- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Nvidia-н хувьцааны ханш хүчтэй хэвээр байна.
Nvidia-н хувьцааны ханш хүчтэй хэвээр байна.
Nvidia-н хувьцааны ханш | Онцлох бонд | Хятад улс газрын тосны хомсдолд бэлтгэлтэй байжээ | Зах зээл түр сэргэв | Урилга: VIBER суваг |

📈Nvidia-н хувьцааны ханш хүчтэй хэвээр байна.
Nvidia компанийн хувьцаа сүүлийн 10 хоногт 18 хувиар хүчтэй өслөө. Энэхүү өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь хиймэл оюун ухааны эрэлт огцом тэлж буй явдал юм. Nvidia-ийн гүйцэтгэх захирал Jensen Huang-ын мэдээлснээр тус компани 2027 он хүртэлх хугацаанд $1 их наядын GPU захиалга авсан нь AI дэд бүтцийн эрэлт ямар өндөр түвшинд хүрснийг илтгэж байна.

AI-ийн энэхүү тэсрэлт нь дэлхийн хамгийн том технологийн компаниудыг Nvidia-ийн чипийг их хэмжээгээр худалдан авахад хүргэж байна. Meta, Amazon, Google, Microsoft зэрэг компаниуд дата төв, AI системээ өргөтгөхийн тулд Nvidia-ийн бүтээгдэхүүнд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна.
Үүний үр дүнд Nvidia-ийн дата төвийн орлого жилийн дүнгээр 75%-иар өсөж, нийт орлогын 88%-ийг бүрдүүлэх болсон нь компанийн бизнесийн бүтэц бүрэн өөрчлөгдсөнийг харуулж байна.

🪙ОНЦЛОХ БОНД
🔥ТОП-100 ААН-ийн нэг, үндэсний тэргүүлэгч компанийн ам.долларын бондод хөрөнгө оруулах боломж нээгдлээ!
💰Нөхцөл:
• Жилийн хүү: 11%
• Хугацаа: 24 сар
• Хүү олголт: Улирал тутам
✅Ам.долларын бондын давуу тал:
• Төгрөгийн ханшийн сулралаас хамгаална
• Валютын ханшийн өсөлтөөс давхар өгөөж хүртэх боломжтой
• Хүү + ханшийн өөрчлөлтөөс нийлмэл өгөөж хүртэнэ

👉 Ам.долларын бонд нь таны хөрөнгийг хамгаалахын зэрэгцээ өсгөх боломжийг бүрдүүлнэ.
📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх: https://trader.golomtcapital.com/

🛢️Хятад улс дайнаас шалтгаалан үүсэж буй газрын тосны хомсдолд бэлтгэлтэй байжээ.
Хятад улс АНУ-ын Ормузын хоолойн бүслэлтийн нөлөөг даван гарахад бэлтгэл сайн байгаа. Дайн эхлэхээс өмнө Хятад нефтийнхээ ойролцоогоор 14%-ийг Саудын Арабаас, 11%-ийг Иранаас, 29%-ийг Ойрхи Дорнодын бусад орнуудаас импортолдог байсан.
Үүн дээр Орос 20%-ийг нийлүүлж, үлдсэн 26% нь дэлхийн бусад бүс нутгаас бүрдэж байжээ.Дайны нөхцөлд ч Ираны нефтийн урсгал Хятад руу үргэлжилж байгаа нь тус улсыг Азийн орнуудаас хамгийн бага нөлөөлөлд өртсөнд тооцогдож байна.

Гэсэн хэдий ч Саудын Араб болон АНЭУ нефтийн экспортоо өөр сувгаар чиглүүлж байгаа ч Хятад нийт нефтийн импортынхоо дор хаяж 20%-ийг алдаад байна.Үүний зэрэгцээ Хятад сүүлийн арван жилд дэлхийн хамгийн том стратегийн нефтийн нөөцийг бүрдүүлж, 1 тэрбум гаруй баррель нефть нөөцөлсөн байна.
Иймд Иранаас нийлүүлэх нефть 2 сар тасалдсан ч Хятадын нөөц ердөө ойролцоогоор 10%-иар багасах тооцоо гарчээ. Хятад улс ийм нөхцөл байдалд олон жилийн турш бэлтгэж ирсэн бөгөөд эрчим хүчний шокийг харьцангуй тогтвортой даван туулах боломжтой байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
