• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • 💵 ГОЛОМТ БАНКНЫ АМ.ДОЛЛАРЫН БОНД |⚖️ ҮНЭТ ЦААСНЫ ХАНШИЙН ЗӨРҮҮНИЙ АЛБАН ТАТВАР СУУТГАХ НЬ | Nvidia компанийн хувьцааны ханш

💵 ГОЛОМТ БАНКНЫ АМ.ДОЛЛАРЫН БОНД |⚖️ ҮНЭТ ЦААСНЫ ХАНШИЙН ЗӨРҮҮНИЙ АЛБАН ТАТВАР СУУТГАХ НЬ | Nvidia компанийн хувьцааны ханш

💵 ГОЛОМТ БАНКНЫ АМ.ДОЛЛАРЫН БОНД |⚖️ ҮНЭТ ЦААСНЫ ХАНШИЙН ЗӨРҮҮНИЙ АЛБАН ТАТВАР СУУТГАХ НЬ | Nvidia компанийн хувьцааны ханш

Ипотекийн зээлийн хүү өндөр хэвээр байгаа тул шинэ орон сууцны барилгын ажил удааширч байна.

Өндөр хүүгийн хариуд барилгын компаниуд орон сууцны төслүүдээ буцаан татсанаар АНУ-д шинэ орон сууцны барилгын ажил 5-р сард хүлээгдэж байснаас багасаад байгаа юм. Шинэ орон сууцны барилгын ажил өнгөрсөн сард 5.5 хувиар буурч, 1.28 саяд хүрсэн нь ганхаж байсан орон сууцны зах зээлийг улам илүү хагалах шинж тэмдэг болж байна.  Мөн барилга барих зөвшөөрөл 3.8 хувиар буурсан нь ирээдүйд баригдах барилга байгууламж бага байгааг харуулж байна. АНУ-ын 30 жилийн хугацаатай орон сууцны зээлийн дундаж хүү 6.87 хувьд хүрч сүүлийн арван жилд байгаагүй дээд хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан орон сууцны барилгын салбарын бууралт гарч байна. 

 Орон сууц худалдаж авах гэж байгаа хэрэглэгчдэд хамгийн тааламжтай зүйл бол нийлүүлэлт байдаг бөгөөд олон сонголт байх тусам худалдан авах хандлага өсдөг байна. Орон сууцны нийлүүлэлт буурч байгаа нь үнийн өсөлтийг өндөр байлгах хүчин зүйл болж байдаг юм. Холбооны нөөцийн сангийн гишүүд энэ жилдээ багтааж нэг удаа л бодлогын хүүгээ бууруулна гэж мэдэгдсэн нь орон сууцны зээлийн хүү ойрын хугацаанд буурах хүлээлт харагдахгүй байна.  

 Ипотекийн зээлийн хүү 2021 онд 3 орчим хувьтай байсан нь одоогийн түвшнээс хоёр дахин бага байсан байна.  

ГОЛОМТ БАНКНЫ АМ.ДОЛЛАРЫН 💵 БОНДЫГ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНААС АВАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ

Голомт банк олон улсын зах зээлд жилийн 📈11%-ийн хүүтэй, 📅2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.

Хэрэв та Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмших эрх нээгдлээ.

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

ҮНЭТ ЦААСНЫ ХАНШИЙН ЗӨРҮҮНИЙ АЛБАН ТАТВАР СУУТГАХ НЬ

Өнгөрөгч онд буюу 2023 оны 11 сарын 10-нд Хувь хүний орлогын албан татварын тухай болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд үнэт цаасны ханшийн зөрүүний албан татвар (capital gain tax)-г суутган төлөх, хөнгөлөх нэмэлт өөрчлөлтүүд орсон.

Тодруулбал:

ü “А” ХК-ийн хувьцааг 100 төгрөгөөр худалдан авч 110 төгрөгөөр зарвал зөрүү ашиг болох 10 төгрөгөөс татвар суутган төлөх юм. Ийнхүү суутгахдаа ханшийн зөрүүний ашиг болох 10 төгрөгөөс тухайн үнэт цаасыг худалдан авахад баримтаар нотлогдох гарсан зардлыг (ҮЦТХТ, СЗХ, Бирж, Брокерт төлсөн арилжааны шимтгэлүүд нь зардал болно) хасаж үлдсэн хэсгээс албан татварыг суутгана.

ü Татварыг суутган төлөгч нь тухайн үнэт цаас хадгалагдаж буй Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Кастодиан банк байх юм.

ü Татварын хувь хэмжээний хувьд хуульд зааснаар 2024-2026 онд 10%-ын татварыг 90 хувиар хөнгөлж 1%-иар тооцож суутган төлөх бол, 2027-2029 онд 10%-ын татварыг 50 хувиар хөнгөлж 5%-иар тус тус суутган төлнө.

Эцэст нь:

ü Дээр дурдсан ханшийн зөрүүний албан татварын суутган төлж эхлэх хуулийн хугацаа нь 2024 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэх юм.

ü Энэхүү хуулийн үйлчлэлд хувь хүн, хуулийн этгээдийн борлуулсан үнэт цаас (хувьцаа, бонд, ХБҮЦ гэх мэт) бүгд хамаарна.

ü Энэхүү албан татвар суутгах харилцааг нарийвчлан зохицуулах “Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, суутган тооцох, төсөвт төлөх, тайлагнах журам”-ыг Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга хамтран батлаад байна.

Nvidia компанийн хувьцааны ханшийн хөдөлгөөн АНУ-ын голлох индексүүдийн чиглэлийг тодорхойлж байна.

 

Өнгөрсөн долоо хоногт nvidia компани бүх цаг үеийн түүхэн дээд ханшаа тогтоож, дэлхийн хамгийн том компани болсон. Харин түүнээс хойш оройны цэгээсээ хувьцааны ханш нь 16 гаруй хувиар унаад байна. Дэлхийн хамгийн том компанийн энэхүү уналт S&P500 болон Nasdaq100 индексүүдийн унах гол шалтгаан болж байна. Өчигдрийн арилжаагаар S&P500 индекс 0.3%-иар унасан болNasdaq100 индекс 1.1%-иар унасан байна. Харин аж үйлдвэрийн компаниуд багтдаг Dow Jones индекс 0.7 хувиар өсчээ.

Gpu Ray Tracing GIF by NVIDIA GeForce

Энэ оны эхний улиралд NVIDIA компаний үзүүлэлт зах зээлийн хүлээлтийг давсан бөгөөд бусад хагас дамжуулагч үйлдвэрлэгч компанийг тойрсон макро эдийн засгийн шуургаас амжилттай гарсан. Үүнээс шалтгаалж зарим шинжээчид энэхүү хувьцааны үнийн уналтаар NVIDIA-н хувьцааг худалдаж авах тохиромжтой цаг эсэх талаар хэлэлцэж байна.

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

Shein Лондонд IPO хийж магадгүй

Хувцас загварын Shein Лондон хотноо IPO хийх өргөдлийг нууцаар өгөөд байна. Өмнө нь тус компани 11-р сард АНУ-д IPO хийх өргөдлөө мөн адилаар нууцаар өгөөд байсан хэдий ч тус улсын эрх баригчдын дэмжлэгийг авч чадалгүйгээр Их Британи луу анхаарлаа хандуулахаар боллоо. АНУ-ын эрх баригчид Shein-ы нийлүүлэлтийн сүлжээнд албадлагын хөдөлмөр орсон байгаагаас гадна АНУ-ын татвар чөлөөлөх нөхцөлийг хэтрүүлэн ашиглан үйл ажиллагаа явуулж байна гэсэн асуудлуудыг дэвшүүлсэн байна. Shein компани нь 2008 онд Нанжин хотноо үүсгэн байгуулагдсан бөгөөд 2021 онд төв оффисоо Сингапур луу шилжүүлж байжээ.

Тус компанийн үйл ажиллагааны дийлэнх нь БНХАУ-д суурилдаг учир гадаадад IPO гаргахын тулд Бэйжингийн эрх баригчдаас зөвшөөрөл авах шаардлагатай байсан нь АНУ-ын нүдэнд БНХАУ-ын төрөөс хамааралтай компаниудын тоонд оруулж IPO хийхэд бэрхшээл учруулж байна. 

СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА: “Глобал санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, валютын урсгал ба ханш”

Ментор: Эдийн засагч Д.Ган-Очир

Хэзээ: 2024.06.25

Хэдэн цагт: 19:00

Тус сургалтыг танхимаар орох тул Golomt Capital Championship-2 уралдаанд ородцогчид бүртгэлтэй и-мэйлээ шалган танхимын байршлын талаарх мэдээллийг авна уу. Мөн оролцох хүсэлтэй, гадаад арилжааг сонирхдог хүмүүс бүртгэлээ хийлгэнэ үү.

Уралдаанд оролцогчдоос өөрсдийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 🏆3 ялагч тодорч нийт 💵350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.

УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА СУНГАГДЛАА

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

МХБ-ийн 2024.06.24-ны өдрийн арилжаа

 

2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 510,921,846 төгрөгийн үнийн дүн бүхий 1,732,390 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Шарын гол ХК (SHG +9.20%)

  • ЛэндМН ББСБ ХК (LEND +7.21%)

  • Монголын хөрөнгийн бирж ХК (MSE +6.17%)

  • Жидакс ХК (SOH -13.53%)

  • Ремикон ХК (RMC -12.97%)

  • Худалдаа Хөгжлийн банк (TDB -10.15%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 32,338 ширхэг нэгж эрх 16,221,123 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан 2 ширхэг үнэт цаас 199,800 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 602 ширхэг бонд 60,146,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,424,000 юань буюу 10,906,448,640  төгрөгөөр

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 780,978,660 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,544,000 юань буюу 5,840,611,840 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн багц 6,300 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 390,600 ам.доллар буюу 1,320,563,916 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 19,436,091,825 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.32% хувиар буурч, 43,661.3 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,117,375,044,751 төгрөг боллоо.

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!