NVIDIA-ийн чипийг Хятадад худалдахыг бүрмөсөн хориглох уу?

|🤖Робот такси төлөвлөгөө нь Xpeng-ийн хувьцааг өсгөв|Intel-ийн хувьцаа 38.06 ам.долларт хүрч өслөө!|ЗГ-ын бонд💵4.98%-6.11%|

NVIDIA-ИЙН ЧИПИЙГ ХЯТАДАД ХУДАЛДАХЫГ БҮРМӨСӨН ХОРИГЛОХ УУ?

The Information сэтгүүл нь 3 эх сурвалжаас иш татан, Трампын засгийн газар NVIDIA корпорацын (NASDAQ: NVDA) багасгасан хүчин чадалтай, хиймэл оюун ухааны чипийг Хятадад худалдахыг хориглохоор төлөвлөж байгаа талаар мэдээлжээ.

🌐Хиймэл оюун ухааны дэвшилтэт чип үйлдвэрлэгч Nvidia компани нь АНУ, Хятадын худалдааны дайнд өртөөд буй.

📈Хэдийгээр худалдааны хурцадмал байдал намжих үеэр Nvidia-гийн H20 чипийг Хятадад борлуулахыг зөвшөөрсөн ч, БНХАУ дотооддоо чипний бие даасан байдлаа хангахаар зорьж байна.

INTEL КОРПОРАЦИЙН ХУВЬЦАА🚀38.06 АМ.ДОЛЛАРТ ХҮРЧ ӨСЛӨӨ!

🤝Tesla-ийн Гүйцэтгэх захирал Илон Маск хувьцаа эзэмшигчдийнхээ хурлын үеэр “Автомашины жолоодлогын систем болон робот таксиг хөгжүүлэх зорилгоор Intel-тэй хамтран ажиллаж болзошгүй” гэж мэдэгджээ.

📈Энэ мэдээллийн дараа Intel корпорацийн (NASDAQ: INTC) хувьцааны ханш 2.2%-иар өсөж, 38.06 ам.долларт хүрлээ.

  • Түүнчлэн Илон Маск, робот таксины өргөжилт нь чипний “асар их эрэлт”-ийг бий болгож байгаа учраас өөрийн чипний үйлдвэрийг барина гэжээ.

  • Одоогоор Tesla нь AI цуврал чипээ TSMC болон Samsung компанид үйлдвэрлэдэг бөгөөд цахилгаан автомашиндаа ашигладаг.

Компанийн бонд💵4.22%-11.85%|💵Засгийн газрын бонд 4.98%-6.11%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.

Тэгвэл: 

  • 💰Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 4.98%-6.11%

  • 💰Компанийн бондын өгөөж 4.22%-11.85%

👆Хэрэв та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.

  • Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.

  • Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.

РОБОТ ТАКСИГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ НЬ XPENG-ИЙН ХУВЬЦААГ ӨСГӨВ!

📈XPeng-ийн Хонконгийн биржид бүртгэлтэй хувьцаа 5.6%-иар өсөж HK$94.45-д хүрсэн бол АНУ-д бүртгэлтэй хувьцаа нь 10%-иар өсчээ.

🤖Энэ нь тус компани “AI Day” арга хэмжээний үеэр гуманоид робот болон робот такси үйлчилгээг хөгжүүлэх төлөвлөгөөг танилцуулсантай холбоотой.

🧠“IRON” нэртэй дараагийн үеийн хүн дүрст робот нь XPeng-ийн бүтээсэн “Turing” хиймэл оюуны чипээр ажилладаг бөгөөд 2026 оны эцсээс цувралаар үйлдвэрлэх юм байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд