Nvidia-ийн тайлан АНУ индексийн чиглэлийг тодорхойлно

|Шинэ Бонд |GCC-Academy: Багш нар 🎓|

🚀Nvidia-ийн тайлан АНУ индексийн чиглэлийг тодорхойлно

📈Өнөөдөр АНУ-ын зах зээл хаагдсаны дараа танилцуулагдах Nvidia-ийн санхүүгийн тайлан нь зөвхөн хувьцааны бус, бүх зах зээлд нөлөөлөх үйл явдал болж байна.

💰Зах зээл, тус компанийн орлогыг 46 тэрбум ам.доллар, нэгж хувьцааны ашгийг (EPS) 1.00 ам.доллар буюу жилийн өмнөхөөс 50%-иас дээш өссөн гэж таамаглаж байна.

🎯Тиймээс судалгааны байгууллагуудын 90% нь Nvidia-гийн хувьцааг “Худалдан ав” гэсэн бол ирэх 12 сарын зорилтот үнийг дунджаар 190–220 ам.доллар, зарим нь 240 гэж үнэлж байна.

Nvidia нь S&P 500-ийн 8%-ийг эзэлж буй хамгийн том нь юм. Тиймээс түүний чиглэл нь зөвхөн хувьцаанд бус бүх индексэд хүчтэй нөлөөлнө.

40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН 20% ӨГӨӨЖТЭЙ БОНД

  • 💰Жилийн 20% хүүтэй

  • 📅Хугацаа: 24 сар

  • 🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🚀40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН БОНД АВААД 20%-ИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЭРЭЙ

Өөрт байгаа мөнгөө өндөр өгөөжөөр өсгөх боломж байна.

Учир нь бондын хүү дунджаар 19.5% байгаа нь төгрөгийн хадгаламжийн хүүнээс 6.5-7.5 хувиар илүү байгаа юм.

Тэр дундаа 40%-ийн өсөлттэй салбарын компанийн бондыг авснаар 20%-ийн өгөөж хүртэх боломжтой.

АНУ-ЫН 50%-ИЙН ТАРИФ ЭНЭТХЭГИЙН ЭКСПОРТОД ЦОХИЛТ ӨГЧ БАЙНА

📉АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийг ОХУ-аас авч буй нефтэд нэмэлт 25%-ийн татвар оноосноор Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд ногдох нийт тариф 50% болж өсөв.

📊Энэтхэгийн нийт бараа экспорт 2025 оны 1-р улиралд 434 тэрбум ам.долларт хүрсний 20% буюу 86.5 тэрбум ам.долларын экспорт АНУ руу чиглэжээ.

АНУ нь Энэтхэгийн хамгийн том экспортын зах зээл тул шинэ тариф нь эдийн засагт нь томоохон дарамт болж байгаа юм.

Шинжээчдийн урьдчилсан тооцоо:

  • Capital Economics: АНУ-ын импорт Энэтхэгийн ДНБ-ий 2%-ийг бүрдүүлдэг бөгөөд нэмэлт татвар нь эдийн засгийн өсөлтийг бууруулах эрсдэлтэй.

  • Goldman Sachs: 50%-ийн татвар нь Энэтхэгийн ДНБ-ийг 0.6 нэгж хувиар бууруулах эрсдэлтэй.

GCC-Academy:ХЭН ХИЧЭЭЛ ЗААХ ВЭ?

GCC-Academy:ХЭН ХИЧЭЭЛ ЗААХ ВЭ?

Дэлхийн болон Монголын эдийн засгийн “цаг агаар” ямар байна вэ? Хүйтрэх үү? Халах уу? Эдийн засгийн “тэнгэр”-ийн аашийг хэрхэн тайлж унших вэ?

Эдгээр асуултын хариултыг Н.Энхбаяр эдийн засагч танд өгөх болно.

Сэдэв: “Эдийн засгийн үзүүлэлтүүдийн-Зөгнөл”

Н.Энхбаяр Эдийн засагч

🗓️ БҮРТГЭЛ: 2025.08.18-09.03
🔗 БҮРТГҮҮЛЭХ: https://golomtcapital.com/forms/gcc-goclientsgo
📚 СУРГАЛТ: 2025.09.05 | 🏃‍♀️ МАРАФОН: 2025.09.06

💰АЛТНЫ ХАНШИЙН ӨСӨЛТ УДААН ХАДГАЛАГДАЖ БУЙН ШАЛТГААН

🏛️Ерөнхийлөгч Дональд Трамп ХНС-ийн захирал Лиза Күүкийг огцруулна гэж мэдэгдсэн нь зах зээлд улс төрийн нөлөө улам гүнзгийрч буй дохиог өглөө.

📉Ингэснээр Трамп ХНС-ийн шийдвэр гаргах зөвлөлийн бүрэлдэхүүнд нөлөөлж, бодлогын хүүг зөөлрүүлэх магадлал нэмэгдэнэ гэсэн үг юм.

🛡️Цаашид ХНС-ийн бие даасан байдал алдагдах эсэх нь ам.долларт дарамт үзүүлж, алтны үнэ өсөх үндсэн нөхцөлийг бүрдүүлж байна. Учир нь ийм тодорхойгүй үед хөрөнгө оруулагчид аюулгүй хөрөнгөд тооцогддог алтанд хөрөнгө оруулдаг.

Тиймээс өнгөрсөн баасан гарагаас алтны ханш өсөж 3391 ам.доллароор арилжаалагдаж байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд