NVIDIA-ИЙН ЧИП: ХЯТАДЫН ЭРЭЛТИЙГ ХАНГАЖ ДИЙЛЭХГҮЙ БАЙНА

|📈Хятадын автомашинууд Европт|МХБ-ийн ашиг буурлаа|🤩GC Супермаркет: Шинэ Бонд |Morgan Stanley|🌍Гадаад арилжааны мэдээг Viber cувгаас|

Nvidia-ийн чип: Хятадын эрэлтийг хангаж дийлэхгүй байна

АНУ-ын экспортын хориг түр хугацаанд цуцлагдсан энэ үед Nvidia-г Хятадын том зах зээлийг аль болох чадлаараа ашиглах болов уу гэсэн хүлээлт байна.

⚠️Гэвч Nvidia-ийн H20 хиймэл оюуны чипийн нөөц нь Хятадын эрчимтэй өсөж буй эрэлтийг хангаж чадахгүй байна.

Одоогоор Nvidia (NASDAQ:NVDA)-д 600,000–900,000 ширхэг H20 чипийн нөөц байгаа бол эрэлт нь 1.8 саяд хүрч болзошгүй гэнэ.

🚚Nvidia 2025 оны эхний улиралд ойролцоогоор 300,000 чип нийлүүлсэн нь хориг тавигдахын өмнөхтэй ойролцоо үзүүлэлт юм.

💰Шинжээчид 2025 онд Хятадын хиймэл оюунд оруулах оруулах хөрөнгө оруулалтын төсөөллийг 40%-иар нэмж $108 тэрбумд хүргэсэн.

📈Morgan Stanley: S&P 500 индексийг 7200 нэгжид хүрнэ гэж таамаглав

🎯Morgan Stanley банкны хувьцааны стратегич Майкл Вилсон S&P 500 индексийг ирэх оны дунд үе гэхэд 7200 нэгжид хүрэх боломжтой гэж мэдэгдэв.

Үүнд компаниудын орлого аажмаар сэргэх, макро эдийн засгийн таатай нөхцөлүүд нөлөөлнө гэжээ.

Тэрээр одоогийн нөхцөл байдлыг "энгийн биш мөчлөг" гэж тодорхойлоод, 2022 онд эхэлсэн орлогын уналт 2025 оны 4 сард дууссан гэж үзэж байна.

🚀Alibaba ухаалаг нүдний шил танилцуулснаар хувьцааны үнэ нь өсөв

👓Alibaba компани хиймэл оюун ухаанд суурилсан анхны ухаалаг нүдний шил болох Quark AI Glasses-ийг танилцуулж, технологийн өрсөлдөөнд шинээр хүч түрэн орж ирлээ.

Өчигдөр Alibaba компани хиймэл оюун ухаанд суурилсан анхны ухаалаг нүдний шил Quark AI Glasses-ийг танилцуулснаар хувьцааны үнэ нь 2%-иар өсөв.

GC БОНД СУПЕРМАРКЕТ: 7 САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

  • 💰Жилийн 19% хүүтэй

  • 📅Хугацаа: 18 сар

  • 🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🔍Санхүүгийн салбарын бондыг сонгох шалтгаан

Аливаа улс орны эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь санхүүгийн салбар байдаг. Эдийн засаг өсөлттэй үед санхүүгийн салбар нь хамгийн өндөр ашигтай ажилладаг.

🛡️Харин эдийн засаг агших үед санхүүгийн салбарын барьцаа хөрөнгө хамгийн сайн хөрвөх чадвартай буюу эрсдэл багатайд тооцогддог юм.

🎯Өөрөөр хэлбэл, санхүүгийн салбарын бонд нь хамгийн өндөр өгөөжтэй бөгөөд эрсдэл багатай бонд юм

🤯Хятадын автомашинууд Европт Mercedes-тэй ижил түвшинд хүрлээ!

🎯2025 оны 6 сард Европын автомашины зах зээл агшиж, Хятадын брэндүүдийн борлуулалт огцом өсөв. Энэхүү өсөлт нь тэднийг зах зээлд эзлэх хувиараа Mercedes-Benz-ийн хэмжээнд хүргэлээ.

🚀2025 оны 6 сард Европын автомашины зах зээл 4.4%-иар агшиж 1.25 сая автомашин шинээр бүртгэгдэв. JATO Dynamics-ийн мэдээлснээр Хятадын брэндүүдийн борлуулалт 91%-иар өссөнөөс BYD 70,500 машин борлуулж 311%-иар өсжээ.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд