгийн хэрэгт гэм буруутайгаа хүлээж албан тушаалаасаа огцорлоо.
Тодруулбал, Binance биржийг мөнгө угаах үйл ажиллагаанд оролцсон, ялангуяа АНУ-ын хоригт хамрагдсан аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн гэх үндэслэлээр буруутгасан байна.

Мөн тус биржээс гаргасан BNB бараг 11%-иар унасан бөгөөд Binance бирж нь АНУ-ын мөнгө угаахтай тэмцэх хэд хэдэн хууль, санхүүгийн зохицуулалтыг зөрчсөний улмаас 4 тэрбум гаруй ам.долларын торгууль хүлээхээр боллоо.
Харин CZ-г Binance-ын ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохыг хориглосон бөгөөд 50 сая ам.доллараар торгож, шоронд хорих магадлалтай байна.

Биткойны үнэ 5%-иар буурч 35,714 ам.доллар болжээ.
🎯Ийнхүү өчигдөр CZ гэм буруугаа хүлээн зөвшөөрч огцрохоо мэдэгдлээ. Түүний оронд Абу Дабигийн санхүүгийн албаны дарга асан, одоо Binance-ын бүс нутгийн зах зээлийн тэргүүн Ричард Тенг ажиллахаар болсон байна.

📊 GRAND BULL AWARDS
"Grand Bull Awards" арга хэмжээний эцсийн шатны нэр дэвшигчид тодорлоо.
Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч, үнэт цаас гаргагчдын шилдгийг шалгаруулах "Grand Bull Awards 2023" арга хэмжээний 15 номинацид 70 гаруй байгууллагын давхардсан тоогоор 94 нэр дэвшигчийн материал ирснээс үнэлгээний баг 15 номинацийн эцсийн шатанд 60 нэр дэвшигчийг шалгаруулсан байна.

“Grand Bull Awards” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ нь анх 2013 онд тухайн үеийн Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагуудын санаачилгаар зохион байгуулагдсан бөгөөд өдгөө 5 жил тутамд зохион байгуулагддаг төрийн болон хувийн хэвшлийн компаниуд, зах зээлийн мэргэжлийн оролцогчдыг нэг дор цуглуулж шилдгүүдээ шалгаруулдаг уламжлал болсон арга хэмжээ юм.

📊ӨГӨӨЖ
Хувьцааны өсөлт, валютын ханшаас өгөөж хүртэх үү?
📍Тэгвэл Японы Токиогийн хөрөнгийн биржийн хувьцаанууд тохиромжтой гэж зөвлөе.
1.YAMAHA
2.SONY
3.SHISEIDO
4. TOTO

СОНГОХ ШАЛТГААН:
ШАЛТГААН-1 Үнэлгээ бага байна
Nikkei 225 индексийн P/E харьцаа 16 буюу түүхэн 3, 5, 10 жилийн дунджаас доогуур байна. Зах зээлийн үнэлгээ нь 829 их наяд иен бол компаниудын орлого нь үүнээс өндөр 963 их наяд иен байна.
ШАЛТГААН-2 Иенийн ханш ирэх жил өснө
Иенийн ханш дэлхийн санхүүгийн хямрал, азийн хямралын үеийнхээс ч доогуур байна. 2008 оны түвшинд хүрэхийн тулд валютын ханш +24% өсөх боломжтой. Шинжээчдийн таамаглалаар ирэх жил Иенийн ханш дунджаар 10.4% чангарахаар байна.
ШАЛТГААН-3 Ашиг буурсан нь түр зуурынх
Shiseido болон TOTO компаниудын хувьд орлого тогтвортой байгаа ч дайнтай холбоотойгоор бүтээгдэхүүний орц найрлагын үнэ өсөн, ашиг буурч, хувьцааны үнэ унаад буй. Гэхдээ зардал өссөн нь түр зуурынх юм. Цаашид Зүүн өмнөд ази болон Энэтхэгт борлуулалтаа нэмчихвэл өсөхөөр байна.
АНХААРАХ: Ханш унаж дууссан уу, авах тохиромжтой цэг мөн үү? гэдгийг сайтар анхаараарай.

📊ӨСӨЛТ
Nvidiaгийн тайлан хүлээлтээс сайн гарсан ч хувьцааны ханш нь уналаа.
Өчигдөр Nvidia Corporation компани тайлангаа тавилаа. Тайлангийн голлох үзүүлэлтүүд болон ашиг орлогын үзүүлэлтүүд сайн гарч шинжээчдийн хүлээлтийг эвдсэн ч ирэх улирлын төсөөлөл муу байгаа тул тайлан танилцуулсны дараа хувьцааны ханш нь 1.74 хувиар уналаа.
Nvidia компанийн орлого тайлант улиралд өнгөрсөн оны мөн үеэс 206 хувиар өссөн байна.

Харин өнгөрсөн оны мөн үед 680 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан бол тайлант улиралд 9.24 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ.
Тайлангийн үзүүлэлт сайн гарсан ч Санхүү хариуцсан захирал Colette Kress ирэх улирлын тайлан төдийлөн сайн гарахгүй болов уу гэсэн хүлээлттэй байгаагаа мэдэгдсэн байна.
Тэрээр Nvidia компанийн хиймэл оюун ухаан дээр суурилсан ухаалаг чипнүүдийн Ази болон Ойрх Дорнод руу чиглэсэн экспортод хориг тавьж байгаа нь борлуулалтын орлогод сөргөөр нөлөөлж байна гэжээ.
Nvidia компанийн хувьцааны ханш өмнөх оны мөн үеэс 241 хувиар өссөн бол энэ хугацаанд S&P 500 индекс 18 хувиар өсжээ.

GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP
ОНЦЛОХ- WEEK 36🙆🏼♂️
📢“Week 36”-ийн TOP-10 оролцогчийн жагсаалтыг 🥇“Goldie” тэргүүлсээр байгаа бол оролцогч 🥈“TJ” болон “OG” нар хүчтэй өрсөлдсөн хэвээр байна.
💰“Week 36”-ийн байдлаар TOP-100 59 орчим хувь нь АНУ, 23 гаруй хувь нь Ази, 13 орчим хувь нь Европ, үлдсэн хувь нь Австрали, Номхон далайн орнуудад арилжаа хийжээ.
Үүнээс ихэнх хувийг нь АНУ-ын бүтээгдэхүүнүүд бүрдүүлсэн бөгөөд ойролцоогоор тавны нэг нь БНХАУ-ын зах зээл төвлөрсөн байна.

💵 TOP-100 оролцогчийн хөрөнгө оруулалтын багцыг бүрдлээр нь авч үзвэл 35.11 хувь нь мөчлөгийн чанартай хэрэглээний бүтээгдэхүүн, 18.16 хувь нь үндсэн бараа материал, 16.85 хувь нь технологи, 10.13 хувь нь аж үйлдвэр, 2.65 хувь нь эрчим хүч, үлдсэн нь харилцаа холбоо, банк санхүү, эрүүл мэнд болон мөчлөгийн бус чанартай хэрэглээний бүтээгдэхүүний салбарт хөрөнгө оруулжээ.
💸Өнгөрөгч 7 хоногт TOP-100 оролцогчийн хамгийн их арилжсан хувьцаанд Tesla Inc [NASDAQ: TSLA], Rio Tinto [ASX: RIO], XPeng Inc [NYSE: XPEV], Under Armour Inc [NYSE: UA] болон American Airlines Group Inc [NASDAQ: AAL] зэрэг компаниудын хувьцаа орж байна.

📊 ХУДАЛДАН АВАЛТ
Программ хангамж хөгжүүлэгч Civica компани 2.5 тэрбум ам.доллараар зарагдана.
Хөрөнгө оруулалтын менежментийн Blackstone саяхан Их Британийн Бирмингэм болон Эдинбург хотод зочид буудал худалдан авсан.
Тэгвэл энэ Blackstone болон Permira хөрөнгө оруулалтын компаниуд онлайн худалдааны Adevinta платформыг 141 тэрбум Норвеги кроноор буюу 13.2 тэрбум ам.доллараар худалдан авах санал тавьжээ.

Civica компани нь 142 тэрбум ам.долларын хөрөнгө удирддаг Partners Group-ын эзэмшилд 2017 оноос хойш байгаа бөгөөд 6000 гаруй байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг байна.
Гадаад арилжааны брокер ☝️ 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер ☝️ 8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

УУЛ УУРХАЙ, БАРИЛГА, БАНК САНХҮҮГИЙН ТОП КОМПАНИУДЫН БОНД
Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөж, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа захиалгуудыг амжилттай хааж, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарын ТОП компаниудын бондын захиалгуудаа авч байна.

Түүнчлэн бид бондын үндсэн болон хүүгийн төлөлтийг 🕰️НЭГ ч хоногийн хоцролтгүйгээр харилцагчийн үнэт цаасны дансанд байршуулан ажилладаг.

📊 ШИНЭ - IPO
ДИЖИТАЛ ШИЙДЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ- УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын дижитал төлбөрийн системийн дэд бүтцийг амжилттай бүтээж банк, санхүү, худалдаа, үйлчилгээний салбарт QPay Mongolia үйлчилгээг амжилттай нэвтрүүлж буй Innovation Investment компани нь хувьцаагаа анх удаа олон нийтэд санал болгоход бэлэн болж, урьдчилсан захиалга эхэллээ.

Нэгж хувьцааны үнэ: 225 төгрөг
Татан төвлөрүүлэх хөрөнгө: 8.3 тэрбум төгрөг
Санал болгох хувь: 20%
Хувьцааны захиалга: 2023.12.04-12.08


МХБ-ийн 2023.11.21-ний өдрийн арилжаа
2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 210,640,516 төгрөгийн үнийн дүн бүхий 729,679 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 50,119 ширхэг нэгж эрх 8,893,713 төгрөгөөр арилжигдсан байна.
✅ УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,688,000 юань буюу 8,953,607,680 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 288,750 ам.доллар буюу 993,097,875 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт: 10,166,239,784 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.4 хувиар буурч, 36,576.82 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,177,219,261,281 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
