- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📢NVIDIA КОМПАНИЙН ҮНЭЛГЭЭ 📊 ХЯТАДЫН ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛТЭЙ ТЭНЦҮҮ
📢NVIDIA КОМПАНИЙН ҮНЭЛГЭЭ 📊 ХЯТАДЫН ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛТЭЙ ТЭНЦҮҮ
📍Apple - Борлуулалт | 🔎Nuvei - Зарагдана| Huawei-Цэвэр ашиг | 💵 БОГИНО ХУГАЦААТ БОНДЫН 📊 ЗАХИАЛГА АВЧ БАЙНА


"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН БОЛОМЖУУД" УУЛЗАЛТ 4 САРЫН 9-НД БОЛНО
Голомт Капитал ҮЦК нь Монголын Бизнесийн Зөвлөл /BCM/-тэй хамтран 2024 оны 4 сарын 9-нд "Монголын хөрөнгийн зах зээлийн боломжууд" сэдэвт уулзалтыг зохион байгуулах гэж байна.
Тус уулзалтын үндсэн илтгэгч Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Нарангэрэл “Монголын хөрөнгийн зах зээл дэх боломжууд” сэдвээр илтгэл тавих бол Capital Markets Mongolia компанийн гүйцэтгэх захирал Э.Золбаяр “Хөрөнгө оруулагчидтай үр дүнтэй харилцах нь” сэдвээр илтгэл тавина.
📢Мөн тус уулзалтад Хан Алтай Ресурс ХХК, ЛэндМН ББСБ ХК-ийн удирдлагууд оролцож, хөрөнгийн зах зээлийн боломжийн тухай өөрсдийн туршлагаа хуваалцах юм.

Зохицуулагч:
Э.Золбаяр /Capital Markets Mongolia ХХК-ийн Гүйцэтгэх захирал/
Хэлэлцүүлэгт оролцогчид:
Б.Буянхишиг /Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга/
Б.Дөлгөөн /Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны зах зээлийн Газрын дарга/
С.Ган-Эрдэнэ /Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал/
Б.Гантулга /Хан Алтай Ресурс ХХК-ийн ТУЗ-ийн дарга/
Ц.Ууганбаяр /ЛэндМН ББСБ ХК-ийн Гүйцэтгэх захирал, МБЗ-ийн ТУЗ-ийн гишүүн/

Энэхүү уулзалтад хүрэлцэн ирснээр бизнес эрхлэгч та:
Хөрөнгө оруулалт татах үр дүнтэй стратеги
Хөрөнгийн зах зээлийн олон талт боломжуудтай танилцах
Бизнесээ тэлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд шаардлагатай дэлгэрэнгүй мэдээлэл авах
Монголын хөрөнгийн зах зээлийн талаар иж бүрэн ойлголттой болох зэрэг ач холбогдолтой юм.
📅Хэзээ: 2024.04.09
🏬Хаана: Шангри-Ла зочид буудлын Улаанбаатар танхимд
⏲️Хэдэн цагт: 14:00-17:00
We are pleased to announce our esteemed panelists who will be joining us for our upcoming April Monthly Meeting, in collaboration with our member Golomt Capital, under the theme of "Opportunities in Mongolian Capital Markets." This monthly meeting will be held on 9 April 2024 at the Shangri-La Hotel Ulaanbaatar, Ballroom from 14:00 to 17:00.
Business Council of Mongolia / Монголын бизнесийн зөвлөл’s April Monthly Meeting includes high profile keynote speakers and panelists from Санхүүгийн Зохицуулах Хороо (Financial Regulatory Commission), Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (Mongolian Association of Securities Dealers), Golomt Capital, Khan Altai resource - Хан Алтай ресурс, CMM - Capital Markets Mongolia, and LendMN.
Moderator:
E. Zolbayar, CEO of Capital Markets Mongolia
Panelists:
B. Buyankhishig, Secretary-General of the Mongolian Association of Securities Dealers
B. Dulguun, Director-General of the Securities Market Department, Financial Regulatory Commission
S. Gan-Erdene, CEO of Golomt Capital
B. Gantulga, Chairman of Khan Altai Resource
Ts. Uuganbayar, CEO of LendMN and Board Member of the BCM


Nvidia компанийн зах зээлийн үнэлгээ Хятадын хувьцааны зах зээлтэй тэнцүү
Nvidia компанийн зах зээлийн үнэлгээ 1.7 их наяд ам.долларт хүрснээр Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй H ангиллын нийт хувьцаануудын үнэлгээтэй адил болжээ.
Nvidia-ийн хувьцаа 2023 онд 239%-иар өссөн бол 2024 оны эхний улиралд 41%-иар өссөн байна.

Хурдацтай хөгжил
Nvidia нь Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй H ангиллын Хятадын компаниудын нийт зах зээлийн үнэлгээтэй тэнцэх хэмжээнд хүртэл гайхалтай хурдацтай хөгжиж байна.

Шинжээчийн ишлэл
Bank of America-гийн Хөрөнгө оруулалтын ахлах стратегич Майкл Хартнетт шинэ судалгааны тайландаа “Nvidia компани сүүлийн хоёр сарын хугацаанд зах зээлийн үнэлгээгээ 600 тэрбум доллароор нэмж зах зээлийн үнэлгээг 1.7 их наяд ам.долларт хүргэлээ. Энэ нь Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Хятадын бүх компаниудтай эн зэрэгцэж байна” гэж онцолжээ.

Хөрөнгө оруулалтын ахлах стратегич Майкл Хартнетт
📍Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд нь олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцсэн, дэлхий даяарх брокерын компаниудад шууд хүртээмжтэй байдаг тул маш сайн компаниуд гэж тооцогддог.


Apple компанийн БНХАУ дахь борлуулалт буурлаа
Apple компанийн борлуулалтын 17% нь БНХАУ-аас бүрддэг. Тэгвэл тус компани БНХАУ-д 2-р сард 2.4 сая ширхэг ухаалаг гар утас экспортолсон нь өнгөрсөн оныхоос 50 гаруй хувиар буурсан үзүүлэлт боллоо.
Мөн 1 сард Apple компани БНХАУ-д 5.5 сая ухаалаг утас экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39%-иар буурсан үзүүлэлт юм.

Шалтгаан
🔴Huawei Technologies компани өрсөлдөөнд орж ирснээр Apple компанийн зах зээлд эзлэх байр суурийг хуваалцаж, Apple компанийн борлуулалтын үнэ 1 сард буурахад гол нөлөөг үзүүлжээ.
🔴Мөн нэг шалтгаан нь New Jersey мужийн холбооны шүүхээс Apple-ийг хэрэглэгчдээ андройд утсан дээр хэрэглэдэг өөр системүүдийг ашиглах боломжийг хязгаарласан гэж буруутгаад байгаа юм.

Дээрх шалтгануудаас үүдэн Apple компанийн хувьцааны ханш он гарснаас хойш 9.0%-иар буурсан нь Magnificent 7-д багтах хувьцаануудаас уналтаараа 2-т бичигдэхэд хүргэлээ.

”GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” ГАДААД АРИЛЖААНЫ УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP” гадаад арилжааны уралдааныг өнгөрсөн онд амжилттай зохион байгуулж цорын ганц ялагч 100,000,000.00 төгрөгийн эзэн болж байсан юм.

Тэгвэл 2024 онд зарлаж буй “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 3 ялагч тодорч нийт 350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.
УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН ![]() | БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА ![]() |
Ялагч болоход тань мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж тусална.


Канадын төлбөр тооцооны Nuvei компани хувьчлагдана
Хувийн хөрөнгө оруулалтын Advent International компани Канадын төлбөр тооцооны Nuvei компанийг худалдан авахаар боллоо.
Тус компанийн хувьцаа Нью-Йорк болон Торонтогийн хөрөнгийн биржүүдэд NVEI тикертэйгээр арилжаалагддаг.

Nuvei компанийн хөрөнгө оруулагчдын дунд жүжигчин Раян Рэйнолдс байдаг бөгөөд компанийн эрх мэдлийн 92 хувь нь Филип Файер, Novacap болон Caisse de depot et placement du Quebec хөрөнгө оруулалтын компаниудын мэдэлд байдаг юм.
Хувьчлагдаж буй Nuvei компанийн эзэмшлийн 24%, 18% болон 12% нь эдгээр хуулийн этгээдийн эзэмшилд үлдэх бөгөөд Филип Файер компанийн Гүйцэтгэх захирал хэвээр үлдэх нь ээ.
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |

МИКРОКРЕДИТ ББСБ ХХК-ИЙН 2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОНДЫН ҮНДСЭН ТӨЛӨЛТИЙГ АМЖИЛТТАЙ ТӨЛЛӨӨ.
Микро Кредит ББСБ нь тогтмол орлоготой иргэд, байгууллагуудад бизнесийн, хэрэглээний, шуурхай зээлийн боломжуудыг санал болгодог.
2023 онд нийт хөрөнгө, хүүгийн орлого болон цэвэр зээлийн багц зэрэг голлох үзүүлэлтүүд нь өмнөх оноос дунджаар 73 хувиар өссөн үзүүлэлттэй салбартаа тэргүүлэгч юм.
Тус компани тун удахгүй цахим зээлийн финтек MICROCREDIT EASY PAY аппликэйшнийг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

ӨНДӨР ӨГӨӨЖ ХҮРТСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТАНД БАЯРЛАЛАА. 🤗

АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЗОРИУЛСАН "БОГИНО ХУГАЦААТ" БОНДЫН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ
Аж ахуйн нэгжүүдэд зориулан тогтмол хугацаанд байгууллагын мөнгөн урсгалд нийцсэн хөрөнгө оруулалт хийх боломжтой.
Та өөрийн болон байгууллагынхаа мөнгөн урсгалд нийцсэн, богино хугацаанд хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүн сонирхож байвал бид танд "БОГИНО ХУГАЦААТ БОНД"-ыг санал болгож байна.
БОНДЫН ӨГӨӨЖ /жилийн/
2 САР -13%
3 САР -14%
4 САР -15%
5 САР -16%
6 САР -16.5%

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

Монгол Улсын Хөгжлийн Банкны 💵бондын захиалга авч байна
Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын бондын зах зээлд 💵104 сая ам.долларын 📅2 жилийн хугацаатай, 📊11.0%-ийн ам.долларын купонтой бонд арилжаалж байна.

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАГЦАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Голомт Капитал ҮЦК ХХК нь дилерийн эрхийнхээ хүрээнд компанийн мөнгөн хөрөнгийг мэргэжлийн түвшинд удирдан ажилладаг.
Тодруулбал, Голомт Капитал ҮЦК ХХК нь өөрсдийн шинжээчдийн судалгаа шинжилгээнд үндэслэн, боломжит компаниудад хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд харилцагчдадаа мэдээлэл хүргэх зорилгоор сард нэг удаа хувьцааны багцаа танилцуулдаг уламжлалтай билээ.
/2024.03.29-ний өдрийн хаалтын ханшаар тооцсон болно/

📍Энэхүү мэдээлэл нь ямар нэгэн хөрөнгө оруулалтын зөвлөмж биш бөгөөд зөвхөн мэдээллийн зорилготой болно.
Уг мэдээлэлтэй холбоотойгоор үүдэн гарах аливаа эрсдэлийг компани хариуцахгүйг үүгээр мэдэгдэж байна.
ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК


АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.71%-12.34%
Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.
Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.71%-7.19% байна.
Мөн компанийн ам.долларын бондын өгөөж 8.45%-12.34%-тай байна.

📍Дээрх мэдээллийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

МХБ-ийн 2024.04.01-ний өдрийн арилжаа
2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 540,714,515 төгрөгийн үнийн дүн бүхий 1,631,761 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 92,205 ширхэг нэгж эрх 64,460,921 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 500 ширхэг үнэт цаас 50,000,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 501 ширхэг бонд 50,099,000 төгрөгөөр,
Багцын арилжаанд 7,320,000 ширхэг үнэт цаас 1,639,680,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 2,344,954,436 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс -1.19% хувиар буурч, 44,160.92 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,665,509,523,547 төгрөг боллоо.
ДАНС НЭЭХ ЗААВАР
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
