NVIDIA ХЯТАДЫН ӨРСӨЛДӨӨНИЙ ХУУЛИЙГ ЗӨРЧЛӨӨ🚨

|🚀Google 3 их наядын клубт!|Шинэ Бонд|💰Маскийн $1 тэрбумын хувьцааны худалдан авалт!|Хятад АНУ-ын чипүүдийг шалгаж байна!|

NVIDIA ХЯТАДЫН ӨРСӨЛДӨӨНИЙ ХУУЛИЙГ ЗӨРЧЛӨӨ

Хятадын зах зээлийн зохицуулагч байгууллага Даваа гарагт АНУ-ын чип үйлдвэрлэгч Nvidia (NASDAQ:NVDA)-д хийж буй шалгалтаа сунгахаа мэдэгдлээ. Урьдчилсан шалгалтаар Nvidia компани Хятад улсын өрсөлдөөний хуулийг зөрчсөн нь тогтоогдсон хэмээн тэд мэдэгдсэн байна.

Уг шалгалт нь Nvidia-ийн 2020 онд Израилийн чип зохион бүтээгч Mellanox Technologies-ийг худалдан авсан үйл ажиллагаанд төвлөрч байгаа бөгөөд тухайн үед Бээжин тодорхой нөхцөлтэйгөөр уг нэгдлийг зөвшөөрсөн юм. Гэвч Калифорнид төвтэй энэ компани тавигдсан шаардлагуудыг биелүүлээгүй гэж үзэж байна.

📉Мэдээ гарсны дараа Nvidia-ийн хувьцаа Даваа гарагт 2 гаруй хувиар унав.

ЭЛОН МАСК КОМПАНИЙНХАА 💰1 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВЛАА!

📈Tesla-ийн хувьцаа огцом өсөв. Учир нь гүйцэтгэх захирал Элон Маск өнгөрсөн Баасан гарагт 2.57 сая ширхэг хувьцааг янз бүрийн үнээр худалдан авч, нийтдээ ойролцоогоор 1 тэрбум долларын худалдан авалт хийснээ Санхүүгийн зохицуулах байгууллагад мэдүүлжээ. Энэ нь Маскийн хувьд 2020 оноос хойших нээлттэй зах зээл дээр хийсэн анхны томоохон худалдан авалт бөгөөд мөн хувийн хамгийн том дотоод худалдан авалт болж байна.

💪Тэрбээр хамгийн сүүлд 2020 оны хоёрдугаар сарын 14-нд 200 мянган ширхэг, ойролцоогоор 10 сая долларын үнэтэй хувьцаа худалдан авч байсан. Энэ удаагийн 1 тэрбум долларын худалдан авалт нь өмнөхөөс хэдэн арав дахин том хэмжээтэй бөгөөд хөрөнгө оруулагчдад хүчтэй дохио өгч байна.

GOOGLE 3 ИХ НАЯД ДОЛЛАРЫН ҮНЭЛГЭЭТЭЙ КОМПАНИЙН ЭГНЭЭНД НЭГДЛЭЭ! 🚀

💰Alphabet компанийн хувьцааны ханш 251.61 ам.долларт хүрснээр зах зээлийн үнэлгээ нь 3 их наяд ам.долларыг давж, дэлхийн дөрөв дэх том компани боллоо. Ингэснээр Google нь Apple,Microsoft,Nvidia компаниудын араас 3 их наядын клубт нэгдэв. Харин хиймэл оюун ухааны чипийн эрэлтээр илүү түрүүлж буй Nvidia компанийн зах зээлийн үнэлгээ аль хэдийнэ 4 их наяд ам.долларт хүрээд байна.

🤖Google өнөөдөр хиймэл оюун ухааны салбарын гол тоглогчдын нэг бөгөөд өөрийн Gemini загвар болон чатботоор зах зээлд амжилттай өрсөлдөж байна. Мөн Microsoft, Amazon-ийн нэгэн адил хиймэл оюун ухаанаа үүлэн тооцооллын үйлчилгээтэй хослуулж, шинэ хэрэглэгчид болон одоо байгаа байгууллагуудыг AI шийдлээр хангах хүчирхэг сонголт болж байна.

40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН 20% ӨГӨӨЖТЭЙ БОНД

  • 💰Жилийн 20% хүүтэй

  • 📅Хугацаа: 24 сар

  • 🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🚀40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН БОНД АВААД 20%-ИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЭРЭЙ

Өөрт байгаа мөнгөө өндөр өгөөжөөр өсгөх боломж байна.

Учир нь бондын хүү дунджаар 19.5% байгаа нь төгрөгийн хадгаламжийн хүүнээс 6.5-7.5 хувиар илүү байгаа юм.

Тэр дундаа 40%-ийн өсөлттэй салбарын компанийн бондыг авснаар 20%-ийн өгөөж хүртэх боломжтой.

🚨 ХЯТАД УЛС АНУ-ЫН АНАЛОГ ЧИПҮҮДЭД ДАМПИНГИЙН ЭСРЭГ МӨРДӨН ШАЛГАЛТ ЭХЛҮҮЛЛЭЭ!

📉Хятад улс АНУ-аас импортолж буй аналог интеграл чипүүдэд (IC) дампингийн эсрэг мөрдөн шалгалт эхлүүлснээ албан ёсоор зарлалаа. Энэхүү шалгалтын үндэслэл нь АНУ-ын чип үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс хэт доогуур үнээр борлуулж, Хятадын дотоодын үйлдвэрлэгчдэд шударга бус дарамт учруулж байна гэсэн гомдолтой холбоотой юм.

💡Уг мөрдөн шалгалт нь нэг жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд голчлон 40 нанометр (нм) ба түүнээс дээш технологиор үйлдвэрлэсэн чипүүдийг хамарна.Эдгээр чипүүдийг ахуйн цахилгаан хэрэгсэл, үйлдвэрийн төхөөрөмж зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнд өргөнөөр ашигладаг.